70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Номын сан

“Маргад” дээд сургуулийн номын сан нь багш оюутнуудын эрдэм шинжилгээ-судалгаа, хүмүүжил төлөвшлийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад шуурхай мэдээ мэдээллээр тасралтгүй хангаж, ном хэвлэлийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололттой хослуулж хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд эрдэм мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг зорилгоо болгон ажиллаж байна.

1

Номын санч

1

Уншлагын танхим

22000

монгол, орос, англи, япон, солонгос, хятад хэл дээр бичигдсэн ном хэвлэлтэй.

400

Уншигчдын тоо ойролцоогоор

3

монгол, орос-англи, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний гэсэн фондтой.
Давуу тал :Чөлөөт цаг, танин мэдэхүйн, анхан дунд, дээд шатны сургалтын ном, уран зохиол, багш нарын гарын авлага, сургалтын материал, СD хуурцаг, шинжлэх ухааны ном, төрөл бүрийн сонирхолтой хялбаршуулсан номоор фондоо баяжуулан ажилладагаас гадна монгол бичгээр бичигдсэн ховор ном зохиолууд нилээд байдаг.

Электрон каталоги

Манай электрон каталогт одоогоор 7010 төрлийн 16419 ширхэг ном бүртгэгдсэн, 2011.03.28 -с хойш 4192 удаа хайлт хийсэн байна. Электрон каталогийн хаяг : 192.168.1.100 IP хаягаар орж электрон каталогт байгаа номыг, номын нэр болон зохиогчийн нэр, түлхүүр үгээр хайж болно.