70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Дүрэм журам

Дотоод журам
Сургуулийн дүрэм
Элсэлтийн журам
Гадаадын иргэнийг суралцуулах журам
Бие даасан хэлбэрээр суралцуулах журам
Оюутны зөвлөлийн дүрэм
                                                                                                                                            Захиргааны зөвлөлийн
                                                                                                                          …… оны ….. сарын …….-ны өдрийн
                                                                                                                                         хурлаар өөрчлөлт оруулав.
                                                        “МАРГАД” ДЭЭД СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 .”Маргад” дээд сургуулийн дотоод журам нь Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримтуудыг үндэслэн боловсруулсан бөгөөд сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2 Дотоод журмыг тус сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд сургалтын болон
хөдөлмөрийн харилцааг зохицуулахад хэрэглэнэ
1.3 Дотоод журмыг тус сургуулийн удирдлага, багш, ажилтан, оюутан, суралцагчид дагаж мөрдөх бөгөөд журмын биелэлтэд хяналт тавих, шинэчлэн сайжруулах санал гаргах эрхтэй.
1.4 Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, хамтын хэлэлцээрийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.

Хоёр: Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

2.1 Тус сургуулийн өөрийн удирдлагыг “Удирдах зөвлөл”, өдөр тутмын удирдлагыг “Ерөнхий захирал” хэрэгжүүлнэ.
2.2 Ерөнхий захирлын дэргэд зөвлөх эрхтэйгээр “Захиргааны зөвлөл” , “Эрдмийн зөвлөл” ажиллах бөгөөд гишүүдийг нийт хамт олны хурлаар сонгоно. Зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь хурал байх ба хурлаас тогтоол гарч ерөнхий захирлын тамга, гарын үсгээр баталгаажна. Зөвлөлүүд үйл ажиллагааны дүрэмтэй байна.
2.3 Сургуулийн бүтцийн нэгж нь алба, тэнхимүүд байх бөгөөд “Хөгжлийн бодлогын алба” “Сургалт хамтын ажиллагааны алба” ,”Чанарын баталгаажуулалтын алба” , “Оюутны алба” “Дидактикийн тэнхим”, “Менежментийн тэнхим”, “Ерөнхий боловсролын лаборатори сургууль” тус тус байна. Алба, тэнхимүүдийг хариуцсан удирдлагууд байх ба харьяа чиг үүргийн багш ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллаж, ажлаа ерөнхий захиралд тайлагнана.
2.4 Сургуулийн удирдах ажилтнууд нь захирлын шууд удирдлагад ажиллаж, дээд
байгууллагын шийдвэр, удирдамж, захирлын тушаал, захиргааны зөвлөлийн
шийдвэрийг ажил хэрэгчээр шийдвэрлэж, үр дүнг захиралд тайлагнаж байна.
2.5 Захиргаа, аж ахуйн ажилтнууд нь ажиллах хугацаандаа хариуцсан албан үүргийнхээ эрх хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна. Албан үүргээ зохих ёсоор биелүүлэхэд нийцэхгүй ямар нэгэн ажиллагаа явуулахыг хориглоно.
2.6 Сургалтын алба, тэнхимийн эрхлэгч нар хичээл эхлэхээс өмнө төхөөрөмжүүдийг бэлэн болгохын зэрэгцээ өөрийн салбарын нийтийн эзэмшил буюу эд хөрөнгө, хогшлыг бүрэн бүтэн байлгах асуудлыг биечлэн шалгаж хариуцах ба тэнхимийн эрхлэгч нар ,8.00-17.00 хүртэл ажлын байрандаа байх бөгөөд ажилтнуудын ажлын цагийн гүйцэтгэлд хяналт тавина.
2.7 Анги бүлэг бүр захирлын тушаалаар томилогдсон анги удирдсан багш \зөвлөх багш\-тай байна.
2.8 Анги удирдсан багш \зөвлөх багш\ нь ангийнхаа оюутанд зөвлөгөө өгөх, тэдний бие дааж сурах, амьдрах, хөдөлмөрлөх, хүмүүжлийн ажил зохиоход нь туслалцаа үзүүлэх хариуцсан ангийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.
2.9 Шаардлагагүй тохиолдолд ус, уур, гэрэл цахилгааныг үр ашиггүй зарцуулах явдлыг гаргахгүй байхад нийтээр анхаарна.
2.10 Нийгмийн хэв журам сахиулахаар нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг сахих, бусдад шаардлага тавьж, багш, ажилтан, ажилчид, оюутнууд нийтээр хяналт тогтоож ажиллана.
2.11 Хичээл дуусмагц лаборатори, анги танхимыг цоожлон, түлхүүрийг жижүүрт
хүлээлгэн өгнө.
2.12 Хичээлийн байранд гарсан аливаа зөрчил дутагдал, ослыг мэдсэн хүн тэр даруй, цаг
алдалгүй жижүүрт мэдээлж байна.

Гурав: Сургуулийн дотоод зохион байгуулалт

3.1 Сургуулийн ерөнхий захирал нь Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
3.2 Тушаалын хэрэгжилтэд холбогдох ажилтан, болон архив бичиг хэргийн ажилтан картаар хяналт тавьж шаардлагатай тушаалын биелэлт, үр дүн, явцыг үндсэн нэгжийн дарга нарт танилцуулна.

Дөрөв. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоо

4.1 Сургуулийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө нь “Байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” байх бөгөөд тэнхим, алба, нэгжүүд тус төлөвлөгөөтэй уялдуулан ажлаа төлөвлөж тухайн хамт олны болон захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ерөнхий захирлаар батлуулна.
4.2 Тэнхим, алба нэгжүүд ажлаа хичээлийн жилээр төлөвлөж, тайланг хагас жилд 1 удаа хэлэлцэнэ.
4.3 Багш ажилтан бүр дээрх төлөвлөгөөнүүдэд уялдуулсан ажлын төлөвлөгөөтэй байх ба тэнхим, албадын удирдлагаар батлуулж хагас жил тутам тайлан бичнэ.

Тав. Дотоод ажлын зохион байгуулалт

5.1. Байгууллага нь долоо хоног бүрийн тогтсон өдөр нэгжийн дарга нарын болон удирдлагын шуурхай зөвөлгөөн хийж байна. Зөвөлгөөнөөр өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, явцын талаар нэгжийн дарга бүрийн мэдээллийг сонсож, ирэх долоо хоногт гүйцэтгэх ажлын талаар холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно.
5.2. Зөвөлгөөнөөр ярилцсан ажил, арга хэмжээ, үүрэг, даалгаврыг дотоод ажил хариуцсан ажилтан тэмдэглэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Зургаа. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах, баримт
бичиг хувилах, олшруулах, албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох ажил

6.1. Байгууллагын тамга, тэмдгийг ерөнхий захирал барина.
6.2. Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулна.

Долоо. Харилцаа, хамтын ажиллагаа

7.1. Сургуулийн харилцаа хамтын ажиллагаа нь дотоод ба гадаад гэсэн төрөлтэй байх ба удирдах дээд байгууллагатай харьцах, бусад байгууллага, харьяа газар, иргэдтэй харьцах, сургуулийн багш, ажилтны санал, хүсэлтийг судлаж шийдвэрлэх тухай асуудал нь дотоод харилцаанд хамаарч холбогдох эрх зүйн баримтуудаар зохицуулагдана
7.2. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомж, шийдвэрийг мөрдлөг болгож ажиллана.

