70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

“МАРГАД” ЛАБОРАТОРИ СУРГУУЛИЙН 2015-2025 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИ ЗОРИЛГУУД

 “Маргад” лаборатори сургуулийн 2015-2025 он хүртэлх стратеги зорилгууд:

  1. Сургалтын агуулга, технологийг төгөлдөржүүлнэ
  2. Сургуулийн менежментийг боловсронгуй болгоно
  3. Суралцагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулна
  4. Багш нарын бүтээлч, чадварлаг хамтлаг бүрдүүлнэ
  5. Сургуулийн материаллаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Нэг.  “Маргад” лицей сургуулийн  хөгжлийн стратеги

АЛСЫН ХАРАА,  ЭРХЭМ ЗОРИЛГО,   УРИА,    ҮНЭТ ЗҮЙЛС, ҮЕ ШАТ

1.1 АЛСЫН ХАРАА:    Олон улсын жишигт нийцэхүйц шилдэг лицей сургууль болох

1.2 ЭРХЭМ ЗОРИЛГО: Байгалийн шинжлэлд авъяас сонирхолтой суралцагчдад математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн     боловсролын агуулгыг сонгон  судлуулан, авъяас чадварыг нь нээн илрүүлж, МУБИС болон дараах шатны сургуульд элсэх, байгалийн ухааны өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн, судалгаашинжилгээний ажилтан, сурган хүмүүжүүлэгч бэлтгэхэд оршино.

1.3  УРИА:          Хүн бүр хичээнгүй суралцаж, үнэнч шударга, нөхөрсөг, хөгжилтэй хамт  олон болох

1.4   ҮНЭТ ЗҮЙЛС:         Хүнлэг энэрэнгүй,
                                     Голч шударга,
                                     Хариуцлага сахилга бат,
                                     Итгэл хүндлэл,
                                     Идэвх санаачлага

Хоёр. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ  ШАТ:

              I шат:  2015-2018 онд “Маргад” лицей сургуулийн сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөр, стандартыг иж бүрэн боловсруулж, материаллаг баазыг бэхжүүлэн, кабинет лаборатори, багшлах боловсон хүчнээр хангагдсан байх

             II шат:   2019-2022 онд  “Маргад” лицей сургуулийн сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөр, стандарт, арга технологийг Олон Улсын жишигт хүргэж,  бүс нутагтаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн загвар сургууль болсон байх

              III шат:  2023-2025 онд  төр, хувийн хэвшлийн түншлэлийн давууг үзүүлсэн Монгол улсын ТОП-10 сургуулийн нэг болсон байна.

Гурав. Хөгжлийн зорилтууд, үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтүүд

3.1  Сургалтын агуулга, технологийг төгөлдөржүүлнэ

Хэрэгжүүлэх стратеги зорилтууд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Шалгуур үзүүлэлтүүд

Зорилт 1

Сургалтын төлөвлөгөөг олон улсын жишигт нийцүүлэн уян хатан хувилбарт шилжүүлэх

Сургалтын төлөвлөгөө нь заавал судлах хичээл, гүнзгийрүүлэн судлах хичээл, сонгон судлах хичээлээс бүрдсэн байх

Суралцагчид мэргэжил сонголтоо  эртнээс хийнэ. Төгсөгчдийн УЕШалгалтын оноо дээшилнэ

Зорилт 2

Сургалтын хөтөлбөр, их дээд сургуулийн хөтөлбөр хоорондын уялдаа, агуулгын залгамж холбоог бий болгох

Сурагчдыг дараа шатны сургалтын байгууллагад бэлтгэж, тэдний сонголтыг харгалзсан  агуулгаар сургалтаа зохион байгуулах, хичээлийн агуулгыг багц цагаар хэмжих/үнэлнэ/

 

Төгсөгчдийн мэргэжил сонголт бодитой болж, их, дээд сургуульд элсэх хувь нэмэгдэнэ

Зорилт 3

Суралцагчдын бие даасан бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Сонгон төрөлжсөн хөтөлбөр нь ердийн хөтөлбөрийг багтаасан байхын зэрэгцээ МУБИС-ийн ерөнхий суурийн зарим хичээлийг багтаасан байх ба энэ хөтөлбөрт хамрагдаж, амжилттай суралцсан суралцагчид их, дээд сургуульд тухайн хичээлийн кредитийг тооцуулах

Хими, физик, биологи,  газар зүй, мэдээлэл зүйн боловсролын төв-шин дээшилж, дараа шатны сургуульд дэвшин суралцах боломжтой  бүрдэнэ.

