70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Бидний тухай

Сургуулийн товч танилцуулга

“Маргад” ерөнхий боловсролын сургууль нь 2000 онд “Маргад” дээд сургуулийн ерөнхий  захирал доктор профессор Ц.Эрдэнэчулууны санаачлагаар үүсгэн байгуулагдаж 18 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр тус сургууль нь бага, дунд, бүрэн дунд боловсролын түвшинд  ердийн, дүйцсэн, төрөлжсөн хөтөлбөрийн сургалтаар  2500 гаруй суралцагчдад боловсролын  үйлчилгээ  үзүүлж байна.  “Маргад” сургууль нь 30 гаруй үндсэн багштайгаас 70%  гаруй нь магистрын цол зэрэгтэй  байна.

Тус сургууль нь бага боловсролын түвшинд ерөнхий эрдмийн хичээлээс гадна  1-р ангийн сурагчдад  Хятад хэлийг мэргэжлийн чадварлаг  багш зааж байна.  Түүнчлэн “1 сурагч – 2 оюутан хөтөлбөр хэрэгждэг. Энэ нь Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багшийн ангийн 4-р курсийн оюутнуудтай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Үүнээс гадна  “ Өдөр өнжүүлэх бүлэг” хичээллэх ба суралцагчид энэ хугацаанд гэрийн даалгавараа хийх, тоглох, хөгжүүлэх үйл ажиллагааг /усан бассейн, соробан сампин, дуу, бүжиг/ зохион байгуулж байна.

Суурь боловсролын түвшинд ерөнхий эрдмийн хичээлээс гадна математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлүүдээр сурлагын ахиц амжилтыг дээшлүүлэх зорилгоор нэмэлт цагаар сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн цэргийн нэмэлт бэлтгэл хөтөлбөрөөр хичээллэдэг. Энэ нь сурагчдын бие бялдар,  төлөвшил хүмүүжилд эерэгээр  нөлөөлж байгаа нь эцэг эх, сурагчдаас авсан судалгаагаар тогтоогдоод байна.

Бүрэн дунд боловсролын түвшинд төгсөгчдийн 90% гаруй нь  гадаад, дотоодын их дээд сургуулиудад элсэн  амжилттай суралцаж  байна Ахлах ангиудад Математик, Физик,  Байгалийн ухаан, Нийгмийн  ухааны чиглэлээр ­ЭЕШ-нд амжилттай бэлтгэж  цаашид Батлан хамгаалах их сургууль, Хууль сахиулах их сургуулиудад элсэн суралцахад  бэлтгэж  байна.