Бакалаврын өдөр, эчнээ анги, магистрын ангийн элсэлтийн бүртгэл онлайнаар явагдаж байна.
1.1 Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиуд, Монгол улсын БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” нь тус сургуульд “Оюутан элсүүлэх журам”-ыг боловсруулах үндэслэл болно.
1.2 “Маргад” дээд сургуулийн “Оюутан элсүүлэх журам” -ын зорилго нь амжилтгай суралцах чадвартай иргэнийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
2.1. “Маргад” дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн журмын 4-р зүйлд заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
2.2. Ерөнхий шалгалт өгч энэхүү журмын 3 болон 5-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг “Маргад” дээд сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
2.3 “Маргад” дээд сургуулийн захирлын тушаалаар элсэлтийн комисс томилох бөгөөд тус комисс элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
2.3 Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчдийн өргөдөл, бүрдүүлэх материалыг хүлээн авах, шалган магадлах, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
2.4 Хөдөө орон нутаг дахь элсэлтийн үйл ажиллагааг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ -тай хамтрах ба зарим бүсэд дангаар зохион байгуулна.
2.5 Элсэхийг хүсэгчид мэдээллийг “Маргад” дээд сургуулийн www.margad.mn сайт болон, Боловсролын үнэлгээний төвийн www.ees.mn сайтуудаас тус тус авч болно. Лавлах, тодруулах зүйл гарвал “Маргад” дээд сургуулийн утас 7035-7399 -аар хандаж болно.
3.1 Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн ЕБС, МСҮТ-ийн төгсөгч байна.
3.2 Элсэгч БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасан хичээлээр элсэх мэргэжилд хамаарах ЭЕШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан байна.
3.3 Дээд боловсрол эзэмшсэн иргэн 2 дах дээд боловсрол эзэмшихээр элсэхэд өмнө төгссөн сургуулийн дипломын мэргэжил нь элсэх мэргэжлийн гол шалгуур болно.
3.3 Сурах арга барилыг зохих түвшинд эзэмшсэн, сонгосон мэргэжилдээ сонирхолтой, мэдээлэл боловсруулах чадвартай, зөв төлөвшилтэй байх
Дээр “Дэлгэрэнгүй” хэсгээс танилцана уу.
Дээр “Тэтгэлэг, Хөнгөлөлт” хэсгээс танилцана уу.
6.1 Тус сургуульд элсэх хүсэлтэй иргэний өргөдлийг сургуулийн www.margad.mn хаягаар болон сургууль дээрээ №102 тоотод хүлээн авна.
6.2 Элсэгчдийн бүрдүүлэх материал:
– Иргэний үнэмлэх -Хувийн хэрэг
– ЭЕШ-ын батламж -Өргөдөл /маягтаар/
-БДБҮнэмлэх, дээд сургууль төгссөн бол диплом
– Бүртгэлийн хураамж
-Цээж зураг 3% /3*4 харьцаатай/
6.3 Элсэгчдийг тухайн оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сургууль дээр бүртгэнэ