Бага болон газарзүй биологийн боловсролын багшийн II ангийн оюутнуудынлаборатори/хичээл/ дадлагын удирдамж
Нэг. Лаборатори/хичээл/ дадлагын зорилго
Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, дидактикийн хичээлээр үзсэн онолын мэдлэгээ тодорхой сургууль, багш, сурагчийн үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж байгаа болон боловсролын тухай хууль, сургууль, багш, сурагчийн дүрэм, эрх үүрэг бусад холбогдох эрх зүйн баримт бичгийг шинжлэн судлах, хүүхдийг шинжин таньж оношлох, бага насны хүүхэдтэй ажиллах арга барил эзэмшихэд чиглэгдэнэ.
Хоёр. Лаборатори дадлага/хичээл/ хийх хугацаа
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Лаборатори 8 дугаар 2015 оны 04 сарын 13-наас 2015 оны 05 сарын 8-ныг дуустал 4 долоо хоногийн хугацаанд хичээлийн бус цагаар “Лаборатори/хичээл/ дадлага”-хийнэ.
Гурав. Лаборатори/хичээл/ дадлагын хийх удирдамж
Үйл ажиллагааны чиглэл |
Хийж гүйцэтгэх ажил |
Авбал зохих оноо |
|
|
Анги удирдсан багштай хамтран хичээлээс гадуур хүүхдийн анхаарал, ой тогтоолт, харилцааны чадварыг сайжруулах сэтгэл зүйн дасгал-тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулах |
Хичээлээс гадуурх ажлын төлөвлөгөө боловсруулан анги удирдсан багш, нийгмийн ажилтнаар батлуулан хэрэгжүүлэх,
Долоо хоногт нэгээс доошгүй ажил зохион байгуулж удирдан явуулах.
Хүмүүжил, сурлагаар хоцрогчидтой ажиллах
Эцэг эхийн хурал хийж хамтарч ажиллах
Ажлын үйл явц, үр дүнг зургаар баримтжуулан тайлан бэлтгэх
|
20 хүртэл оноо |
2.Багшийн сургалтын үйл ажиллагаатай танилцах |
Багшийн сургалтын орчинд сэтгэл зүй болон сурган хүмүүжүүлэх ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөх |
|
20 хүртэл оноо |
3.Сэтгэл зүйн оношилгоо хийх |
2 сурагчийг сонгон авч ажиглалт болон бусад судалгааны аргуудаар сэтгэл зүйн судалгаа хийх |
Дадлагын хугацааны 80 % буюу 16-аас доошгүй өдөр тодорхой зорилгын дагуу ажиглалт хийж тэмдэглэл хөтөлнө. Ажиглалтын судалгааны дүнг батлах зорилгоор судалгаа авах \Хавсралтаас судалгааг сонгох\ |
40 хүртэл оноо |
Анги бүлгийн нийгэм сэтгэл зүйн онцлогийг судлах
|
Анги бүлгийг сурган-сэтгэл зүйн үүднээс судлах карт-схем ашиглан анги хамт олны үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, сэтгэл зүйн нэгдэл, уур амьсгалыг тодорхойлох Социометрийн аргаар бүлгийн гишүүдийн хоорондын харилцааг тодорхойлох |
||
Хүүхэд эцэг эхийн хоорондын харилцааг тодорхойлох |
Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа ба уур амьсгалыг судлах арга зүйн судалгаагаар эцэг эхчүүдээс судалгаа авч үнэлэлт дүгнэлт гаргах |
||
4. Боловсролын эрх зүй судалж тэмдэглэх |
|
|
20 хүртэл оноо |
Дөрөв. Лаборатори/хичээл/ дадлагыг үнэлж дүгнэх журам
Тав. Дүгнэх үзүүлэлт \100 оноо=1кредит\
“Маргад” дээд сургуулийн Бага боловсролын багшийн III ангийн оюутнуудын “Багшлах дадлага-1’-ийн удирдамж
Нэг : “Багшлах дадлага-1”-ийн зорилго:
1.1 Бага боловсролын багшийн ангийн оюутнууд мэргэжлийн дидактикийн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бүтээлчээр хэрэгжүүлж сурах
1.2 Бага боловсролын цөм хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага, зөвлөмжийг судалж танилцах, тэмдэглэл хийх, ээлжит хичээл, хичээлээс гадуурх ажлыг чанартай төлөвлөж, бэлтгэх, зохион байгуулах арга барил эзэмших
1.3 Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын хичээлээр олж авсан мэдлэг чадвараа бүтээлчээр хэрэгжүүлж сурах
1.4 Анги хамт олныг удирдан зохион байгуулах, бага насны хүүхдийн сэтгэц, физиологийн онцлог, мэдлэг чадварын түвшин, хөгжил төлөвшилтийг судлан тодорхойлох чадвар эзэмшихэд чиглэгдэнэ.
