70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Маргад дээд сургуулийн удирдлагын баг Буриад улсын Улан-Үд хотод айлчлал хийв

Маргад ДС-н удирдлагын баг 2018.06.13-16 ны хооронд Буриад улсын Улан –Үд хотын залуу техникчдийн ордноор айлчилж,үйл ажиллагаатай танилцан,сурагчдын хийсэн загварын бүтээлүүдийг үзэж сонирхон, албан ёсны хамтран ажиллах гэрээ байгууллаа.

       Гэрээний гол зорилго нь хүүхэд залуучуудын шинжлэх ухаан -техникийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, техникийн спортын төрлүүдийг хөгжүүлэх явдал  юм.

      Гэрээний үндсэн дээр тус сургууль дээр авиа загвар,усан болон авто загварын чиглэлээр сургалт явуулах ба  Улан –Үд хотын залуу техникникчдийн ордноос мэргэжлийн тусламж зөвлөлгөө өгөх, өөрсдийн бололцоогоор материалын дэмжлэг үзүүлэх,хоёр талын багш сурагчдын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох,олон улсын болон бүс нутгийн уралдаан тэмцээнд хүүхэд залуучуудыг бэлтгэн оролцуулах асуудлууд туссан болно.

     Цаашид Маргад дээд сургууль нь бүрэлдхүүн нисэхийн сургуультай болж байгаа тул Латви улсын Рига хотын нисэхийн сургууль болон ОХУ-н бусад нисэхийн сургууль болон нисэхийн үйлдвэртэй хамтран ажиллах ба техникийн сонирхолтой хүүхэд залуучуудад залуу техникчдийн дугуйлангийн үйл ажиллагаа нь үндсэн суурь болж өгөх юм.

Leave a Reply