Найм. Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

8.1. Иргэнийг ажилд авах

8.1.1 Сургуулийн сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг боловсон хүчний асуудал хариуцсан албан тушаалтан хүлээн авч, судалсны үндсэн дээр холбогдох нэгжийн саналын хамт ерөнхий захиралд танилцуулна.
8.1.2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ерөнхий захирал ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй тохиролцсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
8.1.3. Хөдөлмөрийн гэрээний бэлтгэлийг хангах, хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцлийг гэрээнд тусгахаар хэлэлцэх ажлыг захирлаас эрх олгосон холбогдох албан тушаалтан хариуцан гүйцэтгэж болно.
8.1.4. Ажилд орохыг хүссэн иргэн тухайн ажлын байранд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангаж буй эсэх тухайгаа нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
8.1.5. Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ.
а/ боловсролын үнэмлэх, диплом, сертификат
б/ иргэний үнэмлэх
г. Ажилд орохын хүссэн өргөдөл
д/ Төрийн албан хаагчийн анкет
8.1.6. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөг, удирдамж болгодог хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулж ажилтнаар судлуулна.

8.2. Ажилтныг ажлаас чөлөөлөх
8.2.1 Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, боловсролын салбарын бусад хууль, дүрэмд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.

Ес. Ажил, амралтын цагийн горим

9.1. Ажлын цаг
9.1.1. Багш, ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Зарим тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно.
9.1.2. Ажлын цагийг тооцохдоо сургалт, хөдөлмөрийн бүтээмжийн чанарыг бууруулахгүй багш, ажилчин, оюутны эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн горим, нийгмийн үйлчилгээг хохироохгүй байх зарчмыг баримтална. Удирдах ажилтан, санхүү аж ахуй, сэтгэл зүйч нийгмийн ажилтан, хичээлийн туслах ажилтан зэрэг албан хаагчдын хувьд ажлын өдрийн үргэлжлэх хугацаа нь 8 цаг, зарим багш нарын хувьд хичээлийн хуваарьтай холбоотойгоор ажлын цагийг өөрөөр тогтоож болно.
9.1.3. Ажилтан нь ажилдаа өглөө ирсэн, завсарласан, ажлаас тарсан цагаа бүртгүүлнэ Ажлын цагийн бүртгэл, ажилтны ажлын цагийн ашиглалтын байдалд нэгжийн дарга болон ажил олгогчоос үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина.
9.1.4. Ажилтан нь ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ.
9.1.5. Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.
9.1.6. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хориглоно.

9.2. Амралтын цаг

9.2.1. Багш, ажилтны ээлжийн амралтын хуваарийг тухайн хичээлийн жилийн эцэст гаргаж захирлын шийдвэрээр мөрдөнө. Ээлжийн амралтыг тооцоход Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.

Арав. Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, түр чөлөө

10.1. Цалин хөлс

10.1.1. Багш, ажилтны үндсэн цалинг ажлын онцлог, мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн нөхцлөөр нь ялгаатайгаар, хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн түвшинтэй уялдуулан үндсэн цалингийн сүлжээг тогтоож мөрдөнө.
10.1.2. Нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр олгоно.
10.1.3. Ажилтны цалин хөлсийг сард тогтоосон өдөр 2 удаа олгох бөгөөд энэ өдрүүд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно.
10.1.4.Шударгаар хөдөлмөрлөн, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилтныг
сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:
> Мөнгөн шагналаар урамшуулах
> Хөдөлмөр алдрыг тэмдэглэх
> Хүндэт доктор, профессор цол олгох
> Сургуулийн зардлаар аялал, амралтанд явуулах
> Торийн дээд шагнал, дээд байгууллагын шагналд тодорхойлох
10.1.5. Үүргээ сайн биелүүлж, сурлагын амжилт гаргасан оюутан, суралцагчдыг багш нарын
хурал болон оюутны зөвлөлийн хурлаар хэлэлцэн, сургуулийн бусад журам, захирлын
тушаалаар шагнаж урамшуулна.
10.1.6. Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, эдийн засаг, санхүүгийн эрсдлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах зорилгоор элсэлтийн хөтөлбөр, маркетинг, менежментийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлсэн багш, ажилтанд ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгоно.
10.2. Тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр

10.2.1. Багш, ажилтанд тэтгэвэр, тэтгэмж, олговор, нөхөн төлбөр тогтоож олгох асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

10.3. Түр чөлөө

10.3.1.Багш, ажилтны хүсэлтээр, нэгжийн даргын тодорхойлолтоор ажлын 21 хүртэл өдрөөр түр чөлөө олгож, ажлын байрыг хадгална. Ажлын 1-3 өдрийн чөлөөг тухайн нэгжийн дарга олгож болно.
10.3.2 Чөлөө авахыг хүссэн ажилтан чөлөө авах болсон учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл. холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, тэнхим салбар, нэгжийн дарга эрхлэгчид хүсэлтээ гаргана.
10.3.3 Байгалийн гамшигт өртөх, аваарь осолд орох зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд багш ажилтанд /эхнэр нь төрөх, төрсөн аав ээж, асрамжинд нь байдаг хадам аав ээж, үр хүүхэд нь өвчлөх, нас барах зэрэг/ гачигдал зовлон тохиолдсон нөхцөлд багш ажилтан, ажилчдад чөлөө, дэмжлэг, тусламж тэтгэмж олгох асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
10.3.4 Биеийн эрүүл мэнд, хүүхэд төрүүлэх болон бусад хүндэтгэх шалтгаанаар хоёр сараас илүүгүй хугацаагаар оюутанд чөлөө олгоно. Чөлөөтэй байсан хугацаа нь суралцах хугацаанд хамаарахгүй.

Арван нэг. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

11.1.1. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй багш, ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
11.1.2. Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2 удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.

11.2. Эд хөрөнгийн хариуцлага

11.2.1. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг даргын тушаал /тогтоол, захирамж/-аар баталж мөрдөнө. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх багш, ажилтантай “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ” байгуулна.

Арван хоёр. Багш, ажилтан, суралцагчдын эрх, үүрэг

12.1. Багш, ажилтан нь дор дурдсан эрх эдэлнэ.

12.1.1. Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, ашиг сонирхлоо хамгаалах, хөдөлмөрийн ба хөмтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдэлнэ.

12.2. Багш, ажилтан нь дор дурьдсан үүрэг хулээнэ.

