70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Архив

Эрхэм зорилго: Архивын баримтыг  найдвартай хадгалах, хамгаалах, ашиглуулах, архив, албан хэргийн заавар, стандартыг  байгууллагад мөрдүүлэх, иргэд байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах,  архивын баримтыг програмд оруулан, цахим  архив  байгуулах

Архив байгуулсан шийдвэр: Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаал, Захиргааны зөвлөлийн хурлын протокол, ажлын хэсгийн оруулсан дүгнэлтийг үндэслэн

  1. Сургуулийн албан хэрэг хөтлөх журам /хавсралт 1-ээр/
  2. Сургуулийн хөтлөх хэргийн жагсаалтыг /хавсралт 2-оор/
  3. Дээрхи журмыг хэрэгжүүлж баримт бичгийн бүрдлийг сайжруулахыг бүрэлдэхүүн

сургуулийн удирдлагууд, тэнхимийн эрхлэгч, нэгж хариуцсан ажилтан нарт үүрэг болгон “Байгууллагын архив”- ыг 2012 оны 4-р сарын 4 ны өдөрөөс эхлэн  ажиллуулж эхэлсэн.

Үндсэн үйл ажиллагаа

  • Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн түүх эрдэм шинжилгээ, мэдээлэл

лавлагааны ач холбогдол бүхий баримт бичгийг архивт төвлөрүүлэн авч хадгалах, баримтанд архив зүйн үүднээс  эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийх

  • Архивын баримт бичгийн эрэлт хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгож

эрдэм шинжилгээний мэдээллийн сан бүрдүүлэх

  • Архивын баримтаас байгууллага, иргэдэд лавлагаа мэдээллээр үйлчлэх
  • Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх
  • Архивын хадгалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх 
  • Архивын баримт үүсгэгч тэнхимүүдэд мэргэжил, арга зүйн  туслалцаа үзүүлэх

архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих 

хадгалагдаж буй баримтын агуулга, бүрэлдэхүүн тоо хэмжээ, хадгалах жилийг тусгах

Дээрхи горимийн дагуу “Байгууллагын архив”– ын үйл ажиллагаа явагдаж байна.