“Маргад” ерөнхий боловсролын сургууль нь 2000 онд “Маргад” дээд сургуулийн ерөнхий захирал доктор профессор Ц.Эрдэнэчулууны санаачлагаар үүсгэн байгуулагдаж 18 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр тус сургууль нь бага, дунд, бүрэн дунд боловсролын түвшинд ердийн, дүйцсэн, төрөлжсөн хөтөлбөрийн сургалтаар 2500 гаруй суралцагчдад боловсролын үйлчилгээ үзүүлж байна. “Маргад” сургууль нь 30 гаруй үндсэн багштайгаас 70% гаруй нь магистрын цол зэрэгтэй байна.