70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

"МАРГАД" ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

“Маргад” дээд сургуулийн багш, оюутны эрдэм шинжилгээний XVI хурал амжилттай болж өндөрлөв. Багш нарын эрдэм шинжилгээний хуралд 18 багш илтгэл тавьснаас докторант И.Булганы “Гадаад орны төрийн бус өмчийн сургуулиудын элсэлтийн менежментийг судалсан нь” илтгэл I байр, багш Б.Сэрчмаагийн “Хуурай Сайрын үерийн урсацын тооцоо ба ногоон байгууламж” илтгэл II байр, багш Д.Тэрбишийн ” Дизайн технологийн боловсролын өнөөгийн чиг хандлага, нөөц бололцоо” илтгэл III байр эздэв. Оюутны эрдэм шинжилгээний хуралд 19 оюутан илтгэл тавьснаас Бага боловсролын багшийн IV курсийн оюутан Л.Мөнх сайханы “Бага ангид цээж тооллын аргыг хэрэглэсэн үр дүн” илтгэл I байр, Сургуулийн өмнөх боловсролын багшийн IV курсийн оюутан Э.Отгонжаргалын “Эцэг эхтэй хамтран ажиллах арга барилыг судалсан нь” илтгэл II байр, Сургуулийн өмнөх боловсролын багшийн IV курсийн оюутан Б.Анхцэцэгийн ” 4-5 настай хүүхдийн хэл ярианы хөгжилд эцэг эх, гэр бүлийн  харилцаа нөлөөлөх нь” илтгэл III байр эзэллээ.