12.2.1 Хөдөлмөрийн хууль, боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хууль, сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахин, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.
12.2.2 Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмжийг хамгаалж, түүнийг зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглан, хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.
12.2.3 Мэдлэг мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлж санаачлагатай ажилллана.
12.2.4 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникийн дүрэм зааврыг чанд мөрдөж ажиллана.
12.2.5 Ажлын цагаас хожимдох, эрт явах, удирдлагын зөвшөөрөлгүй бол ажлын нэг буюу хэд хэдэн өдөр үндсэн ажлаасаа хөндийрөхийг хориглоно.
12.2.6 Амралт чөлөөний хугацааг дур мэдэн хэтрүүлэхийг хориглоно.
12.2.7 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэхийг хориглоно.
12.2.8 Элсэлт, шалгалт, төгсөлт болон бусад үйлчилгээтэй холбогдуулан хээл хахууль, шан харамж авахыг хатуу хориглоно.
12.2.9 Багшийн ёс зүйн дүрэм хийгээд багш, ажиллагсад, суралцагчдын ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллана.
12.2.10 Байгууллагын нууцад хамаарах баримт бичиг, төсөл хөтөлбөр, бизнесийн санаа зэргийг бусдад дамжуулах, задруулахыг хориглоно.

12.3 Оюутан суралцагчид дараах эрх, үүргийг хүлээнэ.

12.3.1 Тухайн сургуулийн элсэлтийн бодлого, журамд тусгагдсан шалгуур, шаардлагыг хангасан элсэгч мэргэжлийн хөтөлбөр, хичээл, анги, багшаа өөрөө сонгох эрхтэй
12.3.2 Сургалтын болон багшийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх, санал хүсэлтээ холбогдох албанд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй
12.3.3 Сайн дураараа эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах, сонирхолоороо бүлэг үүсгэх, дугуйлан секцэд хамрагдах эрхтэй
12.3.4 Сургуулийн элсэлтийн бодлогод тусгасан нөхцөл хангасан оюутан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй
12.3.5 Өөр сургууль руу шилжих тохиолдолд холбогдох тооцоог хийн баримт бичиг, баталгаат дүнгийн жагсаалтаа гаргуулж авах
12.3.6 Сургуулийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.
12.3.7 Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмж, ном сурах бичиг, сэтгүүлийг гамтай хэрэглэнэ.
12.3.8 Хичээлд согтуу ирэх, сургууль дээр согтууруулах удаа хэрэглэхийг хатуу хориглоно.
12.3.9 Сурах үндсэн зорилгоо биелүүлэхэд идэвх санаачлагатай хандаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэн, цагийг үр бүтээлтэй ашиглах
12.3.10 Сургалтын төлбөр, суралцсан хугацааны төлбөрөө бүрэн төлөх
12.3.11 Оюутан онолын болон дадлагын хичээлд бүрэн оролцож, явцын болон улирлын шалгалт, шүүлгийг дүрмийн дагуу хугацаанд нь өгөх
12.3.12 Оюутны зөвлөлөөс зохиосон ажилд идэвхтэй оролцон, оюутны зөвлөлийн гишүүний үүргээ нэр төртэй биелүүлнэ.
12.3.13 Сургуулийн ариун цэврийн дүрмийг чанд мөрдөн, анги танхимаа цэвэр цэмцгэр байлгана.
12.3.14 Оюутан суралцагчид тухайн хичээлийн цагийн чөлөөг хичээл заадаг багшаас, 1 өдрийн чөлөөг ангийн зөвлөх багшаас, түүнээс дээш өдрийн чөлөөг сургалтын албанаас авна. Чөлөө авахдаа шалтгаанаа дурьдсан өргөдөл бичнэ.
12.3.15 Өвчний болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас хичээл сургалтанд оролцож чадаагүй оюутан, суралцагчид сургалтын албанд урьдчилан мэдэгдэж, магадлагаа болон холбогдох баримтыг бүрдүүлсэн байна.

Арван гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг

13.1. Ажил олгогч нь дор дурьдсан эрх эдэлнэ.

13.1.1. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ.

13.2. Ажил олгогч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.

13.2.1. Багш ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний үндсэн ажил
үүрэг, мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн ажлын болон хичээлийн байр, танхим, өрөө тасалгаа, тавилга, сургалтын болон лабораторийн багаж хэрэгсэл, номын сан, сурах бичиг, гарын авлага. ажлын хувцсаар тогтоосон журмын дагуу хангана.
13.2.2Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах арга хэмжээ авч байна.
13.2.3 Багш ажилчдаас ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.
13.2.4 Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх бололцоотой арга хэмжээг авч ажиллана.
Арван дөрөв: Сургуулийн дотоод журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
14.1 Сургуулийн дотоод журам зөрчигчдөд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээг үндэслэн заасан дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ.
– Хамт олон, удирдлагын зүгээс сануулах
– Тодорхой хугацаагаар цалинг 20 хувь хүртэл бууруулах /Уг заалт оюутанд хамаарахгүй\
– Сургуулиас /ажлаас/ чөлөөлөх; зэрэг хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Арван тав. Сургуулийн дотоод журмын нэмэлт өөрчлөлт
15.1 Сургуулийн дотоод журамд өөрчлөлт оруулах, нэмэлт баяжилт хийх асуудлаар тухайн дотоод журмын хэрэгжилтэд хамаарах аль ч субьект \ удирдлага, багш, ажилтан, оюутан, суралцагчид\ гаргаж болно.
15.2 Дотоод журамд оруулах санал өөрчлөлтийг сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор холбогдох алба, тэнхим нэгжид хүргэн бүх багш ажилтан болон оюутны хуралд танилцуулна. Мөн мэдээллийн цахим хуудсуудад байрлуулж танилцуулна.

Боловсруулсан:

                       Ажлын хэсгийн ахлагч: Дэд захирал …………………………… ……….Д.Наранцэцэг
                       Гишүүд :Хүний нөөцийн ажилтан ……………………………Э.Золзаяа
                       Багш ……………………………. Х.Сансартуяа
                       Багш …………………………….. Л Ариунжаргал

                                   

                                                                                                                      Сургуулийн удирдах зөвлөлийн ……..
                                                                                                                       оны …… сарын …….. өдрийн хурлаар
                                                                                                                                       шинэчлэн хэлэлцэж батлав

                                                   “МАРГАД” ДЭЭД СУРГУУЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Маргад” дээд сургууль нь /цаашид тус сургууль гэх/ бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, туршилт, үйлдвэрлэлийн ажил эрхлэх, зөвлөгөө өгөх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр нийгэмд үйлчлэх үүрэгтэй сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн байгууллага мөн.

1.2. Тус “Сургуулийн хөгжүүлэх стратеги төлөвлөгөө 201 – 2022” – т эрхэм зорилго нь: Боловсролын тогтолцооны цогцолбор бүтэц, оролцогч талуудын түншлэлийг хөгжүүлж, суралцагчдын амьдралын баталгаа болохуйц боловсролын инновацийг бий болгоно.” гэж шинэчлэн тодорхойлсон.

1.3. “Маргад” дээд сургууль нь төрийн бус өмчийн байгууллага бөгөөд ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд мөн.

1.4.Сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах хийгээд, татан буулгах асуудлыг сургуулийн удирдах зөвлөл шийдвэрлэнэ. \

1.5.Тус сургууль нь Монгол улсын үндсэн хууль, Дээд боловсролын тухай болон бусад хууль
тогтоомж, Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллагын тушаал шийдвэр,
сургуулийн дотоод дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

1.6.Сургууль нь тогтоосон стандартын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас. тамга,
тэмдэгтэй байна.

