Алтан Өөлд овогт Цэдэнжавын Нацагдорж
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн Жаргалантын Хөх онийн өвөлжөөнд 1945 оны 2-р сарын 17 –нд төрсөн. Бага, дунд сургууль Архангайн Багшийн сургууль, Улсын Багшийн дээд сургууль төгсч бага анги, монгол хэлний багшийн мэргэжил эзэмшсэн.
Боловсролын Хүрээлэнд Удирдах ажилтны дээд курс, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд магистр, Ph.D –ийн зэрэг хамгаалсан. :Дэд профессор цолтой.
1965-1970 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 8 жилийн сургуульд багш, 1970-1979 онд Архангай аймгийн Эрдэнмандал сумын Хүнүйн бага сургуулийн эрхлэгч, 1979-1982 онд Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1982-1986 онд Чулуут сумын 8 жилийн сургуулийн захирал, 1986-1988 онд Цэцэрлэг хотын 10 жилийн I сургуулийн хичээлийн эрхлэгч, 1988-1995 онд Архангай аймгийн СЗАК, Боловсрол төвийн захирал, 1995-2005 онд Архангай аймаг дах Багшийн коллежийн тэнхимийн эрхлэгч, дэд захирал, 2005-2015 онд Эрдэнэт хот дах “Маргад” дээд сургуульд Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байна.
Ц.Нацагдорж нь Боловсролын салбарт тасралтгүй 52 жил ажиллах хугацаандаа Ихтамир, Чулуутын сургуулийг аймгийн тэргүүний сургууль, Эрдэнэмандалын Хүнүйн бага сургууль, Цэцэрлэг хотын 10 жилийн I сургуулийг “Улсын тэргүүний сургууль” болгож, “Данида”, “ЮНИСЕФ”, “Зайны сургалт” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх, бага болон монгол хэлний сургалтын агуулга, арга зүйг шинэчлэн, боловсронгуй болгох, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн бие, сэтгэл, оюун ухаан, мэдлэг, туршлагаа зориулж ирсэн байна.
Ц.Нацагдоржийн хөдөлмөр бүтээлийг үнэлж Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, нэрт эрдэмтэн О.Намнандоржийн нэрэмжит алтан медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, “Багшийн гавьяа”,”Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Ц.Нацагдорж багшийн сурган хүмүүжүүлэх болон судалгаа шинжилгээний ажлын 50 жилийн хөдөлмөрийн алдрыг “Маргад” дээд сургуулийн эрдмийн зөвлөл, шавь нар нь 2016 оны 4-р сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэв
“Маргад” дээд сургуулийн Эрдмийн зөвлөл
Доктор, дэд профессор Ц.Нацагдоржийн сүүлийн 5 жилийн судалгаа шинжилгээний бүтээл
Нэг. Зохиосон ном, сурах бичиг
1. Монголчуудын ном зохиол туурвиж орчуулж байсан түүхээс Эрдэнэт 2008
2. Монголчуудын бичиг үсгийн түүхээс Эрдэнэт 2008
3. Дээд сургуулийн дидактикийн зарим асудлаас Эрдэнэт 2009
4. Боловсрол судлалын үндсэн асуудлууд Эрдэнэт 2010
5. Монголын боловсролын түүхэнд мөнхөрсөн эрдэмтэд Эрдэнэт 2010
6. Монголын боловсролын түүхээс Эрдэнэт 2011
7. Сургалтын хөтөлбөр боловсруулах онол арга зүй Эрдэнэт 2011
8. Түүхэн хэл зүй /Сурах бичиг/ Эрдэнэт 2012
9. Хичээнгүй бичгийн дидактик /Сурах бичиг/ Эрдэнэт 2013
10. Хичээлд мониторинг хийх зөвлөмж Эрдэнэт 2012
11. Цагаан толгойн дидактик /Сурах бичиг/ Эрдэнэт 2013
12. Монгол хэл шинжлэлийн түүхээс Эрдэнэт 2013
13. Өрнөд дэх монгол судлалын тоймоос Эрдэнэт 2014
14.БНХАУ дах монгол судлалын тоймоос Эрдэнэт 2014
15. Манж Түнгүс хэл шнжлэлийн түүхээс Эрдэнэт 2014
16. Чуваш Түрэг хэл шинжлэлийн түүхээс Эрдэнэт 2014
17. Алтай хэл ба монгол хэл Эрдэнэт 2014
