70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

“Багш, бага ангийн боловсрол” бакалаврын мэргэжлийн хөтөлбөр /D011301/

Танилцуулга
Зорилго
Сургаптын арга зүй
Сургалтын төлөвлөгөө
Багшлах дадлагын удирдамж
Гадаад хамтын ажиллагаа
Төгсөлтийн баримт бичиг
Танилцуулга

2014 оноос Багш,бага боловсролын мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. “Маргад” дээд сургуулийн Бага ангийн багш нь өндөр мэдлэгтэй байхын зэрэгцээ бага насны хүүхдийг ойлгон хүндэтгэдэг, тэдэнд сурах сэдэл сонирхол төрүүлж чаддаг, сурах арга барилд сургаж чаддаг байх ёстой гэсэн үзэл баримтлалтай. Маргад кибер институт” албаны зайн сүргалтын материал бэлтгэх мультимедиа студи 2021онд байгуулсан. Багш нар хичээлийн агуулгыг аудио, видео, цахим хэлэлцүүлэг зэрэг хэлбэрээр боловсруулж сургалтанд ашиглаж байна. Цахим сургалт явуулах журманд заасны дагуу хийж гүйцэтгэж, Moodlle сургалтын системд оруулах болон Zoom програмаар оюутнуудад хүргэдэг.

Зорилго

Шинжлэх ухааны үндэстэй сургалтыг сургуулийн бага насны хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах мэдлэг, ур чадвар эзэмшсэн, багшийн ёс зүй, төлөвшил сайтай, байнга тасралтгүй хөгжих хүсэл тэмүүлэлтэй, танхимын болон цахим орчинд ажиллах чадвартай багш мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино

.

Сургалтын аргууд Агуулгын хүргэх хэлбэр Сургалтын арга зүйн онцлог Хувь
Уламжлалт арга зүй

– Лекц унших

– Хэлэлцүүлэг

– Цахим хичээл, контент

 

Онолын болон шинэ мэдээллийг өгнө

 

10%

Идэвхтэй

сургалтын арга зүй

–  Багийн ажил

– Асуудалд суурилсан хэлэлцүүлэг

– Вебинар цахим

– Тайлан хэлэлцүүлэг

-Тонгоруу сургалт

Оюутнуудыг сэтгэх болон асуудал шийдвэрлэх үйл ажиллагаанд шууд татан оролцуулна. 51,0%
Дадал хэвшил суулгах арга

–  Загварчлах замаар туршлага олгох

–  Төсөлд суурилсан

–  Бодит бутээл, даалгавар гүйцэтгэх

-Дадлага хийх

Оюутнууд өөрсдөө гар бие оролцож, хэрэгжүүлэх, хөгжүүлэх боломж олгоно. Багаар ажиллаж сурна

 

 

19%

Интерактив арга

–  Е сургалт

– Онлайн сургалт

Холимог сургалт

Зайнаас сурах боломжтой болно.

 

20%

                              “Багш,бага ангийн боловсрол” хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө

 

 Сургалтын чиглэл:Боловсрол судлал                                       Мэргэжлийн индекс:DO11301

 Мэргэжил: Багш-БАГА АНГИЙН боловсрол                           Сургалтын хэлбэр:Өдөр

 Боловсролын зэрэг: Бакалавр                                                    Суралцах хугацаа: 4 жил

                                                                                                                     Боловсролынтүвшин:Бүрэн дунд

Хичээлийн нэр

Хичээлийн

индекс

Ноогдох

кредит

Тайлбар
  А.Ерөнхий суурь хичээл   25 кр

 

 

Нэг семестрт судлах хичээлийн кредит нь 12-17 кредит байна

1 Мэргэжлийн удиртгал TPI-101 2
2 Сэтгэлгээний түүх,соёл LHC-101 3
3 Монгол хэл бичиг,найруулга зүй PSC-101 3
4 Харилцааны сэтгэл судлал MLS-102 2
5 Монголын түүх соёл,зан заншил YIM-101 3
6 Англи хэл  1 ENG-101 2
7 Англи хэл  2 ENG-102 2
8 Монгол бичиг MTS-102 2
9 Судалгааны арга зүй MER-202 3
10 Хүний биеийн анатоми физиологи APH-101 2
  Сонгон судлах хичээл 4-6кр  
10 Экологи,байгаль хамгаалал ECO-101 2  
11 Эдийн засгийн онол ECT-202 2
12 Комьпютрийн хэрэглээ СUE-102 2
12 Биеийн тамир,эрүүл ахуй PHC-101 2
13 Менежментийн үндэс MEN-402 2
    Б.  Мэргэжлийн суурь хичээл 36 кр  
1 Ерөнхий сэтгэл судлал PSY-201 3

 

III семестрт

“Ажиглах дадлага,,-ыг 4 долоо хоногийн хугацаатай клиник сургууль дээр хийнэ.