1.7. Тус сургууль нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлана.
Хаяг: Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. “Маргад” дээд сургууль Ерөнхий захирал: утас: 01352-27399 99359960 Дэд захирал 99356111 Е- хаяг: margad_erdenechuluun@yahoo.com Вэб сайт www.margad.mn

Хоёр : Сургуулийн бүтэц зохион байгуулалт
2.1 “Маргад” дээд сургууль нь өөрийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангасан, нэгжүүд болон албан тушаалтнуудад оногдох ажил үүргийг зохистой хуваарилсан, оновчтой бүтэц, зохион байгуулалттай байхыг эрмэлзэнэ.
2.2 Тус сургууль нь удирдлага, мэргэжлийн албад, салбарууд, тэнхимүүд, номын сан, лаборатори, дадлага үйлдвэрлэлийн бааз гэсэн бүтэц, зохион байгуулалттай байх бөгөөд уг зохион байгуулалтын тогтолцоо нь сургуулийн үйл ажиллагааг аль болохоор өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн, санхүүгийн эх үүсвэрт түшиглэсэн, үрэлгэн бус шинжтэй байна.
2.3. Сургуулийн удирдлагын нэгжид Удирдах зөвлөл, Ерөнхий захирал, Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл, дэд захирлууд багтана.
2.4 Удирдлага-зохион байгуулалтын дараачийн шатны үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий Сургалтын алба, Чанарын баталгаажуулалтын алба, Оюутны алба, захиргаа санхүү-аж ахуйн алба гэсэн мэргэжлийн албадтай байхаас гадна зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөтөлбөрийн өдөр тутмын сургалтыг удирдан явуулах эрх, үүрэг бүхий Тэнхимийн эрхлэгчидтэй байна.
2.5  Сургуулийн бүтцийн зураглалыг “Бүтэц” хэсгээс харна уу.

2.6 Сургуулийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11, 12, 13-р зүйлүүдийг баримтлан үйл ажиллагаа явуулна.
2.7 Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүд З жилийн хугацаатайгаар, бусад гишүүд нэг жилийн хугацаатай сонгогдоно.
2.8 Удирдах зөвлөлийн гишүүдийг нөхөн сонгох ажлыг жил бүрийн 10-р сарын эхний II долоо хоногт нэр дэвшүүлэх, III долоо хоногт багтаан нууц санал хураалтаар сонгох ажлыг сургуулийн Захирлын тушаалаар томилогдсон комисс зохион байгуулна.
2.9 Удирдах зөвлөлийн ажил үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
2.10 Удирдах зөвлөлийн 5 ба түүнээс олон гишүүд оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
2.11 Удирдах зөвлөл нь гишүүдийн дийлэнх олонхийн саналыг үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ. Шийдвэрлэсэн асуудлаар Удирдах зөвлөлийн тогтоол гарган зөвлөлийн дарга гарын үсэг зурж, сургуулийн тэмдэгээр баталгаажуулснаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
2.12 Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зөвлөлийн хоёроос доошгүй гишүүний санаачлагаар зарлан хуралдуулж болно.
2.13 Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг зөвлөлөөс томилогдсон нарийн бичгийн дарга хөтөлнө. Нарийн бичгийн дарга нь орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн гишүүн бус сургуулийн удирдах ажилтан хүн байна.
2.14 Үүсгэн байгуулагч гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Удирдах зөвлөлийн даргыг сонгоно. Удирдах зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байж болохгүй.
2.15 Удирдах зөвлөл нь сургуулийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж шийдвэрлэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой эрхэнд хадгалж шийдвэрлэнэ. Үүнд:
 Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
 Сургуулийн жилийн төсвийг батлах, гүйцэтгэлийг хянах
 Сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
 Сургуулийн удирдлагын бүтэц зохион байгуулалт, төсвийг батлах
 Сургуулийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар захирлын эрх хэмжээг тогтоох
 Сургуулийн чиг үүргийг өөрчлөн байгуулах, татан буулгах

Сургуулийн захирал .

2.16 Удирдах зөвлөлийн даргын санал болгосноор сургуулийн захирлыг Удирдах зөвлөлөөс томилно
2.17 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, шийдвэр гаргах, захиралд зөвлөх эрх, үүрэг бүхий “Захиргааны зөвлөл” захирлын дэргэд ажиллана.
2.18 Сургуулийн захирал дараах үүрэгтэй. Үүнд:
 Сургуулийн хөгжлийн стратегийг боловсруулах, мэргэжлийн боловсон хүчин
бэлтгэх, давтан сургах, судалгаа шинжилгээ, зөвлөгөө өгөх асуудлыг Удирдах
зөвлөлийн өмнө хариуцах.
 Сургуулийн бүтэц зохион байгуулалтыг Сургуулийн удирдах зөвлөлөөр
батлуулж, үндсэн салбар нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
шийдвэр гаргаж гүйцэтгэлд хяналт тавих.
 Сургалтын алба, тэнхим, салбар нэгж, удирдах албан тушаалтан, багш нарын
ажил үүргийн хуваарийг тогтоож, тэдэнтэй 1-ээс доошгүй жилийн хугацаатай
хөдөлмөрийн гэрээ байгуулна.
 Багшийг сонгож ажиллуулах, багшийн мэдлэг боловсрол, ур чадварыг
дээшлүүлэх бололцоог буй болгох.
 Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыгудирдлагаар хангана.
 Сургуулийн гадаад харилцааг удирдлагаар хангах.
 Сургуулийн хууль хяналт, арбитрын байгууллага, гэрээ хэлцэл хийхэд
төлөөлнө.
Сургуулийн захирал дараах эрхтэй. Үүнд:
 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнд сургуулийн эд хөрөнгийг захиран
зарцуулах.
 Сургуулийн багш, оюутан, ажилтан ажиллагсадыг томилох, чөлөөлөх, цалин
хангамж, тэтгэмж тэтгэлэг, урамшууллыг тогтоох.
 Эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэр гаргах.
 Удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр сургуулийг төлөөлөх үүргээ бусдад
итгэмжлүүлэх.
2.19 Хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал

 Сургуулийн санхүү, аж ахуйн удирдлагыг “Хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал хариуцах бөгөөд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.
 Сургуулийн санхүүгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, төсвийн хуваарилалт, захиран зарцуулалт
 Материаллаг бааз, сургалтын орчин, кабинет, лаборатори, дадлагын баазын бодлого, төлөвлөлт, үр дүн
 Дотуур байр, цайны газар, сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал

2.20 Эрдмийн зөвлөл:
 Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажпын чиглэл, онол арга зүйн холбогдол бүхий зарчмын асуудлаар сургуулийн удирдлагатай хамтын шийдвэр гаргах зорилгоор Эрдмийн зөвлөлийг байгуулна
 Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Удирдах зөвлөл батална.
 Эрдмийн зөвлөл нь ажиллах журам. дүрэмтэй байна.