 

Зорилт 4

Сургалт – хүмүүжлийн чанарын баталгааг хангах

Ахлах ангийн өнөөгийн мөрдөж байгаа анги танхимын нэгж хичээлийн үргэлжлэх хугацааг  өөрчлөн тогтоох/их, дээд сургууль шиг/, сонгон төрөлжих хичээлийг лекц, семинарын хэлбэрээр зохион байгуулна.

Байгалийн ухааны хичээлүүдийн 70 хувийг лабораторид явуулна.

Зуны сургалт зохион байгуулна.

Англи хэлний хичээлийг ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар судална.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлал, сэтгэлгээнд тулгуурлан сургалт-хүмүүжлийн бүхий л ажлыг зохион байгуулна

Лекц сонсч, бичиж тэмдэглэх, товч бичиглэл, зураглал хийх, семинарт бэлтгэх, эрэл хайгуул судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах , тайлаг-нах илтгэх өөрийгөө илэрхийлэх аргад суралцана.

Сургалтын үр өгөөж дээшилнэ.

 Суралцагчид сурах арга барил эзэмшиж, аж төрөх монгол ухаанд суралцсан байна

3.2   Сургуулийн менежментийг боловсронгуй болгоно

Хэрэгжүүлэх стратеги зорилтууд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Шалгуур үзүүлэлтүүд

Зорилт 1

Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх

“Маргад” ЕБС-ийг “Маргад” лицей сургууль болгох, элсэлт ,сурталчилгааг Хангайн бүсийн хэмжээнд зохион байгуулах, багш сонгон шалгаруулалт хийх

 

“Маргад” лицей сургуулийн нэр хүнд өсөн нөмөгдэнэ

Зорилт 2

Сургалтын менежментийг өөрчлөх

“Маргад” лицей сургуулийн стандартын агуулгыг үндсэн багш, сонгон төрөлжүүлсэн агуулгыг МУБИС, Маргад дээд сургуулийн багш нар заах

Хамтын ажиллагааны үр дүнд элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэнэ, эрэлттэй болно

Зорилт 3

Дотоод, гадаадын байгууллага, сонирхогч талуудтай хамтын ажиллагааг  хөгжүүлэх

Оросын Холбооны Улсын Кемеров, Алтайн Их сургууль болон МУБИС-ийн лицей сургуультай “Түншлэлийн холбоо” тогтоож ажиллах

“Маргад” лицей сургуулийн үйл ажиллагаанд инноваци эрчимтэй нэвтэрнэ

Зорилт 4

“Маргад” лицей сургуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох

 

 

Лицей сургуулийн дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж 2015-2016 оны хичээлийн жилээс мөрдөж ажиллах

Алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудтай уялдсан дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэн, хэрэгжилтэд чанарын өөрчлөлт гарна

3.3   Суралцагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулна

Хэрэгжүүлэх стратеги зорилтууд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Шалгуур үзүүлэлт

 

Зорилт 1

Мэдээллийн технологийн дэд бүтэц хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ

Зорилтот хөтөлбөр боловсруулж хэрэг-жүүлэх, сургалтын орчны стандартыг хангах тоног төхөөрөмж, орчин үеийн лабораториудтай болох, сурах, гарын авлагын нөөцтэй болох

Хими, физик, биологи, газар зүй, мэдээлэл зүйн лабораторийг  орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинээр байгуулж тохиуулсан байна

 

Зорилт 2

Суралцагчдад үзүүлэх сургалтын үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрүүдийг нэмэгдүүлэх

Сургууль дээр гэрийн даалгавар хийх, бие даан ажиллах цагтай болгох

Шатар, даам, волейвол, сагс, одон бөмбөг, хөгжим, бүжиг, шүр, сувд, цаасан урлал гэх мэт дугуйлан, секцийг сурагчдын сонирхол, хэрэгцээнд тулгуурлан   хичээлүүлэх

