70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ТАНИЛЦУУЛГА

“Маргад” дээд сургуулийн  номын сан нь багш оюутнуудын эрдэм шинжилгээ-судалгаа, хүмүүжил төлөвшлийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад шуурхай мэдээ  мэдээллээр тасралтгүй хангаж, ном хэвлэлийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилт тавин ажиллаж байна.         
Тус номын сан нь 2 номын санчтай,  монгол, орос, англи, япон хэл дээр бичсэн 13500  гаруй ном, хэвлэлтэй, монгол, орос-англи, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний 3 фондтой,  1 уншлагын танхимтай, 500 гаруй уншигчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн шинжлэх ухааны төрөл бүрийн ном зохиол, сурах бичиг байхаас гадна монгол бичгээр бичсэн ховор ном зохиолууд нэлээд байдаг.
Номын санг цахим хэлбэрт шилжүүлж, уламжлалт аргаас инноваци  нэвтрүүлэх зорилт тавин, номын сангийн LIB4U програмыг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.  

     Электрон каталогийн хаяг : 192.168.1.100 IP хаягаар орж электрон каталогт байгаа номыг, номын нэр болон зохиогчийн нэр, түлхүүр үгээр хайж болно.