70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

БАКАЛАВР

“Маргад”  дээд сургуульд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1 “Маргад” дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэхэд БЁШУЯ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам” бусад холбогдох эрх зүйн актыг баримтална.
1.2  “Маргад” дээд сургуульд элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.3  “Маргад” дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэх оюутны хяналтын тоог БСШУЯ тогтооно.
1.4  Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://www.marga.mn  цахим хуудсанд байрлуулна.
1.5  “Маргад” дээд сургуульд элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэд, оюутны асуудлыг тусгай журмаар зохицуулна.
1.6   Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал “Маргад” дээд сургуулийн Ерөнхий захирлын тушаалаар баталсан Элсэлтийн комисс
         шийдвэрлэнэ.

Хоёр. Элсэгчийн бүртгэл, элсэгчдэд тавих шаардлага

Хөтөлбөрт элсэгч нь бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн байна.
Элсэгч нь ЭЕШ эсвэл түүнтэй дүйцүүлэх шалгалт өгсөн бол дүнг тооцож болох хүчинтэй хугацааны дотор багтсан байна..
Элсэгч нь ЭЕШ-аар БСШУЯ-наас баталсан 400 ба түүнээс дээш хэмжээст оноог авсан байна.
“Маргад” дээд сургуулийн бүрэлдэхүүн ЕБС-ийн төгсөгч 2.1-2.3 заалтыг хангасан бол өөрийн сонирхсон хөтөлбөрт элсүүлж болно.
Тус сургуульд элсэхийг хүсэгчид мэдээллийг “Маргад” дээд сургуулийн www.margaderdene.mn сайт болон тодруулах зүйлийг тухайн орон нутгийн элсэлтийн комиссын гишүүн болон Маргад дээд сургуулийн7035-7399, 96007387 утсаар хандаж болно.
Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын төлөөлөлтэй хийнэ.
Элсэгч нь бүртгэлтэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авсан бол тухайн орон нутагт ажиллаж буй элсэлтийн комиссын гишүүн болон тус сургуулийн элсэлтийн комиссоос элсэлтийн мэдээллийг бүрэн лавлаж бүртгүүлэх эрхтэй.
Орон нутаг дах элсэлтийн үйл ажиллагааг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын гишүүн сургуулийн эрхээр МИДСК -тай хамтрах ба зарим бүсэд дангаар зохион байгуулна.
Элсэгчдийн бүрдүүлэх баримт, бичиг :
– Иргэний үнэмлэхний хуулбар
– Хувийн хэрэг
– ЭЕШ-ын батламж эсвэл түүнтэй дүйцүүлэх шалгалтын баримт бичиг
– Бүрэн дунд боловсролын үнэмлэх эсвэл түүнтэй дүйцүүлэх боловсролын баримт бичиг
– Өргөдөл /маягтаар/
– Цээж зураг 3% /3*4 харьцаатай/
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг