70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

”МАРГАД” ДЭЭД СУРГУУЛИЙН СУДЛААЧИД 5200 КИЛОМЕТР ЗАМ ТУУЛЛАА

Туршлага судалгааны үр дүн бол хөгжил юм. “Маргад” дээд сургууль Орхон аймгийн их, дээд сургуулиудаас сургалтын чанар, боловсон хүчнээрээ онцгойрдог ч илүү боловсронгуй болгохын төлөө нөөц бололцоогоо ашигласаар ирсэн. Тийм учраас тус сургуулиас бэлтгэгдсэн боловсон хүчнүүд улсдаа өндрөөр үнэлэгдэж буйг бид харж байна. Тус сургууль оюутан болон багшийн хөгжлийг дэмжихийн төлөө олон ажил санаачлан хийж, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг билээ. Саяхан ОХУ-ын Барнаул хотод болсон “Дэлхийн соёлын өвийг сургалтын үйл ажиллагаанд идэвхжүүлэх нь” сэдэвт олон улсын симфозиумд тус сургуулийн эрдэмтэн судлаач, тэнхимийн эрхлэгч нар хамрагдсан байна.
“Маргад” дээд сургуулийн судлаачид Мөрөн, Өлгий, ОХУ-ын Бийнск, Барнаул хот хүртэлх 5200 километр замыг, сургалт, эрдэм шинжилгээний аялал хийж тууллаа. Олон улсын ситфозиумд хэд хэдэн багш илтгэлээ хэлэлцүүлж, сургалтын технологи-заах аргын туршлагаасаа солилцжээ. Тухайлбал “Маргад” дээд сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал академич, профессор С.Хаш-Эрдэнийн судалгааны өгүүлэл Дэлхийн өвийн улаан номонд нийтлэгдэж, тэнхимийн эрхлэгч Ц.Даваадулам “Сэргээгдэшгүй өвийн сургалтын технологи” сэдвээр мастер класс хэлэлцүүлсэн нь дундад Азид гайхагдсан байна. Энэ бүхэн “Маргад” дээд сургуулийн багш нарын ур чадвар, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрснийг батлан харуулллаа.
Энэ дашрамд  тэмдэглэхэд Барнаул хотын  олон улсын  боловсролын академи, Багшийн их сургууль нь Оросдоо алдартай, сургалт-арга зүйн уламжлалтай сургууль бөгөөд ЮНЕСКО-ийн дундад Азийн дэлхийн өвийн судалгааг тэргүүлдэг юм байна. Энэхүү олон улсын хуралд Тайвань улсын Дэлхийн шашны их сургууль, музей, Герман улсын Мьюхены их сургууль, Евро Азийн их сургууль Казакстан, Киргызстан, Сибирийн түүхийн институт, Ази номхон далайн орнуудын түүх, музей судлалын холбоо зэрэг нэр хүндтэй  байгууллагуудын эрдэмтэн, судлаачид оролцжээ. Эдгээр амжилттай ажиллаж яваа дэлхийн нэр хүндтэй байгуулагуудтай хамтран ажиллаж, арвин туршлага, мэдлэг авсан нь гарцаагүй. Тэдний энэ туршлага шавь нарынх нь мэдлэгт нөлөөлж, ирээдүйн болосон хүчний чанар чансааг сайжруулах билээ.

         ОХУ-ын Барнаул хотоос буцахдаа “Маргад” дээд сургуулийн эрдэмтэн судлаачид Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Багшийн дээд сургууль , Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ахлах сургуульд лекц уншсан байна. Энэ нь өөрийн багш боловсон хүчний ур чадвараас баруун бүсийн сурагчдад түгээх зорилготой. Мөн сум, бүс дундын олимпиадыг өөрийн сургуулийн нэрийн өмнөөс ивээн тэтгэх түншлэл, хамтын ажиллагааны талаар ярилцаад ирсэн байна. Судлаачдын баг ирэх, очих хол зам туулахад зарим саад бэрхшээл тохиолдож байсан ч өөрсдийгөө хөгжүүлсэн сайхан аялал болсон хэмээн ярьж байна. Аяллын үр дүнд “Маргад” дээд сургуулийн түүхийн хуудас 5200 километрээр зузаарч, боловсон хүчнийх нь мэдлэг тэр хэрээр тэлсэн нь дамжиггүй. 

Leave a Reply