VI- семестрт “Багшлах дадлага-1”-ийг 4 долоо хоногийн хугацаатай клиник сургууль дээр хийнэ.

2 Сурган хүмүүжүүлэх зүй PED-201 3
3 Орчин цагийн монгол хэл-1 CML-101 2
4 Орчин цагийн монгол хэл-2 CML-102 2
5 Бага боловсролын математик онол MАE-101 2
6 Орчин цагийн монгол хэлний үгсийн сан LEM-301 2
7 Монгол хэлний дидактик DML-201 3
8 Дүрслэх урлаг,технологийн дидактик-1 DTA-301 2
9 Дүрслэх урлаг,технологийн дидактик-2 DTA-302 2
10 Хүн орчин дидактик DHE-201 2
11 Унших үг хөгжлийн дидактик DRS-301 2
12 Сурган хүмүүжүүлэх дадлага -1 PTE-301 6
   Сонгон судлах хичээл 4-6 кр  
1       Мэргэжлийн гадаад хэл 1 /англи,орос хэл / QTR-301 2  
2  Мэргэжлийн гадаад хэл 2   / англи орос хэл / QTR-302 2
3 Хүүхдийн уран зохиол LCH-202 2
4 Монголын уран зохиол LIM-301 2
        B. Мэргэших хичээл 46 кр  
1 Хичээнгүй бичиг, дидактик DMS-201 2

VII- семестрт

“Багшлах дадлага-2” ийг 4 долоо хоногийн хугацаатай орон нутагтаа хийнэ.

 

VII- семестрт “Цагаан толгойн дадлага”-ыг 4 долоо хоногийн хугацаатай  сургууль дээрээ хийнэ.

 

 

2 Хүн байгаль нийгмийн дидактик DHM-202 3
3 Бага боловсролын математик дидактик-1 DME-201 3
4 Бага боловсролын математик дидактик-2 DME-202 3
5 Сургалтыг дэмжих үйл ажиллагааны арга зүй DHE-301 3
6 Цагаан толгойн дидактик ALD-202 3
7 Монгол хэлний эхийн найруулга зүй SML-401 3
8 Бага насны хүүхдийн сэтгэл судлал PSC-201 3
9 Бага насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй PSH-202 2
10 Арифметик-1 ARI-302 2
11 Арифметик-2 ARI-402 2
12 Сургуулийн математик-1 MAS-401 3
13 Сургуулийн математик- 2 MAS-402 3
14 Цагаан толгойн дадлага PAL-302 4
15 Сурган хүмүүжүүлэх дадлага-2   PTE-401   
           Сонгон судлах хичээл   6-8 кр  
1 Тусгай хэрэгцээт боловсрол MEE-402 2
2 Мэргэшүүлэх семинар QSM-402 2
3 Авьяасыг оношлон хөгжүүлэх арга зүй MTA-401 3
4 Багшлахуйн менежмент TEM-302 2
5 Цахим сургалтын арга зүй MPS-402 3
  Мэдээлэл харилцааны технолги    

                       

Төгсөлтийн шалгалт Улирал   Багц цагийн тооцоо Кредит Эзлэх хувь
1

Сурган хүмүүжлэх зүй

Сэтгэл судлал

Y Ерөнхий суурь хичээл 19-23 15,2-18,4%
2 Бага боловсролын математик онол дидактик  YIII Мэргэжлийн суурь хичээл 16-20 12,8-16,0%
3 Монгол хэл дидактик YIII Мэргэших хичээл 73-84 58.4-65,6%
           Дүн 127     100%

 

Багш мэргэжлийн дадлагын зорилго нь оюутан-багшийг ерөнхий боловсролын сургуулийн багшийн стандарт, ажлын байрны тодорхойлолт, өөрийн сургуулийн эрхэм зорилгод нийцсэн мэдлэг чадвартай, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барилтай, бүтээлч багш болон хөгжих боломж, нөхцөлөөр хангаж, багшлахуйн эв дүй, ур чадварыг эзэмшихэд чиглэдэг.