Хоёр: Дадлагын хугацаа, зохион байгуулалт
Дадлагыг 2015 оны 04 сарын 13-нээс 05 сарын 08 -ныгг дуустал 4 долоо хоног Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуульд хийнэ. Дадлагын хугацаанд хуваарилсан ангийг удирдан зохион байгуулна.
2.1 Ээлжит хичээлд бэлтгэх, хичээл зохион байгуулах талаар хийх ажлын чиглэл
2.2 Оюутан хичээл заахын зэрэгцээгээр дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Гурав: Оюутны дадлагыг дүгнэх журам
/Үзүүлэлт тус бүрийг 100 оноогоор дүгнэнэ. Эдгээр дүнг дундчилж, дадлагын ерөнхий дүнг гаргана./
Дөрөв. Дадлагын тайлан хамгаалалтад оюутан доорх материалыг бүрдүүлж ирнэ.
4.1 Ээлжит хичээлийн төлөвлөлт – Хичээл заасан он, сар, өдөр цагийг тодорхой тавьсан, баталгаажсан байх ба хичээлд ашигласан хэрэглэгдэхүүнээ хамт авчирна.
4.2 Хичээлд хэрэглэсэн үзүүлэн таниулах, тарааж өгөх материал болон бусад хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж хамгаална.
4.3 Дадлага удирдсан багшийн тодорхойлолт, тухайн дадлага хийсэн сургуулийн тамга тэмдэг бүхий тодорхойлолттой байна.
4.4 Хоёр сурагч дээр сэтгэцийн оношилгоо хийсэн материал, судалгааны тайлан /Мэргэжлийн багшийн өгсөн чиглэлийн дагуу хийсэн байна./
4.5 Боловсруулсан нэгж сэдвийн хөтөлбөрөө авч ирнэ.
4.6 Бичиж боловсруулсан бүтээлч даалгаврыг хамгаалахад бэлтгэж ирнэ.
“Маргад” дээд сургуулийн Бага боловсролын багшийн IVангийн оюутнуудын “Багшлах дадлага-2’-ын удирдамж
Нэг : “Багшлах дадлага-2”-ын зорилго:
1.1 Бага боловсролын багшийн ангийн оюутнууд мэргэжлийн дидактикийн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бүтээлчээр хэрэгжүүлж сурах
1.2 Бага боловсролын цөм хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага зөвлөмжийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллах, ээлжит хичээл, хичээлээс гадуурх ажлыг шинэлэг арга барилаар зохион байгуулах, хүүхэд нэг бүрт хүрч ажиллаж сурах
1.3 Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын хичээлээр олж авсан мэдлэг чадвараа бүтээлчээр баяжуулан бусад багш нарын дэвшилтэт арга барилаас идэвхтэй, биеэ дайчлан суралцах
1.4 Анги хамт олныг удирдан зохион байгуулах, бага насны хүүхдийн сэтгэц, физиологийн онцлог, мэдлэг чадварын түвшин, хөгжил төлөвшилтийг судлан тодорхойлох чадвар эзэмших
Хоёр: Дадлагын хугацаа, зохион байгуулалт
Дадлагыг 2015 оны 09 сарын 01-нээс 03 сарын 30 -ныгг дуустал 4 долоо хоног орон нутгийн сургуульд хийнэ. Дадлагын хугацаанд хуваарилсан ангийг удирдан зохион байгуулна.
2.1 Ээлжит хичээлд бэлтгэх, хичээл зохион байгуулах талаар хийх ажлын чиглэл
2.2 Оюутан хичээл заахын зэрэгцээгээр дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Гурав: Оюутны дадлагыг дүгнэх журам
/Үзүүлэлт тус бүрийг 100 оноогоор дүгнэнэ. Эдгээр дүнг дундчилж, дадлагын ерөнхий дүнг гаргана./
Дөрөв. Дадлагын тайлан хамгаалалтад оюутан доорх материалыг бүрдүүлж ирнэ.
4.1 Ээлжит хичээлийн төлөвлөлт – Хичээл заасан он, сар, өдөр цагийг тодорхой тавьсан, баталгаажсан байх ба хичээлд ашигласан хэрэглэгдэхүүний хамт авчирна.
4.2 Хичээлд хэрэглэсэн үзүүлэн таниулах, тарааж өгөх материал болон бусад хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж хамгаална.
4.3 Дадлага удирдсан багшийн тодорхойлолт, тухайн дадлага хийсэн сургуулийн тамга тэмдэг бүхий тодорхойлолтой байна.
4.4 Хоёр сурагчид сэтгэцийн оношилгоо хийсэн материал, судалгааны тайлан /Мэргэжлийн багшийн өгсөн чиглэлийн дагуу хийсэн байна./
4.5 Боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөрөө авч ирнэ.
Дидактикийн тэнхим