70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Бидний тухай

Бидний тухай
Эрхэм зорилго
Зорилт
Эрхэмлэх зарчим
Үнэт зүйл
Бүтэц
Бидний тухай

“Маргад” дээд сургууль нь Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 65-р тушаалаар бүсийн тулгуур төв Эрдэнэт хотод байгуулагдсан, төрийн бус өмчийн анхны дээд сургуулиудын нэг юм. Өдгөө 18 дахь жилдээ тусгай зөвшөөрлийн шаардлагын дагуу 6 мэргэжлээр (Экологи, эдийн засаг, барилгын инженер, байгалийн ухааны багш, сургуулийн өмнөх насны боловсролын багш, бага ангийн багш) бакалаврын хөтөлбөрүүд, боловсрол судлал магистрын хөтөлбөрийн сургалтыг 650 гаруй оюутан, үндсэн 38 багш, ажилтнуудын бүрэлдэхүүнтэй эрхэлж байна.

Бүрэлдэхүүндээ ерөнхий боловсролын дунд сургууль, сургалт судалгааны төвүүд, бизнес инкубацийн боловсролын үйлчилгээний дэд бүтцүүд, сургуулийн хотхоныг хөгжүүлэх стратегийн хөгжлийн зорилтуудыг үе шаттай  хэрэгжүүлснээр 2004-2006 онд 1200 метр.кв ашигтай талбайтай, 500 хүний суудалтай, 36 анги танхим, номын сан бүхий 3 давхар хичээлийн шинэ барилга, 2014 онд Засгийн газрын  “Оюутны байр” хөтөлбөрийг дэмжиж, 60 оюутны тохилог байрыг өөрийн хөрөнгөөр бүрэн ашиглалтад оруулжээ. Одоо зураг төслийн дагуу 5 давхар лаборатори бүхий хичээлийн “В” корпусыг барьж, барилгын ажил 80% гүйцэтгэлтэй байна.   

Эрхэм зорилго

Боловсролын тогтолцооны цогцолбор бүтэц, оролцогч талуудын түншлэлийг хөгжүүлж, суралцагчдын амьдралын баталгаа болохуйц боловсролын үйлчилгээний инновацийг  бий болгоно.

  1. Сургалтын цахим шинжилтийг хийх технологийн орчинг сайжруулах
  2.  “Багш, бага ангийн боловсрол”, “Багш-Сургуулийн насны өмнөх боловсрол” мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх
  3. Сургуулийн соёлын стандартыг боловсруулж, “Гэр бүл, хүүхэд хамгааллын хөгжил”-ийг дэмжих
  4. Сургалтын чанарт суурилсан эерэг хандлагыг бүрэлдэхүүн ЕБС-д төлөвшүүлэх

Эрхэмлэх зарчим

Найдвартай байдлыг эрхэмлэнэ

Насан туршийн боловсролыг бэхжүүлнэ

Хамтын ажиллагааг чухалчилна

Хөрвөх чадварыг дээдэлнэ

Үнэт зүйл
  • Бүс нутгийн боловсролын үйлчилгээ
  • Бага, дунд, дээд боловсролын цогцолбор бүтэц
  • Хөрвөх чадвартай, бүтээлч багш, хамт олон