70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

КЛИНИК СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, КЛИНИК ПРОФЕССОР ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Тус сургуулийн “Багш бэлтгэх концепц””ийг хэрэгжүүлж багшийг Ерөнхий Боловсролын Сургууль/цэцэрлэг/-т түшиглэн бэлтгэх шинэ тогтолцоог  бий болгохтой уялдуулан клиник сургууль/цэцэрлэг/, клиник профессорыг сонгон шалгаруулах, хамтран ажиллахад энэхүү журмыг баримтална.
  2. “Маргад”  дээд сургууль нь хамтран ажилладаг клиник сургууль/цэцэрлэг/, клиник профессорын албан тушаалын орон тоотой байна.
  3. Клиник сургууль/цэцэрлэг/ гэдэг нь багш бэлтгэдэг сургуультай түншлэлийн гэрээтэй ажилладаг, багш бэлтгэх сургалтад албан ёсоор оролцож, тодорхой стандартыг биелүүлсэн сургууль /цэцэрлэг/-ийг хэлнэ.
  4. Клиник профессор гэж ЕБС/цэцэрлэг/ түшиглэн багш мэргэжлээр сурч байгаа оюутнуудад боловсрол судлал, сэтгэл судлал хичээлийн лаборатори хичээлийг удирдан зохион байгуулах, багшлах дадлагыг удирдах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургууль/цэцэрлэг/ түшиглэсэн судалгааг удирдан зохион байгуулах зэргээр багш бэлтгэх сургалтад идэвх санаачлагатай оролцдог, Багш бэлтгэх сургуулийн клиник профессорын албан тушаалын орон тоон дээр гэрээгээр ажилладаг, багшлах ажлын туршлага, ур чадвар сайтай багшийг нэрлэнэ.

Хоёр. Клиник сургууль/цэцэрлэг/ийг шалгаруулах

  1. Клиник сургууль/цэцэрлэг/-ийг сонгон шалгаруулахдаа боловсролын шинэчлэлийн хөтөлбөрүүдийг өмжилттай хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байгаа, клиник профессорын шалгуурыг хангаж чадах багш нарын бүрэлдэхүүнтэй, улс, аймаг, сумын тэргүүний сургууль/цэцэрлэг/-ийн болзол хангасан зэрэг шалгуур, стандартыг хангасан байдлыг гол үзүүлэлт болгоно.
  2. Клиник сургууль/цэцэрлэг/-ийн удирдлага нь оюутнуудын дадлага хийх, клиник профессеруудыг үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангасан байх ба үйл ажиллагааг нь бүхий л хэлбэрээр дэмжиж ажиллана.

Гурав. Клиник профессорын албан тушаалд шалгаруулан ажиллуулах

  1. Клиник профессорын албан тушаалд магистр түүнээс дээш зэргийн боловсролтой, “Арга зүйч” түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй, тусгайлан бэлтгэх сургалтад хамрагдаж “сертифекат” авсан, клиник профессорын стандартын шалгуурыг хангасан багшийг ажилладаг сургууль/цэцэрлэг/-тай харилцан тохиролцож шалгаруулан ажиллууулна.
  2. ЕБС/цэцэрлэг/ өөрийн багшийг клиник профессорын албан тушаалд ажиллуулах хүсэлт тодорхойлолтоо жил бүрийн 5-р сард “Маргад” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлд ирүүлнэ.  Сонгон шалгаруулалтыг Эрдмиийн зөвлөлөөс томилсон экспертүүд жил бүрийн 6-р сард зохион байгуулна. Клиник профессорын сонгон шалгаруултад тэнцсэн багшийг  клиник профессорын албан тушаал дээр захирлын тугаалын дагуу гэрээгээр ажиллуулна.
  3. Мэргэжлийн тэнхим тухайн хичээлийн жил бүрийн эхэнд хамтран ажиллах клиник сургууль/цэцэрлэг/, клиник профессорын орон тоогоо тогтооно.

Дөрөв. Клиник профессорын эрх,үүрэг

4.1 Клиник профессорын эрх

   – Гарын авлага, зөвлөмж, сурах бичиг зэрэг судалгаа шинэилгээ, арга зүйн бүтээл бичиж хэвлүүлэх, хамтран оролцох

   – Мэргэжлийн тэнхим, сургуулийн хэмжээнд зохион байгуулагддаг tрдtм шинэилгээний хурал, сургалт, семинар, уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэгт оролцох, эдгээр арга хэмжээг хамтран зохион байгуулах, санаачлага гаргах

–  Оюутнуудын дадлагыг удирдан зохион байгуулах, тэдэнд зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгаж дүгнэх

4.2 Клиник профессорын үүрэг

–  Хичээлийн жилийн эхэнд тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж ажиллах

–  Ажлын төлөвлөгөөний биелэлт ,үр дүнгээ хагас, бүтэн жилээр Эрдмийн зөвлөлд тайлагнаж, үнэлж дүгнүүлэх

Эрдмийн зөвлөл