 

Маргад дээд сургуулийн Бага ангийн багшийн ангийн оюутнуудын багшлах  дадлагын удирдамж

Нэг: “Багшлах дадлага”-ын зорилго:

1.1  Бага ангийн багшийн ангийн оюутнууд мэргэжлийн дидактикийн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бүтээлчээр хэрэгжүүлж сурах

1.2 Суурь боловсролын цөм хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага зөвлөмжийг судалж танилцах, тэмдэглэл хийх, ээлжит хичээл, хичээлээс гадуурх ажлыг чанартай төлөвлөж, бэлтгэх, зохион байгуулах, арга барил эзэмших

1.3 Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын хичээлээр олж авсан мэдлэг чадвараа бүтээлчээр хэрэгжүүлж сурах

1.4 Анги хамт олныг удирдан зохион байгуулах,  хүүхдийн сэтгэц,    физиологийн онцлог, мэдлэг чадварын түвшин, хөгжил төлөвшилтийг судлан тодорхойлох чадвар  эзэмших

Хоёр: Дадлагын хугацаа, зохион байгуулалт

Дадлагьг 20 оны сарын  …наас… сарын… ыг дуустал 4 долоо хоног ……………..аймгийн     …………….. сургууль дээр хийнэ. Дадлагын хугацаанд хуваарилсан ангийг удирдан зохион байгуулна..

2.1 Ээлжит хичээл бэлтгэх, хичээл зохион байгуулах талаар хийх ажлын чиглэл

Дадлагын эхний өдрөөс эхлэн хичээл заах ба оюутан нь тухайн сургуулийн багшийн ажлын хуваарийг мөрдөн ажиллана.

Оюутан нь удирдагч багшийн заадаг хичээлүүдээс хуваарийн дагуу заах ба заасан хичээлд дидактикийн багш сууж протокол хөтлөн дүн тавьсан байна.

Ээлжит хичээлийн бэлтгэлийг 1-2 өдрийн өмнө анги удирдсан багшаар хичээлд хэрэглэх үзүүлэн таниулах материал болон бусад хэрэглэгдэхүүний хамт хянуулан батлуулж дараа нь дидактикийн багшаар батлуулна. Ээлжит хичээлийг бэлтгэх явцдаа удирдагч багшаас 2-оос доошгүй удаа зөвлөгөө авч хэрэгжүүлнэ. Ээлжит хичээлийг зохион байгуулахдаа сургалтын дэвшилтэт арга технологийг суралцагчдын сонирхол хэрэгцээ, нас сэтгэхүйн онцлог, сэдвийн агуулгад тохируулан бүтээлчээр хэрэглэх.

2.2 Дадлагын хугацаанд хийх бусад ажлын чиглэл

-Оюутан хичээл зохион байгуулах болон дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Дадлагын хугацаанд нийт 18 цагийн хичээл дүнтэй заана.

-Заасан хичээлийн протоколыг бүрэн хөтлүүлж, хичээлийн үнэлгээ, багшийн гарын үсэг бүрэн байна.

-Анги удирдаж, нэг сарын хичээлээс гадуурх ажлыг төлөвлөн явуулж, анги удирдсан багшаар үр дүнг тодорхойлуулж, дүн тавиулсан байх.

-Хоёр хүүхдэд сэтгэцийн оношлогоо хийж, тодорхойлолт бичнэ.

-Тодорхой нэг сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулах.

-Бусад багш нарын 20 цагийн хичээлд сууж протокол хөтөлсөн байна.

-Дадлагын эцэст оюутан бүр тайлан бичиж хамгаална.

Гурав: Оюутны дадлагыг дүгнэх журам

3.1 Хичээл зохион байгуулалтын дүн (Хичээлд суусан багшийн дүнгээр)

3.2 Анги удирдсан дүн (Удирдан зохион байгуулсан ажлын тайлан анги удирдсан    багшийн тодорхойлолт, үнэлгээгээр)

3.3  Хамт олон болон хүүхдэд сэтгэцийн оношлогоо хийсэн байдал

3.4  Хорин цагийн хичээлд сууж протокол хөтөлсөн байдал (Багшийн гарын үсэгтэй байна. Комисс дүгнэнэ.)

3.5  Тодорхой нэг сэдвээр хөтөлбөр хийсэн байдал

3.6  Тайлан хамгаалалт (Комисс дүгнэнэ)

(Үзүүлэлт тус бүрийг 100 оноогоор дүгнэнэ. Эдгээр дүнг дундачилж, дадлагын ерөнхий дүнг гаргана.