2.21 Хөтөлбөрийн хороо, дэд хороо
 Сургууль нь БСШУ – ны сайдын А\174 тоот тушаалын дагуу “Хөтөлбөрийн ерөнхий хороо дэд хороог байгуулан ажиллуулна.
 Хөтөлбөрийн ерөнхий хороо нь хөтөлбөрийн дэд хороодыг удирдаж ажиллах ба зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөтөлбөрүүдийн бүтэц, агуулга, арга зүй, орчин, үнэлгээг сайжруулахад хяналт тавих зөвлөн туслах, элсэгчид болон төгсөгчдөд тавих шаардлагыг тодорхойлох чиглэлээр ажиллана.
 Дэд хороод нь мэргэжлийн чиглэл тус бүрээр байх ба тухайн мэргэжлийн хөтөлбөрийнхөө төгсөгчдийн загварыг тодорхойлж түүнд нийцсэн хөтөлбөрийн сайжруулалт хийх ажлыг хариуцна.

2.22 Чанарын баталгаажуулалтын алба
 Байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд удирдлага, нэгжүүдэд зөвлөн туслах, чанарын соёлыг нэвтрүүлэх
 Чанарын дотоод баталгаажуулалтын үнэлгээний арга хэрэгслүүдийг боловсруулах, турших, үр дүнг тооцох
 Үр дүнд суурилсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үр дүнг тооцох
 Сонирхолын бүлэг, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах
2.23 Мэргэжлийн тэнхим
 Сургууль нь зөвшөөрөгдсөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг “Тэнхим” – ээр хэрэгжүүлэх бөгөөд “Дидактикийн тэнхим”, “Менежментийн тэнхим” – тус тус байна.
 Тэнхимийг “Тэнхимийн эрхлэгч” удирдах бөгөөд тухайн тэнхимд харьяалагдах багш нарыг чадавхжуулах, өдөр тутмын сургалтын чанар, зохион байгуулалтад хяналт тавих, хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалтыг хангах үүрэгтэй.

2.24 Багшийн эрх , үүрэг
 Сургуулийн эрхэм зорилгын хэрэгжилтийг эрхэлсэн чиг үүргийн хүрээнд хангаж ажиллана.
 Багш нь сургалын хөтөлбөрийг хэрэгжүүлж суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэнэ.
 Багш сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр, хичээлийн нэгдсэн хуваарийн шаардлагуудыг бүрэн хангасан байна.
 Багш сургалтыг нийгмийн хийгээд оюуны эрэлт хэрэгцээнд суурилуулж, эрчимтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, тэгш явуулна.
Багшийн үүрэг
 Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих
 Сургалтыг онол практикийн шаардагдах түвшинд явуулж, мэдлэг боловсрол,
заах аргын ур чадвараа байнга дээшлүүлэх
 Заах хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, зохих журмын дагуу батлуулж
мөрдөх, хичээлийн агуулга хэлбэрийг боловсронгуй болгох байнгийн эрэл хайгуул хийх.
 Батлагдсан хичээлийн хөтөлбөр, хуваарийг чанд мөрдөх
 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сургалттай зэрэгцүүлэн хийж, үр дүнг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх
 Хөтөлбөрийн хүрээнд хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, сурах бичиг
туурвиж нийтийн хүртээл болгох
 Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг шударгаар дүгнэх, дүнг батлан
хариуцах
 Суралцагчийн бие даан боловсруулах арга ухаан, дадал чадвар эзэмшихэд
бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх
 Суралцагчдад сургалтын зориулалттай байшин барилга, анги танхим, эд
хогшил, тоног төхөөрөмжийг ариг гамтай, цэвэр нямбай эдлэх соёл эзэмшүүлэх
 Зааж буй хичээлээ шинжлэх ухааны одоогийн түвшин, ололтод дүйцэхүйц
хэмжээнд заахын тулд хоёроос доошгүй гадаад хэл сурч, мэргэжлийн ном
зохиол, мэдээлэл ашиглах
 Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдлыг байнга ханган биелүүлэх
 зэрэг үүрэг хүлээнэ.
Багшийн эрх
 Сургалт хийгээд судалгааны ажил хийх нөхцөл бололцоогоор зохих түвшинд
хангагдсан байх.
 Суралцагдын мэдлэг, чадвар, дадал, оюун сэтгэхүйн талаар тодорхойлолт гаргах
 Мэргэжлийн ур чадвар дадлага туршлагаараа “Ахлах багш”, “Дэд профессор”, “Профессор”, гэсэн албан тушаалын цол хэргэм хүртэх, эзэмшсэн мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалах.
 Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих төв, төр засгийн байгууллага, бизнесийн байгууллагын захиалга, гэрээ, төслийн хүрээнд хичээл заах, зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний төсөл удирдах, гүйцэтгэгчээр ажиллах.
 Сургуулиар зуучлуулан дотоод хийгээд гадаадад мэргэжил дээшлүүлэх.
 Сургуулийн үйл ажиллагаатай холбогдох аливаа асуудлаар санал боловсруулж удирдлагад тавих, тэнхмийн хурлаар хэлэлцүүлж хамтран шийдвэрлэх
 Сургалт арга зүйн зөвлөл, Эрдмийн хийгээд мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд оролцох, сонгох, сонгогдох.
 Үндсэн ажлын чөлөөт цагаар мэргэжил сонирхлын дагуу бусад байгууллагад сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу гэрээгээр ажиллах

2.25 Суралцагч , оюутны эрх үүрэг
 Оюутан нь сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж, сонгосон мэргэжлийн хөтөлбөрөөрөө амжилттай суралцан амьдралын баталгаа болохуйц чанартай боловсрол, мэргэжил эзэмшинэ.
Оюутны үүрэг
 Өргөсөн тангарагтай үнэнч байж тус сургуулийн оюутны нэр төрийг эрхэмлэн хүндэтгэх, хамгаалах
 Сургалтын төлөвлөгөөг хугацаанд нь биелүүлж хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшинэ.
 Сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх болон бусад бичиг баримтаа цэвэр нямбай хадгалж, зориулалтаар нь ашиглах
 Багшийн тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь гүйцэд
биелүүлэх
 Номын сангийн болон оюутны дотуур байрны дүрмийг чанд сахих, бүрэн
Захирагдах
Сургуулийн захиргаа, тэнхим, оюутны байгуулагаас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцох
 Сургалтын зориулалттай байшин барилга, анги танхим, эд хогшил, тоног
 төхөөрөмж, оюутны байр сууцыг ариг гамтай, цэвэр нямбай эдлэх, хамгаалах зэрэг үүрэгтэй.

