70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ТАНИЛЦУУЛГА

“Маргад”  дээд сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор, академич С.Хаш-Эрдэнийн  мөрийн хөтөлбөр

Монгол улсын боловсрол, шинжлэх ухаанд суурилсан хөгжил, мэдлэгт суурилсан эдийн засагт гар бие оролцох чанартай боловсон хүчин бэлтгэх, сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд гадаад, дотоодын инновацийн ололт, сургалтын шилдэг арга барил, технологийг нэвтрүүлж, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны ажлыг шинэ шатанд гаргах чиглэлээр энэхүү мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулна.

Нэг. Эрдэм шинжилгээний ажлын  талаар

1.1  Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны ажил болон шинжлэх ухаанлаг боловсролыг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, зохицуулах,  Тэнхим, багш нарын  оролцоо, эрх үүргийн хуваарь харьцааг оновчтой болгох талаар санал боловсруулж сургуулийн Эрдмийн зөвлөл, удирдлагад  тавьж шийдвэрлүүлнэ.

1.2  “Маргад” дээд сургуулийн хөгжлийн түүхэн уламжлалд үндэслэн, улс орон, орон нутгийн өнөө үеийн эрэлт хэрэгцээг хангах, мэдлэгт суурилсан эдийн засгийг тодорхой үе шаттай төлөвшүүлэхэд түлхэц өгөхүйц шинэ чиглэлүүдийг тодорхойлж хөгжүүлэх зорилт дэвшүүлж ажиллана.

1.3  “Маргад”  дээд сургууль нь дэлхийн улс орнуудын дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны нийтлэг зарчим болох өөрийн удирдлага, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг чандлан сахих, харилцан ойлголцож, орчин үеийн шинжлэх ухааны нээлттэй, өөрийгөө шинэчлэгч олон нийтэд нээлттэй байгууллага болох зорилтыг  эрхэм болгон ажиллана.

Хоёр. . Сургуулийн орчин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар

Сургуулийн  судалгааны материаллаг бааз, орчин нөхцөлийг дээшлүүлэхэд чиглэсэн “Маргад дээд сургуулийн  судалгааны боловсрол, эрдэм шинжилгээний парк” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

1. Сургуулийг боловсролын байгууллагаас боловсрол эрдэм шинжилгээний байгууллага болгоход чиглэсэн хөгжлийн бодлогыг санаачлан орлого олох, тендерт оролцох, гадны хөрөнгө  оруулалтыг татах эрх зүй,  эдийн засгийн механизмыг сайжруулах санал боловсруулна.

  1. Байгаль шинжлэл, угсаатны зүйн гео мэдээллийн лаборатори байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлнэ.
  2. Их, дээд сургуулиудын консорциумтай судалгаа, сургалтын чиглэлээр хамтын гэрээтэй ажиллана.
  3. ШУА-ийн хүрээлэн, төвүүд, их сургуулиуд түүний салбар сургууль, факультетүүд хамтарсан байгууллага хоорондын, салбар дундын зохицуулалтаар хэрэгжүүлэх судалгааны зорилтот хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.

Гурав. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх талаар

3.1  “Маргад” дээд сургуулийн  зүгээс олон түмнийг соён гэгээрүүлэх, орчин үеийн нийгэм, хүмүүсийн амьдралд боловсрол, шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг ойлгуулах, сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор багш нарыг “Эрдэм дэлгэрүүлэгч” болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

3.2  Сургуулийн түүхэн замнал, ололтыг түгээн дэлгэрүүлэх, сургуулиа гадаадад сурталчлах зорилгоор олон улсын үзэсгэлэн зохион байгуулах, түүх-шинжлэх ухааны аялал жуулчлалын маршрут бий болгох ажлыг холбогдох яамд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

3.3  Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэх, мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллах, шинжлэх ухаан технологийн ололтыг олон нийтэд системтэй түгээн таниулах “Шинжлэх ухаан” сувгийг орон нутгийн ТВ-д буй болгох асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

3.4  Эрдэмтдийн  лекц, эрдэмтний үг, танин мэдэхүйн экспедиц зэрэг шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлын шинэлэг арга хэлбэр нэвтрүүлж “Эрдэмтдийн индэр” лекцийн цувралыг бий болгох.  

Дөрөв. Гадаад болон олон нийтийн харилцааны талаар

     4.1  Гадаад, дотоодын их сургуулиуд, ижил төрлийн байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний тодорхой чиглэлээр эрдэмтэн судлаачдыг гүнзгийрүүлэн мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулж, сургуулийн удирдлага болон төр, захиргаа, олон нийтийн байгууллагын  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

4.2  Залуу багш, судлаачдыг бүтээлч, багаар ажиллах чадвартай болгох зорилгоор “Залуу судлаачдын клуб” байгуулж, их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрүүлнэ.

4.3  Орхон аймгийн ахмад эрдэмтэд тухайн чиглэлээрээ шинжлэх ухаанлаг боловсролыг дэлгэрүүлэх “Шавь судалгааны хамтлаг” байгуулж ажиллахыг дэмжинэ.

4.4 Гэрээтэй ажиллаж буй гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг шинэчлэн хэрэгжүүлнэ.