70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

СУДАЛГААНЫ АЖИЛ

Нэг. Ногоон хөгжилд шилжих шаардлага, үндэслэл

1.1  Дэлхий нийтийн хандлага

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэ дэлхийн нөөц, боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна.

НҮБ-ын 2012 оны Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт”-аар тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн үндэсний онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн юм. Улмаар түүний төрөлжсөн байгууллагаас байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж орчны бохирдол, доройтлоос зайлсхийсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, ногоон өсөлтийн үзэл баримтлалыг дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн харилцаанд үр ашигтай оролцох шинэ боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

1.2   Монгол улсын боломж, шаардлага

     Монгол улсын хувьд газар нутгийн ихэнх нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна. Нөгөө талаас, байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 35-40 насны залуус 47.2 хувийг эзэлж байгаа, нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд  хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна. Иймд байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай, үйлдвэрлэлийг хөгжүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг буй болгох хэрэгцээ шаардлага тулгарч байна.

1.3  “Маргад”  дээд сургуулийн өнөөгийн бодит байдал, шийдэл

Тус сургууль нь 2000 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүмүүнлэгийн тэнхим”, “Менежментийн тэнхим”, “ЕБС-ийн тэнхим”-ийн зохион байгуулалттай ажиллаж байгаад 2010 оноос “Хүмүүнлэгийн тэнхим” нь гадаад хэлний ангигүй болж сургуулийн өмнөх боловсролын багшийн анги нээгдсэнтэй уялдан “Дидактикийн тэнхим” болон өөрчлөгдсөн билээ.

2015-2016 оны хичээлийн жилд БХЭ, ЭЗУ-ийн ангид оюутан элсээгүй, бөгөөд БХЭ-ийн II-IV ангид 18, ЭЗУ-ийн II-III ангид 15 оюутан суралцаж анги дүүргэлт хангалтгүй, үндсэн мэргэжлийн багш тус бүр 1 ажиллаж байгаагаас болж нэг багш олон төрлийн хичээл зааж байна. Нөгөө талаар “Менежментийн тэнхим” хэмээх нэр томъёо нь агуулга, арга зүйгээрээ энэ 2 мэргэжлийн хувьд тохирохгүй, “Дидактикийн тэнхим”-тэй харьцуулахад ачаалал, хамрах хүрээ бага, зах зээлд өрсөлдөх чадвартай  мэргэжилтэн бэлтгэхийн үндсийн үндэс болсон дадлагын бааз суурь бэхжээгүй, гүйцэтгэлийн чанар, үр өгөөж хангалтгүй байгаад бодитой дүгнэлт хийж, цаашид энэ 2 ангийн багш, оюутнууд хамтарсан “Ногоон хөгжлийн судалгааны хамтлаг” байгуулж ажиллах шаардлагатай гэж үзэв.

  1. 1.4  Ногоон хөгжлийн үзэл баримтлал
    1. 4.1  Ногоон хөгжлийн талаарх нэр томъёоны тодорхойлолт
  • “Ногоон хөгжил” гэж байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангах хөгжлийн загварыг;
  • “Ногоон эдийн засаг” гэж байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг;
  • “Ногоон ажил” гэж эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэссэн ажил хөдөлмөрийг;
  • “Экосистемийн үйлчилгээ” гэж байгалиас заяасан хүнс, түүхий эд, нөөцөөр хангах, уур амьсгал, орчны эрс өөрчлөлтийн нөлөөг зохицуулах, хүний амьдралыг тэтгэх, оюуныг сэргээх үр өгөөжийг тус тус ойлгоно.
    1. 4.2  Ногоон хөгжлийн үзэл баримтлал

             Байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах замаар монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжихэд оршино.

  1. 4.3   Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

– Ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн бодлого, төлөвлөлтийг хийх;
– Нөөц бололцоог хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах;
– Байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх;

Хоёр.Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилт

2.1 Зорилго

              Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан эдийн засгийн  өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн “Ногоон сургууль” болно.

2.2 Стратегийн зорилт

Стратегийн зорилт 1. Байгаль хамгаалал-Экологийн мэргэжлийн ангийн суурь болон сонгон мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгох, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхид нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлэх, нөоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх агуулгаар баяжуулж шинэчлэл хийх

Стратегийн зорилт 2.  Эдийн засгийн мэргэжлийн ангийн суурь болон сонгон мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрийг байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх агуулгаар баяжуулж шинэчлэл хийх

Стратегийн зорилт 3.  Ойрын 2 жилд БХЭ, ЭЗ-ийн ангийн багш, оюутнууд сургуулийн орчинг “Ногоон арал” болгох зураглал, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх

Стратегийн зорилт 4.  Улаан толгой дах ногооны газрыг БХЭ-ийн оюутнуудын дадлагын бааз “Цэцэрлэгт хүрээлэн” болгож бутлаг ургамал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, арчлах, ургалт өсөлт хөгжилт болон үр ашигт судалгааны ажил хийлгэх

Стратегийн зорилт 5.  Дундадын голд ЭЗ-ийн оюутнуудын дадлагын бааз “Амралт сувиллын газар” байгуулж, ногоон эдийн засгийн судалгаа шинжилгээний объект болгох

Гурав. Хэрэгжүүлэх үе шат

I шат. 2015-2016 оны хичээлийн жил/Ногоон хөгжлийн үндсийг тавих үе/

II шат. 2016-2017 оны хичээлийн жил/Ногоон хөгжилд шилжих үе/

III шат. 2017-2018 оны хичээлийн жил/Ногоон хөгжлийн үе/

Дөрөв. Хүрэх үр дүн

I шат. 2015-2016 оны хичээлийн жил/Ногоон хөгжлийн үндсийг тавих үе/

     Энэ хичээлийн жилийн эцэст БХЭ болон ЭЗ-ийн мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээлийн агуулга, арга зүй ногоон хөгжлийн үзэл баримтлалаар баяжин гүнзгийрч багш, оюутнуудын сэтгэлгээ, сурах үйл ажиллагаанд эрс шинэчлэл гарна.                                              

Нооон хөгжилд шилжих бэлтгэл ажил хангагдсан байна./Зураг, төсөл, төсөв/

II шат. 2016-2017 оны хичээлийн жил/Ногоон хөгжилд шилжих үе/

        БХЭ болон ЭЗ-ийн ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр шинэчлэгдэж туршлага хуримтлагдана. Дадлагын баазуудын үйл ажиллагаа жигдэрч, хэрхэн ажиллах чиг зорилго, зорилтоо тодорхойлсон байна. Багш, оюутнууд итгэл үнэмшилтэй, урам зоригтой ажиллах эхлэл тавигдана.

III шат. 2017-2018 оны хичээлийн жил/Ногоон хөгжлийн үе/

Ногоон хөгжлийн давуу, эерэг талуудыг мэдэрч, өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж хэвшинэ. Бусдыг үлгэрлэн, дагуулан сургах чадвартай болно. Сургуулийн хэмжээнд ногоон хөгжлийн үнэт зүйлстэй болно.

. Судалгааны Хүрээлэн