70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРЫН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

Энэхүү дүрэм нь “Маргад”  дээд сургуулийн “Оюутны дотуур байр”-нд оюутан, сурагчдыг суулгахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.1.  Тус сургуулийн Хангамж үйлчилгээний алба нь  оюутны дотуур байрын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

1.2 . Оюутны байрны төлбөрийг “Маргад”  сургуулийн  Удирдах зөвлөл жил бүрийн инфляцитай уялдуулан шинэчлэн батална.

1.4. “Маргад”  дээд сургуулийн  Хангамж үйлчилгээний алба нь дотуур байранд суух оюутан, сурагчид тэднийг төлөөлөх хүмүүстэй 1 жилийн хугацаатай  гэрээ байгуулна.

1.5.  Дотуур байранд суух оюутан, сурагчид дараах шалгуур, болзлыг хангасан байна. Үүнд:

  • “Маргад” дээд сургуулийн оюутан, лаборатори ЕБС-ийн сурагч байх
  • Тус сургуульд хөдөө орон нутгаас элссэн байх
  • Урьд өмнө нь сахилгын болон дотуур байрны журмын зөрчил гаргаж байгаагүй байх
  • Тус сургуульд суралцаж буй гадаад оюутан байж болно.

Хоёр. Оюутныг бүртгэх

2.1. Хангамж үйлчилгээний алба жил бүрийн 08-р сарын 25-наас дотуур байранд суух оюутан, сурагчдыг бүртгэж, гэрээ байгуулна..

               2.2. I дамжааны оюутан, лаборатори ЕБС-ийн X ангийн сурагчдыг тухайн жилийн 08-р сарын IV долоо хоног, ахлах дамжааны оюутан, XI-XII ангийн сурагчдыг 09-р сарын 10-ны дотор багтаан байранд оруулах асуудлыг шийдвэрлэнэ. 

                2.3. Оюутны байранд суугчдыг  дараах бичиг баримтыг үндэслэн бүртгэнэ.

  • Оюутны иргэний үнэмлэх
  • Байрны төлбөр төлсөн баримт
  • Байранд оруулахыг хүссэн өргөдөл

Гурав. Оюутан, сурагчдыг дотуур байранд хуваарилах

3.1. Халамж үйлчилгээний алба бүртгүүлсэн оюутан, сурагч тэдний эцэг эхтэй байранд суух гэрээ байгуулна

3.2. Оюутан, сурагчдыг дотуур байрын тасагт хуваарилна

3.3. Оюутан, сурагчдад “Дотуур байранд суугчийн үнэмлэх” олгоно

3.4. Байрын ашиглалт, аюулгүй байдлын тухай болон энэхүү дүрмийг танилцуулж, баримтжуулна

3.5. Тасгийн эд хогшил, түлхүүр олгоно.

Дөрөв. Байрны гэрээ сунгах, дуусгавар болгох, цуцлах

4.1. Хангамж үйлчилгээний алба байранд суух оюутан, сурагчдын шилжилт хөдөлгөөн, түүнтэй холбогдох тооцоог хийнэ.

4.2.  Гэрээнд заасан хугацаа дууссанаар байранд суух гэрээ дуусгавар болно.

4.3.  Гэрээг дараах тохиолдолд цуцална

  •  Ерөнхий захирлын тушаалаар сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдсөн
  • Тодорхой хугацаагаар  чөлөө авсан,
  • Өөрийн хүсэлтээр байраас гарсан,
  • Оюутны байрын дотоод журам зөрчсөн

4.4.  Өөрийн хүсэлтээр гэрээ цуцалсан тохиолдолд байрны төлбөрийн үлдэгдлийг буцаан олгоно.

4.5.  Оюутны байрын дотоод журам зөрчсөн тохиолдолд байрын төлбөрийг буцааж олгохгүй.

4.6.  Гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан өдрөөр оюутны байранд суух хугацаа дуусгавар болж, эд хогшил, түлхүүрийг хүлээлгэж өгнө.

Тав. Дотуур байранд хориглох зүйл

5.1  Дотуур байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, оруулах;

5.2  Байрын цагийн хуваарийг зөрчиж шөнө орой болтол гадуур явах;

5.3  Халамж үйлчилгээний албаны зөвшөөрөлгүй гадны хүн тасагт оруулах;

5.4  Хэт их чимээ гаргах, орилж хашхирах, дуулж хуурдах зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг тус тус хориглоно.