70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ДҮРЭМ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл:
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2014 онй А/174-р тушаалыг хэрэгжүүлэх “Маргад” дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдийн чанарын баталгаажилтыг сайжруулах, Хөтөлбөрийн дэд хороодын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Хөтөлбөрийн хорооны зорилго нь:
“Маргад” дээд сургуулийн Бакалаврын болон магистрын сургалтын хөтөлбөрүүдэд чанарын баталгаажуулалтыг өнөөгийн шаардлагын хэмжээнд хийхэд оршино.
Гурав. Хөтөлбөрийн хорооны зорилт:
3.1 Ойрын зорилт нь: Байгаль хамгаалал-экологи, Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрүүдэд чанарын баталгаажуулалт хийж Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд оруулах
3.2  Хэтийн зорилт нь:  “Маргад” дээд сургуулийн бакалаврын болон магистрын хөтөлбөрүүдийг дэлхийн жишигт хүргэх, чанарын баталгаажүүлалтад инновацийг нэвтрүүлж хөгжүүлэх
Дөрөв. Хөтөлбөрийн хорооны эрх, үүрэг
4.1  Хөтөлбөрийн хорооны эрх
  • Багш нарын боловсруулсан хөтөлбөртэй танилцаж зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх
  • Зөвлөгөө, үүрэг даалгаврын биелэлтээ шалгаж, үнэлж дүгнэх 
  • Хөтөлбөрийн чанарын баталгажуулалттай холбоотой хяналт тавих, шалгалт авах, холбогдох судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх
  • Ажлын хариуцлага сахилага баттай холбоотой асуудлыг Сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх
4.2  Хөтөлбөрийн хорооны үүрэг
  • Оюутнууд, төгсөгчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авах
  • Явцын үнэлгээнд хөндлөнгийн үнэлгээ хийх
  • Оюутны ахиц дэвшилд хөтөлбөрийн дэд хороод үе шаттай үнэлгээ хийх
  • Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ хийх
  • Ажил олгогчтой хамтарсан эксперт хийх
  • Хөтөлбөрийн санхүүгийн байдлын шинжилгээ хийх
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тайланг жил бүр  гаргаж мэдээлж байх       
Тав. Бусад асуудал
  • Хөтөлбөрийн хороо нь Судалгааны Хүрээлэнг түшиглэж ажиллана
  • Сургуулийн үндсэн ажилтнаас бусад хүмүүсийн Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт хийсэн ажлын цагийн хөлсийг тооцож олгоно.
  • Хөтөлбөрийн дэд хороодын бичиг хэрэг нь дэд хоорооны ахлагч нар дээр хадгалагдах ба бичиг хэргийн  зардлыг Сургалтын алба хариуцна.

“Маргад” дээд сургуулийн Хөтөлбөрийн хорооны ажлын үндсэн чиглэл

Нэг. Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны чиглэл
1.1 Хөтөлбөрийн хорооны бүрэн бүрэлдэхүүнийг хүлээн авч ажил төрлийн нээлттэй ярилцлага зохион байгуулах /I улирал бүр, Сургуулийн захиргаа/
1.2 Хөтөлбөрийн дэд хороодын ажил төрлийн семинар, ярилцлага зохион байгуулах /Улирал бүр, Хөтөлбөрийн дэд хороод/
1.3 Хөтөлбөрийн дэд хороод багш бүрийн хөтөлбөрүүдтэй танилцаж Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2014 оны А/174-р тушаалын хэрэгжилтэд баталгаажуулалт хийж, хөндлөнгийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх/Хичээлийн жилийн эхэнд, дэд хороод/
1.4 Оюутнууд, төгсөгчдөөс Хөтөлбөрийн талаар сэтгэл ханамжийн судалгаа авах /Хөтөлбөрийн дэд хороод, улирал бүрийн эцэст/
1.5 Явцын үнэлгээ, түүний ахиц дэвшлийн шинжилгээг мэргэжлийн тэнхимүүдээр хийлгэх /Хөтөлбөрийн дэд хороод, улирал бүр/
1.6 Гүйцэтгэлийн үнэлгээ буюу ажил олгогчдын үнэлгээг авч дүгнэлт гаргах /Хөтөлбөрийн дэд хороод, хичээлийн жилийн II улиралд/
Хоёр. Хөтөлбөрийн чанарын үнэлгээг:
2.1 Төгсөгчдийн хувийн болон мэргэжлийн ур чадвар, төлөвшил,
2.2 Багаар ажиллах чадвар, харилцааны соёл,
2.3 Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадамжаар дүгнэнэ./Хөтөлбөрийн дэд хороод, улирал бүр/
2.4 Хөтөлбөрийн чанарын баталгаажилтын үнэлгээ-шинжилгээг нэгтгэн Эрдмийн зөвлөлд тайлагнана. /Хөтөлбөрийн хорооны дарга, жил бүрийн 6-р сарын 10-ны дотор/
Хөтөлбөрийн дэд хороо байгуулах тухай
Нэг. Ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн дэд хорооны ахлагчаар:
Д.Наранцэцэг /Хөгжлийн бодлого эрхэлсэн  захирал/
Гишүүдэд:
  • Р.Олонцэцэг/Тэнхимийн эрхлэгч/
  • Өлзийжаргал /Аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн/
  • Отгонбаяр /”Эрдэнэт” цогцолборын хүүхдийн хөгжлийн ажилтан/
  • .Лхамхүү /математик мэдээлэл зүйн багш/
  • Ё.Эрдэнэчимэг /Гадаад хэлний ахмад багш/
  • Л.Хишгээ /”Маргад”ЕБС-ийн ахмад багш/
Хоёр.  Мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөрийн дэд хорооны ахлагчаар:
С.Хаш-Эрдэнэ /Сургалт эрдэм шинжилгээ-Гадаад харилцаа эрхэлсэн захирал/
  • Ц.Даваадулам /Дидактикийн тэнхимийн эрхлэгч/
  • .Очирсүрэн /Аймгийн Боловсрол Соёлын газрын мэргэжилтэн/
  • Н. Отгонсүрэн /VIII цэцэрлэгийн эрхлэгч/
  • Д.Мягмарсүрэн /VIIIсургуулийн бага ангийн багш/
  • Цолмон /Маргад” дээд сургуулийн 2012 оны төгсөгч/
Гурав. Сонгон мэргэшүүлэх хөтөлбөрийн дэд хорооны ахлагчаар:
И.Булган /Сургалт судалгааны албаны дарга/
  • Д.Чагнаадорж /Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн/
  • Н.Нямаанямбуу /”Эрдэнэт” цогцолборын гүйцэтгэх захирал/
  • Г.Лхамсүрэн /Мэдээлэл зүйн багш/
  • .Нармандах /”Гэгээ”  сургуулийн захирал/
  •  Ж.Энхсайхан/Маргад” дээд сургуулийн 2009 оны төгсөгч/
“Маргад” дээд сургуулийн Хөтөлбөрийн хороо