Оюутны эрх
 Арьс өнгө, яс үндэс, нас хүйс,. нийгмийн гарал, үзэл бодол, сүсэг бишрэл,
төлбөрийн чадвар, харъяалал, сургалтын төлбөрийн хэлбэр харгалзахгүйгээр
суралцах нөхцөл бололцоогоор хангуулна.
 Суралцах хугацаа, боломж, анги алгасах, хэд хэдэн мэргэжлээр зэрэг суралцах, сурч боловсрох хэлбэрээ сонгох, суралцах хугацаанд хундэтгэн үзэх
шалтгаанаар /биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал/ 2-оос дээшгүй удаа нэг хүртэл жилийн чөлөө авах асуудлыг сургалтын албанд тавьж шийдвэрлүүлэх
 Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож бүтээл туурвилаа хэлэлцүүлэх, нийтлүүлэх
 Эрдэм шинжилгээ, хүмүүжпийн болон суралцагчдын ахуй хангамжийн
асуудал хэлэлцэхэд оролцох, санал гаргах
 Багшийн ур чадвар, зан харьцаатай холбоотой аливаа асуудлаар үнэлэлт
өгөх, бодит үндэслэл бүхий сянал хүсэлтийг сургуулийн захиргаанд тавих
 Суралцахын зэрэгцээ хөдөлмөрлөх
 Хууль тогтоомж, журамд заасан тэтгэлэг авах, хөнгелөлт эдлэх
 Оюутны эрх ашгийг хамгаалсан олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх,
сонгох, сонгогдох
 Авъяас, сонирхлын дагуу секц дугуйланд хичээллэх, урлаг биеийн тамирын
заал, тасалгааг зориулалтын дагуу ашиглах

Гурав : Сургуулийн сургалтын үйл ажиллагаа
3.1 Тус сургуулийн сургалтын хэлбэр нь өдөр, орой, эчнээ, экстернат гэсэн хэлбэртэй байна.
3.2 Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бүрдсэн бол онлайн сургалт явуулж болно.
3.3 Сургууль нь үндсэн сургалтын чиглэлээр түр сургалт, бэлтгэл курс, дипломын дараах сургалт зэргийг зохион байгуулж болно.
3.4 Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт нь баталгаажсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны зөвшөөрлөөр эрдмийн зөвлөлд хэлэлцүүлж сургуулийн захирал батална.
3.5 Сургуулийн өдрийн ангийн үндсэн сургалт жил бүрийн 9 – р сарын 1 нд эхлэх ба бусад сургалтын эхлэх болон дуусах хугацааг сургалтын төлөвлөгөө, холбогдох журмаар зохицуулна.
3.6 Оюутнууд суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн газарт мэргэжлийн чиглэлээр дадлага хийх ба дадлагын хөтөлбөр, гэрээ, дүрмийг эрдмийн зөвлөлд хэлэлцүүлж, захирал батална.
3.7 Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулж хэрэгжүүлнэ.
3.8 Сургуулийн элсэлтийн бодлогыг жил бүр шинэчлэн холбогдох хууль, дүрэм, журмын дагуу элсэлтийг зохион байгуулна.
3.9 Зохих шатны сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчид холбогдох журмын дагуу бакалаврын болон, магистрын диплом, үнэмлэх, сертификат олгоно.

Дөрөв : Сургуулийн эдийн засаг
4.1 Сургууль нь санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх журамтай байна.

4.2 Сургуулийн санхүүгийн орлогыг үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэрийн орлого гэж ангилна.

4.3 Үндсэн үйл ажиллагааны орлогод суралцагчийн сургалтын төлбөр, түүнтэй адилтгах үйлчилгээний орлого хамаарна.

4.4 Үндсэн бус үйл ажиллагааны орлогод сургуулийн туслах аж ахуй, ном гарын авлага худалдан боруулсан болон заал танхим түрээслүүлсэн орлого хамаарна.

4.5 Бусад эх үүсвэрийн орлогод гадаад дотоодын байгууллага, иргэд, төгсөгчдийн хандив туслалцаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт хамаарна.

4.6 Сургууль нь санхүүгийн үйл ажиллагаандаа 2 жил тутамд аудитын болон санхүүгийн хяналт шалгалт хийлгэнэ.

Тав: Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох
5.1 Сургуулийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлийн гишүүд болон багш, ажилтан, суралцагчид гаргаж болно.
5.2 Сургуулийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг “Удирдах зөвлөл” – ийн хурлаар хэлэлцэн батлах бөгөөд баталсан тухай тогтоолыг үндэслэн захирлын тушаал гарснаар хүчин төгөлдөр болно.
5.3 Сургуулийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногийн дотор багш ажилтны болон суралцагчдын нийтийн хуралд болон ажлын цахим хуудас, сургуулийн вэб сайт, төгсөгчдийн болон оюутны зөвлөлийн групт тавьж танилцуулна.

        Боловсруулсан: Ажлын хэсгийн ахлагч: Дэд захирал …………………………… Д.Наранцэцэг
                    Хүний нөөцийн ажилтан ……………………………Э.Золзаяа
                         Гишүүд Багш ……………………………. Х.Сансартуяа
                               Багш ……………………………. Л Ариунжаргал

                                 
         Захиргааны зөвлөлийн …… оны ….. сарын …… өдрийн хурлаар батлав.
               “МАРГАД” ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиуд, Монгол улсын БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” нь тус сургуульд “Оюутан элсүүлэх журам”-ыг боловсруулах үндэслэл болно.
1.2 “Маргад” дээд сургуулийн “Оюутан элсүүлэх журам” -ын зорилго нь амжилтгай суралцах чадвартай иргэнийг шалгаруулан элсүүлэхэд оршино.
Хоёр.Элсэлтийн зохион байгуулалт
2.1. “Маргад” дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн журмын 4-р зүйлд заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
2.2. Ерөнхий шалгалт өгч энэхүү журмын 3 болон 5-д заасан болзлыг хангасан иргэний өргөдлийг “Маргад” дээд сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
2.3 “Маргад” дээд сургуулийн захирлын тушаалаар элсэлтийн комисс томилох бөгөөд тус комисс элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
2.3 Элсэлтийн комисс нь элсэхээр хүсэгчдийн өргөдөл, бүрдүүлэх материалыг хүлээн авах, шалган магадлах, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
2.4 Хөдөө орон нутаг дахь элсэлтийн үйл ажиллагааг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ -тай хамтрах ба зарим бүсэд дангаар зохион байгуулна.
2.5 Элсэхийг хүсэгчид мэдээллийг “Маргад” дээд сургуулийн www.margad.mn сайт болон, Боловсролын үнэлгээний төвийн www.ees.mn сайтуудаас тус тус авч болно. Лавлах, тодруулах зүйл гарвал “Маргад” дээд сургуулийн утас 7035-7399 -аар хандаж болно.
Гурав.Элсэгчдэд тавих шаардлага
3.1 Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн ЕБС, МСҮТ-ийн төгсөгч байна.
3.2 Элсэгч БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасан хичээлээр элсэх мэргэжилд хамаарах ЭЕШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан байна.
3.3 Дээд боловсрол эзэмшсэн иргэн 2 дах дээд боловсрол эзэмшихээр элсэхэд өмнө төгссөн сургуулийн дипломын мэргэжил нь элсэх мэргэжлийн гол шалгуур болно.
3.3 Сурах арга барилыг зохих түвшинд эзэмшсэн, сонгосон мэргэжилдээ сонирхолтой, мэдээлэл боловсруулах чадвартай, зөв төлөвшилтэй байх