Хоёр. Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл
/2008 оны багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд тавьж “Тэргүүн байр” эзэлсэн/
2. Ардын уран зохиолч Т.Галсангийн “Жирмэн сүлжээ зохиолд хийсэн анализ”
/2011 оны багш, оюутны эрдэм шинжилгээний хуралд тавьж “Тэргүүн байр” эзэлсэн/
Гурав. Сүүлийн 5 жилд зохиосон сургалтын хөтөлбөр
Дөрөв. Редакторласан сургалтын хөтөлбөр, ном
“Маргад” дээд сургуулийн бакалаврын 8 мэргэжлийн 120 хөтөлбөр
“Маргад” дээд сургуулийн бакалаврын 8 мэргэжлийн лавлагаа” ном
“Маргад” дээд сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” II-VII боть
Тав. Удирдаж хамгаалуулсан эрдэм шинжилгээний бүтээл
а/ Удирдсан Магистрын дипломын ажил
1. Э.Золжаргал “Англи монгол хэлний өвөрмөц хэлцийг зэрэгцүүлэн судлах нь”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2011
2. Р.Золзаяа “Багш нарын мэдээллийн технологийг хөгжүүлэх нь”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2010
3. Н.Алтанзаяа “Зургаан настай хүүхдийг сургуульд бэлтгэх сэтгэцийг оношлох нь”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2009
4. И.Булган “ Англи монгол хэлний үйл үгийн захирах чадварыг зэрэгцүүлэн судлах нь”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2009
5. Г.Оюун-Эрдэнэ “ Англи монгол хэлний төлөөний үгийг зэрэгцүүлэн судлах нь”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2009
6. М.Болор “ Монгол хайчилбар”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2008
7. Д. Мөнхтуяа “Ахлах ангийн сурагчдын жендерийн асуудалд”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2008
8. Ц.Болор “Монголын боловсролын түүхэнд бичиг үсгийн гүйцэтгэсэн үүрэг”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2008
9. Ц.Должинсүрэн “Монголын нууц товчооны газар усны нэрийн асуудалд”
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2008
10. Б.Мядагбадам “Чадамжид суурилсан мэргэжлийн боловсролын хөтөлбөр”2014
11. Д.Алтанхуяг “Төрийн ба төрийн бус өмчийн дунд сургуулиудын харьцуулсан судалгаа” 2014
12. Х.Дэлэгсүрэн “ Интерактив аргыг сургалтад хэрэглэх нь” 2014
13. С.Цэдэнбал “Багш сурган хүмүүжүүлэх ур чадвар, эв дүйгээ хөгжүүлэх асуудалд
14. Б.Үүрийн туяа “Мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг сайжруулах нь” 2014
15. Ц.Дуламханд “Цэцэрлэгийн эрхлэгч, багшийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь” 2014
16. Н.Гэрэлмаа “ СӨНХ-ийг өрж байгуулах тоглоомоор хөгжүүлэх нь” 2014
17. П.Нямсүрэн “ 3-4 настай хүүхдийг өрж байгуулах тоглоомоор хөгжүүлэх нь” 2014
18. Э.Оюунцэцэг “ Хичээнгүй бичгийн дидактик” 2014
19. П.Батнасан “ Өсвөр насны хүүхдийн хүмүүжил төлөвшиилд нөлөөлөх хүчин зүйлс 2014
20. Д”Энхбаяр “ 5 настай хүүхдийн хөгжил төлөвшилд шагайн тоглоом нөлөөлөх нь” 2014
21. Ба.Батцэцэг “Монгол ардын тоглоомоор бага насны хүүхдийг хөгжүүлжтөлөвшүүлэхүй” 2015
22. Д.Мөнхмаа “Ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох асуудалд” 2015
23. Шагайн наадгай бага насны хүүхдийн математик төсөөллийн хөгжилд нөлөөхүй” 2015
б/ Mагистрын дипломын ажилд бичсэн шүүмж
в/ Удирдсан Бакалаврын дипломын ажил
г/ Удирдсан Эрдэм шинжилгээний илтгэл
Тав. Сүүлийн 5 жилд бүтээн байгуулсан сургалтын төв, кабинет
Эрдмийн зөвлөл