Сурагчид чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг болно

Сурагчдын авъяасыг нээн илрүүлж  хөгжүүлнэ

Зорилт 3

Боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх

 

Сургуулийн вэб хуудсыг шинээр хийж, мэдээллийг бүх нийтэд хүртээмжтэй, нэээлттэй болгох,

Дотуур байрыг стандартын шаардлагад бүрэн нийцүүлж,тохижилтыг гэрийн нөхцөлд ойртуулах

Хоолны газрыг стандартын дагуу тохижуулж, үдийн цай хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд хүргэх

Ажил олгогчтой байнгын холбоотой ажиллах тогтолцоог бий болгох

Суралцагчдын сэтгэл ханамж дээшилнэ

 

“Маргад” лицей сургуулийн нэр хүнд бүсийн хэмжээнд дээшилж, элсэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэн, эрэлт бүхий сургууль болно

Төгсөгчид ажлын байраар хангагдах хувь хэмжээ нэмэгдэнэ

Зорилт 4

Соёлхүмүүжлийн ажлыг шинэ түвшинд гаргаж, уламжлал болсон үнэт зүйлсээр баяжуулан ЗӨВ МОНГОЛ ИРГЭН төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

Хүүхэд бүрийн төлөвшилтийг эцэг эхтэй хамтран жилд 2 удаа дүгнэн хэлэлцэж байх

Монгол ардын сурган хүмүүжүүлэх  дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг дэлгэрүүлэгч, эм хүний 8 шинж, эр  хүний 6 шинжийг төгс эзэмшсэн, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй зөв монгол иргэн  болж төлөвшинө

3.4  Багш нарын бүтээлч, чадварлаг хамтлаг бүрдүүлнэ

Хэрэгжүүлэх стратеги зорилтууд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Шалгуур үзүүлэлт

Зорилт 1

Багш нар мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлж, багшлах ур чадвар, эв дүйгээ байнга хөгжүүлэх

 

Багшлах боловсон хүчний ур чадвар, эв дүйг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Суралцагч болон төгсөгчдийн сэтгэл ханамжийг тогтмол судалж, түүний мөрөөр тодорхой ажил зохиох

Хичээлийн судалгааг тогтмол хийж, харилцан туршлага солилцох, бие биеэсээ суралцах

Багш бүр мэргэжил боловсролоо дээшлүүлэх ур чадвар, эв дүйгээ хөгжүүлэх хэтийн болон ойрын төлөвлөгөөтэй ажиллаж, суралцдаг дадал хэвшилтэй болж, өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд хамтарч ажиллана

Эвсэг, бүтээлч хамт олон төлөвшинө

 

\Зорилт 2

Багш нарт тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой ажиллах таатай орчныг бүрдүүлэх

Багшийн ажлын үнэлгээг бодитой тогтоож, үр дүнгээр урамшуулах

Багш нарын ажиллах таатай орчныг бүрдүүлэх, зөөврийн компьютер, canon, скайнер, интернет, дотоод сүлжээгээр хангах

Багш нарын хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ

Тогтвор суурьшилтай ажиллана

Багш нарын “Дундадын гол” амралтын газартай болно

Зорилт 3

Багш нарын хөдөлмөр бүтээлийг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх дэс дараатай арга хэмжээ авах

 

Багш нарын бүтээлийг хэвлүүлэхэд туслалцаа үзүүлэх, хэвлэлийн цехтэй болох, сурталчлан дэлгэрүүлэх, урамшил, шагнал олгох системтэй болох

Орлогын 5-аас доошгүй хувийг багшийг хөгжүүлэх үйл ажиллагаанд  зарцуулах

Нийт багш нар магистраас дээш боловсролтой, заах аргачаас дээш зэрэгтэй болсон байна

Багш нарыг 3 жил тутамд гадаадад томилолтоор туршлага судлуулж байна

 

Зорилт 4

Багш бүр өөрийгөө хөгжүүлэх хэтийн болон ойрын төлөвлөгөө боловсруулж Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлнэ

 

Жилд 2 удаа төлөвлөгөөний биелэл-тийг хамт олны хурлаар хэлэлцүүлж үнэлэлт дүгнэлт өгч байх

Хөгжсөн багш, хөгжиж байгаа багш, хөгжих шаардлагатай багш гэсэн ангилалд хувааж, хэн юу хийхийг тодорхойлон шийдврлэж байх

Бүх багш хөгжсөн багшийн түвшинд хүрсэн байна

3.4  Сургуулийн материаллаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Хэрэгжүүлэх стратеги зорилтууд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

Шалгуур үзүүлэлт

 

Зорилт 1

Лицей сургуулийн сургалтын орчинг сайжруулах

 

Үдийн цайны газартай болно.