Дөрөв. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэлт авах хичээл
№ Мэргэжлийн чиглэл Индекс
Хугацаа Мэргэших чиглэл Ерөнхий шалгалт
1 Байгаль хамгаалал, экологи (D052101)
4 жил Байгаль хамгааллын менежер, эрх зүйч
Газрын удирдлага, зохион байгуулалт Экологич, ойжуулагч ТХГН-ийн менежер Г амшгийн менежмент Уул уурхайн экологи Газар зүй, Математик, Хими, биологи
2 Эдийн засаг (D031101)
4 жил Олон улсын эдийн засаг Банк санхүү Ня-бо бүртгэл Г ааль татвар Брокер, диллер Математик, Нийгмийн тухай мэдлэг
3 Багш, газар зүй-байгаль шинжлэлийн (D011402)
4 жил Г азарзүйн багш Байгаль шинжлэлийн багш Байгалийн ухааны багш Г азар зүй, Хими, Биологи, Монгол хэл
4 Барилга инженер (D073202)
4 жил Барилгын зураг төслийн инженер
Барилга угсралт, авто зам Математик, Физик, Газарзүй,Хими
5 Бага ангийн багш (D011301) 4 жил Багш, бага ангийн Математик Монгол хэл
6 Багш – Сургуулийн өмнөх насны боловсрол (D011201) 4 жил Цэцэрлэгийн арга зүйч Цэцэрлэг, бага ангийн багш Монгол хэл, Математик

Тав. Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

5.1 Суралцах хугацаандаа мэргэжлийн чиглэлээр улсын чанартай уралдаан болон олон улсын чанартай олимпиад уралдаан, тэмцээнд байр эзэлсэн тохиолдолд төлбөрийн 10%-ийг хөнгөлөх
5.2 Хоёр улирал дараалан А үнэлгээтэй суралцвал төлбөрийн 5%-ийг чөлөөлөх
5.3 Нэг айлын 2 хүүхэд суралцвал суралцагч тус бүрт 5%-ийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх ба дотууур байранд амьдрах бол 1 суралцагчийн байрны төлбөрийг чөлөөлнө.
5.4 Дөрвөн улирал дараалан В-ээс дээш үнэлгээтэй суралцсан багшийн ангийн элсэгчийг гадаад хамтын ажиллагаатай сургуулиудад оюутан солилцоогоор суралцуулна.

5.5 Багшийн ангийн элсэгчдэд гадаад хэлний вакуумжуулсан сургалтанд онооны дарааллыг харгалзан тодорхой хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
5.6 Элсэгчдийг хөнгөлөлттэй үнээр нөүтбүүк авах Олон Улсын төсөлд хамруулж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахыг дэмжинэ.
5.7 Тус сургуулийн бүрэлдэхүүн ЕБС, МСҮТ-ийг төгсөгчдөөс элсвэл 10%-ийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Зургаа. Элсэх өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх

6.1 Тус сургуульд элсэх хүсэлтэй иргэний өргөдлийг сургуулийн www.margad.mn хаягаар болон сургууль дээрээ №102 тоотод хүлээн авна.
6.2 Элсэгчдийн бүрдүүлэх материал:
– Иргэний үнэмлэх -Хувийн хэрэг
– ЭЕШ-ын батламж -Өргөдөл /маягтаар/
-БДБҮнэмлэх, дээд сургууль төгссөн бол диплом
– Бүртгэлийн хураамж
-Цээж зураг 3% /3*4 харьцаатай/
6.3 Элсэгчдийг тухайн оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сургууль дээр бүртгэнэ.

