70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Маргад дээд сургууль 2018 - 2019-оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ.

Элсэлтийн вэб
Багшийн вэб
Оюутны вэб
Цахим номын сан

Маргад дээд сургууль 2018 - 2019-оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ.

Элсэлтийн вэб
Багшийн вэб
Оюутны вэб
Цахим номын сан

Бидний зорилт, чиглэл:

Маргад дээд сургууль нь дэлхийд 5-д багтдаг инноваци, технологийн томоохон цогцолбор болох “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн сургууль юм. Цаашид оюутан залуусын маш ихээр хүсэж тэмүүлж байгаа Нисэхийн чиглэлийн мэргэжил эзэмшүүлэхэд Европын холбооны Латви улсын Тээвэр холбооны дээд сургууль-тай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Бидний хамтын ажиллагаа Монголын оюутан залууст нисэхийн нарийн мэргэжил эзэмшүүлж, ирээдүйн гарцыг нь нээж өгнө. Биднийг сонгоорой.

Facebook
Элсэлт 2018

zahiral-margad-school

Мэндчилгээ

Бүсийн тулгуур төв Эрдэнэт хотод төрийн бус өмчийн анхны дээд сургууль Гэгээрлийн сайдын 2000 оны 65-р тушаалаар байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнгөрсөн 15 жилд тус сургууль бүрэлдэхүүндээ Ерөнхий боловсролын дунд сургууль, сургалт судалгааны болон насан туршийн боловсролын төв, бизнесийн инкубаци, Мэргэжил сургалтын төв зэрэг боловсролын үйлчилгээний дэд бүтцүүдийг бий болгон эх орныхоо хөгжил дэвшилд зохих хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Тус дээд сургууль 2006 онд Магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Бенчмаркинг ба шилдэг менежменттэй топ сургуулиудын жагсаалтад бичигдэн, манай эрдэмтэн багш нарын бүтээл гадаад, дотоодын нэр хүндтэй судалгааны сэтгүүлд нийтлэгдэв. Мөн Орхон аймгийн “Шилдэг байгуулага”-аар өргөмжлөгдсөн. Хичээлийн барилга байгууламж, оюутны байрыг “Хотхон төсөл”-ийн хүрээнд барьж байгуулан томоохон хөрөнгө оруулалтыг бие даан хийв.

Хамтрагч байгууллагууд