Хичээлийн байрны гадаад, дотоод орчны тохижилтыг сайжруулж, цэвэр эко-ногоон сургууль болно

Биеийн тамирын залтай болно

 

Дунд боловсролын сургалтын байгууллагын стандартыг бүрэн хангана

 

Зорилт 2

Сургуулийн номын сангийн материаллаг баазыг өргөжүүлэх

Уншлагын танхимын тохижилт соёлжилтыг сайжруулна

Номын хэвлэмэл ба цахим фондыг нэмэгдүүлэх, МУБИС-ийн цахим номын сангийн сүлжээнд нэгдэнэ

Сургуулийн номын сангийн үйлчилгээ сайжирч хүүхэд бүрт хүрч ажиллана

“Ном” хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлнэ

Зорилт 3

Хэвлэлийн цехтэй болно

Сургууль хэвлэлийн цехтэй болсноор багш нар, сурагчдын зохиосон сурах бичиг, ном , боловсруулсан сургалтын хэрэг-лэгдэхүүн, гарын авлагыг хямд төсөр үнээр хэвлэн нийтийн хүртээл болгох

 

 

Өөрийн брэнд бүтээг-дэхүүн, үнэт зүйлстэй болно

Зорилт 4

Төрөл бүрийн ургамал, жимс жимсгэнэ, хүнсний ногооны туршилт, судалгааны бааз газартай болох

Улаантолгойд туршилт-судалгаа-ны бааз газрыг шаардлагын хэмжээнд хүртэл тохижуулж, жилийн турш байнгын ажил-лагаатай болгох

Суралцагчид биологи, газар зүйн хичээлийн лаборатори – туршилт судалгааны арга барилтай болсон бай-на

Тав. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ

Захиргааны зөвлөл болон Лицей сургуулийн болон эцэг эхийн зөвлөл, нэгжүүдийн/заах аргын нэгдэл/ үйл ажиллагааг стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадамжтай болгох нь энэхүү бодлого, стратегийг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно. Мөн Лицей сургуулийн хамт олны төлөөллийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх нь уг төлөвлөгөө хэрэгжих үндэс суурь болно.

Захиргааны  зөвлөл стратеги төлөвлөгөөний хүрээнд заах аргын нэгдлүүдийг бодлогын удирдлагаар ханган зохион байгуулах ба нийгмийн ажилтан, нэгжүүдийн ахлагч нар биелэлтийг хариуцан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зохион байгуулан ажиллана. Үндсэн багш нарын хөдөлмөрийн гэрээнд уг стратеги төлөвлөгөөний холбогдох хэсгийг тусган оруулж биелэлтийг дүгнэн ажиллана.

Стратеги төлөвлөгөөний зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад завсрын ба үе шатны хяналт шинжилгээ хийж, шаардагдах зохицуулалт, арга хэмжээг тухай бүрт нь авч байна.  Завсрын хяналтыг жил бүрийн сургуулийн үйл ажиллагааны тайланд тусгах ба үе шатны хяналтыг дараах  байдлаар хяналт шинжилгээ хийж Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт шийдвэр гаргуулан МУБИС-ийн ректоратад тайлагнаж байна.

 

              шат: Стратеги төлөвлөгөөний эхний  шатны  үнэлгээ хийх

                                                         /2018 оны 06сар/

              II шат:  : Стратеги төлөвлөгөөний дунд  шатны  үнэлгээ хийх

                                                         /2022 оны 06сар/              

              III шат: Стратеги төлөвлөгөөний төгсгөлийн  шатны  үнэлгээ хийх

                                                         /2022 оны 06 сар/