Захиргааны зөвлөлийн 20….оны …….-р сарын ……-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав.
“МАРГАД” ДЭЭД СУРГУУЛЬД ГАДААДЫН ИРГЭНИЙГ СУРАЛЦУУЛАХ
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Гадаадын иргэнийг “Маргад” дээд сургуульд түр болон оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтлана
1.2 Монгол улсын боловсролын төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах тогтоол шийдвэр нь тус сургуулийн журмын гол үндэслэл байна.
1.3 Гадаадын иргэнийг “Маргад” дээд сургуульд оюутнаар суралцахдаа тус улсад мөрдөгдөж буй
боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байх
1.4 Тус сургуульд гадаадын мэргэжилтэн багш ажиллах журам тусгай нөхцөл эрх зүйгээр зохицуулагдана.
Хоёр. Элсүүлэх
2.1 Гадаадын иргэнийг “Маргад” дээд сургуульд оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг сургалтын алба хариуцан ажиллана.
2.2 Тус сургуульд суралцагч гадаадын иргэн хоёр улсын засгийн газар хоорондын болон хоёр тал /сургууль, байгууллага иргэн/ гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн дагуу суралцаж болно.
2.3 Гадаадын иргэн нь элсэн суралцах өргөдлөө Монгол; улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын байгууллага, сургуулийн захиргаагаар дамжуулан сургалтын албанд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдьсан материалыг хавсаргасан байна.
а. Боловсролын үнэмлэх, диплом /нотариатаар батлуулсан хуулбар/
б. Гадаад паспорт /нотариатаар батлуулсан хуулбар/
в. Анкет /сургуулиас гаргаж өгсөн маягтаар/
г. Эрүүл мэндийн бичиг /ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн баримт/
д. 3×4 хэмжээний 4% зураг
2.4 Дээрх материалуудыг сургалтын алба хүлээн авч хянаад захирлуудад танилцуулж тэдний
зөвшөөрлөөр харилцан гэрээ байгуулж баталгаажуулна. /Сургалтын төлбөр нь инфляцаас шалтгаалж өөрчилөгдөж болно/
2.5 Гадаадын иргэн /суралцагч/ гэрээ байгуулж баталгаажсаны дараа төлбөрөө төлнө.
2.6 Сургалтын алба төлбөрийн баримтыг үндэслэн суралцагчид томилолт, оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгож суралцах тэнхимийн эрх.лэгчид хүргүүлнэ.
2.7 Сургалтын менежер, тэнхимийн эрхлэгч нар өөрийн тэнхимийн харьяанд суралцаж байгаа гадаад оюутанд холбогдох сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.
Гурав. Сургууль төгсөх
3.1 “Маргад” дээд сургуулийн холбогдох сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, оюутныг үнэлж
дүгнэх журмын шаардлагыг ханган сургууль дүүргэсэн гадаадын иргэнд төгсөгчийн дипломыг, түр
суралцагчдад судалсан кредит цагийг тодорхойлсон сертифкатыг англи, монгол хоёр хэл дээр үйлдэж гардуулна.
                                                                                                            Захиргааны зөвлөлийн ……. оны …. сарын
                                                                                                                  … өдрийн хурлаар хэлэлцэж батлав
                                                                  “Маргад “ дээд сургуульд бие даасан
                                                                       хэлбэрээр суралцуулах журам
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, Дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, орон нутгийн хэрэгцээ шаардлагын дагуу мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж, тогтвортой ажлын байраар хангахад энэхүү журмын зорилго оршино.
1. Энэ журам нь Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулийн 8-р зүйл заалт, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2004 оны 12-р тушаалыг хэрэгжүүлэх эрхзүйн үндэслэл болно.
2. Бие даасан болон экстернат хэлбэрийн сургалтыг зохион байгууллахад сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүдийг графикийн дагуу эчнээ, онлайн, бие даасан хэлбэрээр судалж, зохих шаардлагын дагуу мэдлэг чадвараа дүгнүүлнэ.
3. Суралцах явцад танилцах, технологийн дадлагыг В+ үнэлгээнээс дээш гүйцэтгэсэн сургалтын төлбөрийн тооцоогүй, эрдэм шинжилгээ судалгааны ажилд тогтмол оролцдог, төлөвшлийн үзүүлэлтээр тэргүүний оюутныг професорын баг, мэргэжлийн зөвлөл, тэнхимийн саналаар бие даасан хэлбэрийн сургалтанд хамруулж болно.
4. Тухайн мэргэжлээрээ тогтвортой байран суурин ажлын байртай, ажлын байрандаа бие даан суралцах чадвартай, бүтээмж, шинэ технологийн чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа бол орон нутаг, аж ахуйн нэгжийн захиалгаар бие даасан хэлбэрээр суралцуулж болно.
5. Суралцагчийн тодорхой түвшинд эзэмшсэн боловсролын түвшинг харгалзан сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийг дүйцүүлэн тооцож болно. Ийнхүү дүйцүүлэн тооцохыг сургалтын албаны мэргэжилтнүүд шийдвэрлэж тодорхойлно.
6. Бие даасан хэлбэрээр суралцагч нь хичээлүүдийн болон үйлдвэрийн дадлагын хөтөлбөр, курсын ажил, лаборатори ажлын жагсаалт, сургалтын бусад стандартад заасан даалгавруудыг бичгийн болон онлайн хэлбэрээр тооцуулж нэгдсэн програмд бүртгүүлсэн байна.
7. Явцын, хөндлөнгийн шалгалтанд орох зөвшөөрөл, шалгалтыг бодотой авах нөхцөлийг сургалтын алба тогтооно.
8. Төгсөлтийн шалгалтыг ажлын байрны хэрэгцээ, нөхцөлийн дагуу сургалтын алба нэгдсэн хэлбэрээр зохион байгуулна.
9. Сургалтын төлөвлөгөө ёсоор авбал зохих багц цагийг цуглуулсан, бие даан гүйцэтгэх ажлуудыг биелүүлсэн, хуримтлуулсан голч дүн нь зохих шаардлагыг хангасан суралцагчийг төгсөлтийн шалгалтад оруулна.
Сургуулийн Захиргааны зөвлөлийи 20……. оны ……. р сарын ……. өдрийн хурлаар шинэчлэн батлав.
                              “МАРГАД” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НЭГ. Нийтлэг үндэслэл.
1.1″Маргад” дээд сургуулийн оюутны зөвлөл (цаашид Оюутны зөвлөл гэх) нь ОАОХ-ны үйл
ажиллагааг хэрэгжүүлдэг, сургуулийн дотоод журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг оюутны
өөрөө удирдах байгууллага мөн.
1.2 Оюутны зөвлөл нь өөрийн бэлгэдэл, хэвлэмэл хуудастай байж болно.
1.3 Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг зохих журмын дагуу тогтоосон хугацаанд сургалтын албанд гаргаж өгнө.
ХОЁР. Зорилго.
2.1 Оюутны зөвлөлийн зорилго нь МОХ-ны эрхэм зорилгыг дээдэлж оюутны эрх, нийтлэг эрх ашгийг хамгаалах, гишүүдийнхээ сурлага, урлаг спорт, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа явуулахад оршино.
2.2 Оюутны зөвлөл нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ОАОХ, аймгийн удирдлагын тогтоол шийдвэр, журам болон сургуулийн захиргааны бодлого, дотоод журам, дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулна.
ГУРАВ. Оюутны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт.
3.1 Оюутны зөвлөлийн гишүүд нь бүх оюутан байна.
3.2 Оюутны зөвлөлийн хурал нь 03Д, түүний орлогч, ангийн дарга нарын төлөөлөлтэй байна.
(эсвэл курс бүрийн төлөөлөл)
3.2 Оюутны зөвлөлийн хуралдаан нь сард 2-оос доошгүй хуралдах бөгөөд гишүүдийн ердийн олонх нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.
3.3 Шаардлагатай тохиолдолд Оюутны зөвлөлийн хурлыг ОЗД зарлан хуралдуулж болно. Оюутны зөвлөлийн гишүүд нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
ДӨРӨВ. Оюутны зөвлөлийн өргөтгөсөн хурал.
4.1 Оюутны зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Оюутны зөвлөлийн гишүүд, анги бүрээс 3-5 оюутны нэмэлт төлөөлөлтэй (шаардлагатай гэж үзвэл бүх оюутны дунд)-гээр хуралдана.
4.2 Оюутны зөвлөлийн өргөтгөсөн хурлын хэлэлцэх асуудлыг 7-оос доошгүй хоногийн өмнө гаргаж төлөөлөгчид болон оюутнуудад хүргэсэн байна.
4.3 Оюутны зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг ОЗДарга зарлан хуралдуулж болно.
4.4 Оюутны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь дараах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд: ОЗД-ыг сонгох чөлөөлөх, ОЗДаргын тайланг хэлэлцэх.
ТАВ. Оюутны зөвлөлийн дарга.
5.1 ОЗДарга бүрэн эрхийн хугацаа 1 жил байна. ОЗД-ыг улируулан сонгож болно.
5.2 ОЗДарга бүрэн эрх нь шинэ ОЗДарга сонгогдсоноор дуусгавар болно.

5.1 ОЗДарга бүрэн эрхийн хугацаа 1 жил байна. ОЗД-ыг улируулан сонгож болно.
5.2 ОЗДарга бүрэн эрх нь шинэ ОЗДарга сонгогдсоноор дуусгавар болно.
5.3 ОЗДарга нь дараах бүрэн эрх эдэлнэ. Үүнд: А. Оюутны зөвлөлийг төлөөлөх
Б. Оюутны зөвлөлийн хурлыг даргалах
В. Оюутны зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах
ЗУРГАА. Оюутны зөвлөлийн гишүүний эрх үүрэг.
6.1 Оюутны зөвлөлийн болон сургуулийн захиргааны зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд өөрийн анги хэсгийн оюутнуудаа идэвхитэй оролцуулах.
6.2 Үйл ажиллагаа явуулж байхдаа оюутны ашиг сонирхол, эрх ашгийг эн тэргүүнд баримтлах.
6.3 Оюутны зөвлөлийн хуралд тогтмол оролцон олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэн сахин биелүүлэх.
6.4 Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны талаар анги хамт олондоо цаг тухайд нь хүргэж байх.
6.5 Оюутны зөвлөлийн дотоод журмыг баримтлах.
6.6 Тодорхой асуудал хэлэлцүүлэхээр Оюутны зөвлөлийн санал гаргах.
6.7 Оюутны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцж буй асуудлын талаар асуулт тавих, хариулт авах эрхтэй.
6.8 Оюутны зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох.
ДОЛОО. Оюутны зөвлөлийн санхүүжилт.
7.1 Оюутны зөвлөлийн санхүүгийн эх үүсвэр болох 1500 төгрөгийг нийт оюутнууд хичээлийн жил эхэлснээс хойш 15 хоногийн дотор сургуулийн санхүүд тушаасан байвал зохино.
7.2 Мөн ОАОХ-ны татвар 1500 төгрөгийг энэ хугацаанд хамт тушаасан байвал зохино.