70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

“Маргад” дээд сургууль 22 дах төгсөлтөө хийлээ.

2018.05.04-нд тус сургуулийн бакалаврын ангийнхан “Мөнгөн хонхны баяр”-аа хийж, шилдэг төгсөгчдөө шалгаруулж, эрдэмтэн багш нараасаа ерөөлийн үгийг нь сонсож, амьдралын их замд хөл тавилаа.

2018.05.04-нд тус сургуулийн бакалаврын ангийнхан “Мөнгөн хонхны баяр”-аа хийж, шилдэг төгсөгчдөө шалгаруулж, эрдэмтэн багш нараасаа ерөөлийн үгийг нь сонсож, амьдралын их замд хөл тавилаа.

2017-2018 оны хичээлийн жилд “Маргад” дээд сургуулийг Байгаль хамгаалал, экологи \БХЭ\, Эдийн засгийн удирдлага \ЭЗУ\,  Бага ангийн багш \БАБ\, Сургуулийн өмнөх боловсролын багш \СӨББ\ мэргэжлүүдээр нийт 67 төгсөгч төгссөн байна.

Тус сургуулийн “Мөнгөн хонхны баяр”-т аймаг, орон нутгийн удирдлагууд, сургуулийн үе үеийн шилдэг төгсөгчдийн төлөөлөл, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд хүрэлцэн иржээ.

Баярын үеэр суралцах хугацаандаа амжилттай суралцсан төгсөгчдөд шагналын хур бууснаас заримыг нь дурдвал:

Сургуулийн шилдгүүд:

  • “Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжлийн шилдэг оюутан” – О.Оюунчимэг
  • “Бага ангийн багшийн мэргэжлийн шилдэг оюутан” – Батболд овогтой Оюунчимэг
  • “Эдийн засгийн мэргэжлийн шилдэг оюутан” – Баттулга овогтой Бибиш
  • “Байгаль хамгаалал, экологийн мэргэжлийн шилдэг оюутан” – О.Бүрэнчулуун
  • “Маргад” дээд сургуулийн “Шилдгийн шилдэг төгсөгч” Сургуулийн өмнөх боловсролын багшийн ангийн 4-р курсийн оюутан Бөхчулуун овогтой Баярмаа

ОАОХ-ны шагнал:

  • Монголын оюутны холбооны тэргүүн дээд шагнал “Манлайлагч” шагналаар СӨББ ангийн 4 курсийн оюутан Алтанцэцэг овогтой Сарантуяа
  • Орхон аймгийн оюутны холбооны “Хүндэт” оюутан шагналаар Эдийн засгийн ангийн 4-р курсийн оюутан Гантөмөр овогтой Мөнхтүвшин
  • Орхон аймгийн оюутны холбооны “Шилдгийн шилдэг төгсөгч” – өөр СӨББ ангийн 4 курсийн оюутан Ганбат овогтой Ууганцэцэг нар шагнуулав.

Нийт төгсөгчдөдөө амьдралын их зам нь дардан байж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, ихийг хийж бүтээхийг эрдэмтэн багш нар нь хүсэн ерөөлөө.

  • Л.Ариунжаргал багштай Сургуулийн өмнөх боловсролын багшийн 4-р курс
  • Л.Ариунжаргал багштай Бага ангийн багшийн ангийн 4-р курс
  • Н.Ганчимэг багштай Эдийн засгийн 4-р курс
  • Д.Сугар багштай Байгаль хамгаалал экологийн ангийн 4-р курс

Leave a Reply