70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий боловсролын “Маргад” лаборатори сургууль

Тус сургууль 2000 оноос Орхон аймгийн засаг даргын тоот захирамжаар суралцагчдад бүрэн дунд боловсрол олгох сургалтын үйл ажиллагааэрхэлж эхэлснээс эдүгээ 15 жилийн хичээлийн жилийн нүүр үзэж байна.

“Маргад” ахлах сургууль энэ хугацаанд Боловсролын тухай багц хууль/2002, 2006, 2008/, Монгол улсын боловсролыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу хичээлийн жил бүрийн зорилтуудаа бүрэн биелүүлж, 1200 гаруй иргэнд бүрэн дунд боловсрол олгон улс эх орондоо бэлтгэж өгсөн ба тэд дараа шатны гадаад, дотоодын сургуулиудад амжилттай суралцан чадварлаг мэргэжилтэн болж, улс ардын аж ахуйд ажиллаж байгаад манаай хамт олон баяртай байдаг билээ.

Боловсролын салбарын шинэчлэл өөрчлөлтийн энэ цаг үед “Маргад” ахлах сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг өөрчлөн сайцруулах, олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулийн дэргэдэх лаборатори сургуулийн жишигт нийцэхүйц сургалтын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чадварлаг багш, хамт олон бүрдүүлж ажиллах шаардлага тулгарч байна.

Манай “Маргад” ахлах сургууль өмнөх хугацаанд хуримтлуулсан туршлага, уламжлал, үнэт зүйлсээ дээдлэн хадгалахын зэрэгцээ шинэчлэгч, бүтээлч, санаачлагч хамт олон байхыг эрмэлзэж, МУБИС-тай хамтран “Лаборатори лицей сургууль” болох гэрээ байгуулан 2015-2016 оны хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион байгуулалт, агуулга, хөтөлбөрөөр хичээллэж эхлэх бэлтгэл ажилдаа ороод байна

“Маргад” ахлах сургуулийн өнөөгийн нөхцөл байдлын SWOT шинжилгээ

Давуу тал:

  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрх, тусгай зөвшөөрөлтэй
  • Анги танхим, номын сан, үдээс хойш сургалт-төлөвшлийн нэмэлт үйл ажиллагаа явуулах материаллаг орчин хангалттай бүрдсэн
  • Багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан
  • Санхүүгийн хувьд биеэ даасан
  • Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, сургалтын агуулга, хөтөлбөрийг ерөнхий дунд боловсролын түвшинд бүрэн боловсруулж, тогтвортой хэрэгжүүлж байгаа
  • Япон, орос хэлний сургалтыг нэмэлт хөтөлбөрөөр хичээллэдэг

Боломж:

  • Сургуулийн гадаад, дотоод орчин тохилог, байршил сайтай,  шинэ өргөтгөл барьж байгаа, заал барих боломжтой
  • Мэргэжил сургалтын төвийг багш нарын  нөөц, туршлагад түшиглэн байгуулж, хичээл сургалт явуулах боломжтой, зохих бэлтгэл ажлууд/сургалтын анги танхим, багшлах боловсон хүчин, чадамжид суурилсан хөтөлбөрүүд боловсруулсан гэх мэт/ хийгдсэн байгаа
  • Мэдээллийн шинэ технологи, интернетийн дотоод сүлжээг өргөтгөх, е-school болох боломжтой. Эцэг эх, багш, сурагчийн холбоо харилцааг илүү ойртуулах зайн сургалт явуулах боломжтой
  • Эрдэнэтчүүдийн хүүхдээ төрөлжсөн, гүнзгийрүүлсэн нэмэлт хөтөлбөрийн сургалтад хамруулах сонирхол хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа, иргэдийн амьжиргааны түвшингээр улсад тэргүүн байр эзэлдэг
  • МУБИС, Маргад дээд сургуулийн хамтарсан төслийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой

 “Маргад” ахлах сургуулийн өнөөгийн нөхцөл байдлын оношлогооноос үзэхэд, тус сургуулийг  МУБИС-ийн лаборатори сургууль болгон бүтэц, зохион байгуулалтыг нь Лицей  сургуулийн жишгээр шинэчилж, төрөлжсөн ба сонгон гүнзгийрсэн нэмэлт хөтөлбөрийг суралцагчдын сонирхол хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлж,  төгсөгчдийн мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшлийг өнөөгийн нийгмийн захиалгаар эрчимтэй шинэчлэх ажлыг нэн даруй хийх шаардлагатай байна.

Бага боловсролыг шинэчлэх асуудалд. PDF татах
Багшлахуйн менежмент PDF татах
Боловсрол судлалын шинэчлэл PDF татах
Багшийн ёс зүй PDF татах
Монголчуудын сэтгэлгээний түүхээс PDF татах
Нүүдлийн соёл иргэншлийн түүхээс PDF татах