Дөрөв. Дадлагын тайлан хамгаалалтад оюутан доорх материалыг бүрдүүлж ирнэ.

4.1  Ээлжит хичээлийн төлөвлөлт – Хичээл заасан он, сар, өдөр цагийг тодорхой тавьсан, баталгаажсан байх ба хичээлд ашигласан хэрэглэгдэхүүний хамт авчирна. /Дидактикийн багшийн протоколд хугацааг тодорхой тавьсан, хичээлийг дүгнэсэн байх/

4.2 Хичээлд хэрэглэсэн  хэрэглэгдэхүүн үзүүлэн таниулах, тарааж өгөх материал болон бусад хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж  хамгаална.

4.3  Дадлага удирдсан багшийн тодорхойлолт, тухайн дадлага хийсэн сургуулийн тамга тэмдэг бүхий тодорхоилолтод, бүтээлч ажлын талаар дүгнэлт заавал бичүүлсэн байх.

4.4 Хоёр сурагчид сэтгэц оношлогоо хийсэн материал, судалгааны тайлан (Мэргэжлийн багшийн өгсөн чиглэлийн дагуу) хийсэн байна.

4.5 Боловсруулсан нэг нэгж хичээлийн хөтөлбөрөө авч ирнэ.

Тав. Дадлагын хугацаанд дараах багш нар зөвлөгөө өгч ажиллана. Үүнд:

Багш   Ц.Уранцэцэг    ( Монгол хэл, Хүн орчин )

Багш   Н.Лхамхүү  (Математик )

Багш  Н.Цэдэвсүрэн (сэтгэл зүйн оношлогоо )

Жич: Орон нутгийн дадлага хийх хугацаандаа тухайн мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч ажиллах бөгөөд шаардлагатай гэж үзвэл дээрх нэр бүхий дидактикийн багш нартай холбогдон зөвлөгөө авах боломжтой.

Зургаа. Дадлагын тайланг хоер үе шатаар хамгаална.  Үүнд:

1-р шат: Дадлага хийсэн сургууль, ангидаа хамгаалах

2-р шат: “Маргад” дээд сургуулийн дадлага хамгаалалт

Япон улс-Гадаадын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Токиогийн Мейсей  их сургуулийн профессор Ёшихиро Огава гэрээний дагуу сүүлийн 4 жилийн турш Дидактикийн  тэнхимд хүрэлцэн ирж ажилласан нь багш, бага боловсрол хөтөлбөрийн зарим хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, хөгжүүлэлтэд тодорхой заавар, зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.

ОХУ-Багш нараа хөгжүүлэх, төгсөгчдөө дахин сургах зорилгоор ОХУ-ын Алтайн Багшийн Их сургуультай 2015 оноос хамтран ажиллаж байна.

Солонгос-Солонгос улсын Сөүл хотын “ Олон улсын сэтгэлийн боловсролын институт”-ийн захирал лектор Ким Жэ Хун, багш,лектор Хун Мок Ли нараар багш оюутнуудад лекц уншуулж курс сургалтыг амжилттай зохион байгуулсан. 

Мэргэжпийн боловсрол олгох хөтөлбөрийн заавал болон сонгон судлах хичээлүүдийг амжилттай судалж, 120-оос доошгүй кредит цуглуулсан, ахицын шалгалтаар хангалттай үнэлгээ авсан, мэргэжпийн тэнхим, профессорын багаас холбогдох дүрэм журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн, 1.7-оос доошгүй голч оноотой суралцагчид “Маргад” дээд сургуулийн бакалаврын зэрэг олгоно.

Хөтөлбөрийн албаны дарга тухайн нэг оюутны бакалаврын зэрэг авахад заавал судлах ёстой модулиудтай холбоотой асуудпыг шийдвэрлэдэг ба хэрвээ оюутны сургалтын төлөвлөгөөнд ямарваа нэгэн өөрчлөлт орсон бол хөтөлбөрийн албаны дарга түүнийг нь хянаж баталгаажуулдаг.

Төгсөлтийн бичиг баримтыг БСШУСЯ-наас гаргасан эрх зүйн акт, “Сургалтын журам”, “Оюутны журам” болон бусад эрх зүйн бичиг баримтын дагуу олгоно.

Төгсөлтийн бичиг баримт буюу диплом нь эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт шаардлага хангасан байх бөгөөд диплом болон хавсралтыг кирилл, уйгаржин монгол бичиг, англи хэлээр тус тус үйлдсэн байна. (хавсралт 5.5.1)