70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Багшийн журам

Багшийн журам,

                                                                                                              Сургуулийн Удирдах зөвлөлийн 2008 оны 10 сарын 12-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав.

“МАРГАД” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН ДҮРЭМ

Ерөнхий зүйл

“Маргад” дээд сургуулийн багшийг сонгон шалгаруулах, ур чадварыг үнэлэх, хөгжүүлэх, хариуцлага тооцох, бусад үйл ажиллагааны хэм хэмжээг их, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэн энэхүү дүрмээр зохицуулна.

Нэг.” Маргад” дээд сургуулийн багшид тавигдах шаардлага

1.1  “Маргад” дээд сургуулийн багш:

Мэргэжлийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй, сэтгэлгээний цар хүрээ өргөн, сургалт, эрдэм шинжилгээ, грактик ажлыг хослуулан гүйцэтгэх чадвартай,сургалтын агуулгыг хэрэгжүүлэх цогц чадамж, арга барил эзэмшсэн, дээд боловсролын магистр түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн байна.

1.2  Боловсрол судлал сурган хүмүүжүүлэх ухааны зохих боловсрол эзэмшсэн , ёс зүйн хувьд төлөвшсөн байх

1.3  Мэргэжлийн суурийг буюу сонгон судлах хичээл заах багш, магистр багш буюу түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна.

1.4  Сургалт, судалгааны бүхий л үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг ашиглаж чаддаг байх.

1.5  2-оос доошгүй гадаад хэлээр сургалт, эрдэм судлалын зохиол бүтээл ашиглах, олон нийтийн ажил зохион байгуулах

1.6  Бакалавр зэрэгтэй багш өөрийн зардлаар магистр хамгаална.

1.7  Тус дээд сургуульд 10 жил ажиллах хугацаандаа эрдмийн зэрэг, цол хамгаалсан байна.

Хоёр. “Маргад” дээд сургуулийн багшийн эрх, үүрэг

2.1 Тус сургуулийн багш нь Монгол Улсын боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулинд заасан “Багшийн эрх үүрэг”-ийг хэрэгжүүлнэ.

2.2  “Маргад” дээд сургуулийн дүрмийн “3 бүлэг”-т заасан багшийн эрх, үүрэг бол мэргэжилтнийг төлөвшүүлэх, сургуулиараа бахархах, хамт олны үлгэр дуурайллыг өндөржүүлэх хөшүүрэг мөн.

Гурав: ” Маргад” дээд сургуульд багшаар авах

“Маргад” дээд сургууль нь дараах болзлоор багшийг авч ажиллуулна:

3.1  Сургуулийн оюутнуудыг сурлага, хүмүүжил, ёс зүйн хувьд үлгэрлэн, сургалт эрдэм судлалын ажлын тогтвортой амжилт гаргасан төгсөгчийг

3.2  Мэргэжлийн өндөр мэдлэг боловсрол, чадвартай бүтээл бүхий судлаач багш нар, төгсөгчийг уралдаант шалгаруулалтанд оруулан салбар тэнхим, сургалтын албаны саналыг үндэслэн захирлын зөвлөлийн шийдвэрээр ажиллуулна.

3.3  Их дээд сургуулийн багшийн албан тушаалын орон тоонд тавигдах нийтлэг шалгуурыг үндэс болгоно.

Дөрөв. “Маргад” дээд сургуулийн багшийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх

4.1 “Маргад” коллежийн багш нарын мэргэжлийн мэдлэг, чадварыг байнга дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор дотоод гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад томилолтоор ажиллуулах

4.2  Олон улсын хурал, сургалт, семинар, хамтын бүтээлд оролцуулах

4.3  Докторантурт суралцахад дэмжлэг туслалцаа үзүүлэх сургалтын төлбөрийн 50 хувийг сургуулиас гаргаж дэмжлэг үзүүлэх

4.4  Багш тогтвортой ажиллаж, эрдмийн зэрэг хамгаалвал 6кр хүртэлх цагийн цалингийн урамшуулал олгох

Тав. “Маргад” дээд сургуулийн багшийн албан тушаалын шатлал, гүйцэтгэх сургалтын ажлын хэмжээ

5.1 “Маргад” дээд сургуулийн багш нар тухайн салбар, мэргэжлийн чиглэлийн дагуу дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал, Монгол Улсын “Хөдөлмөрийн хууль”-ийг иш үндэс болгон хөдөлмөрийн гэрээгээр доорх албан тушаалд ажиллуулна.

*Профессор

*Дэдпрофессор

*Ахлах багш

*Багш

*Дагалдан багш

5.2  Мэргэжлийн ур чадвар, зэрэг, цолны шатлалыг харгалзан багш нарын сургалт, эрдэм судлалын ажлын  кредит цагийн норм, үнэлгээг тусгай журмаар мөрдөнө.

Зургаа. “Маргад” дээд сургуулийн багшийн хариуцлага

6.1  Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр багшийн дүрэм, сургалт хүмүүжлийн ажлын технологи, горимыг зөрчих, хичээл таслах, хожимдох, багшийн ёс зүйн хэм хэмжээг алдах, гэмт хэрэг үйлдэх, ажилдаа гологдол гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

6.2  “Маргад” дээд сургуулийн хөдөлмөрийн дотоод дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэн арга хэмжээ авна.

Долоо. “Маргад” дээд сургуулийн багшийн ажлыг үнэлэх, хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх, цуцлах

7.1  Тус дээд сургуулийн багш нарын сургалт, эрдэм судлалын үйл ажиллагаа, мэргэжлийн өсөлт, ур чадварын түвшинг жилд 2 удаа захирлын зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө.

7.2 “Маргад” дээд сургуульд эхлэн ажиллаж буй багштай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж цаашид үргэлжлүүлэх эсэхийг жилийн эцэст хөдөлмөрийн гэрээг дүгнэн захирлын зөвлөлөөр шийднэ.

7.3  “Маргад” дээд сургуулийн 2 ба түүнээс дээш жил ажилласан багш, эрдмийн зэрэг цолтой багштай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийж болно. Тэтгэврийн насанд хүрсэн багштай өөрийнхөө саналд тулгуурлан гэрээ байгуулна.

7.4  Багш хөдөлмөрийн гэрээ дуусахаас 1 сарын өмнө  гэрээгээ сунгуулах тухай өргөдлөө сургуулийн захиргаанд гаргах ба гэрээг дүгнэж, сунгах эсэх тухай асуудлыг хөлөлмөрийн гэрээ хүчинтэй байх  хугацаанд  багтаан шийдвэрлэнэ.

7.5  Мэргэжнл, чадвар, ёс зуйн зөрчил, хувийн зан чанар, сахилгын хариуцлагаар багшлах ажилд тэнцэхгүйд хүрвэл гэрээний хугацааг харгалзахгүйгээр зохих хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцална.

7.6  Хүндэтгэх шалтгаангүйгээр өргөдлөө өгөөгүй, ажил хөдөлмөрөө үнэлүүлэх бэлтгэл хангаагүй, хугацаа дууссан багшийн хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцална.

Найм. Багшийн ажлыг дүгнэх үзүүлэлт

8.1  Зохиосон сурах бичиг, зөвлөмж, гарын авлага, бодлого дасгал, лекцийн эмхэтгэл, судалгаа шинжилгээний ажил

8.2  Боловруулж хэрэгжүүлсэн сургалтын хөтөлбөр, стандарт, өөрийн үнэлгээ хийсэн    

8.3  Кабинет, үзүүлэн, бие дааж унших ном хэвлэлийн каталоги, мэргэжлийн эх сурвалж

8.4 Оюутантай ажилласан байдал