70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Дотоод журам

Дотоод журам,

                                                                                                               Захиргааны зөвлөлийн 2008 оны 10 сарын 22                                                                                             өдрийн хурлаар шиэчлэн батлав.

“МАРГАД” ДЭЭД СУРГУУЛИЙН ДОТООД  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  “Маргад” дээд сургуулийн дотоод журам нь Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг удирдлага болгон сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон байгууллагын дотоод харилцааг зохицуулахад оршино.

1.2  Дотоод журмыг тус сургуулийн үйл ажиллагааны хүрээнд сургалтын болон хөдөлмөрийн харилцааг зохицуулахад хэрэглэнэ.

1.3  Дотоод журмын биелэлтэд захирал, сургалт, судалгааны албаны дарга, багш, ажилтан, оюутан бүр хяналт хийх бөгөөд дотоод журам зөрчсөн удирдах ажилтан, багш, ажилтан, оюутанд захирлын тушаалаар хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна.

1.4  Сургуулийн хөдөлмөр зохион байгуулалт нь удирдах дээд байгууллага, удирдах ажилтны эрх үүрэг ба ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, тэдгээрийн ажлын уялдаа холбоогоор тодорхойлогдоно.

1.5   Бүрэлдэхүүн нэгжүүд төрөлжиж дагнах, хорших, өөрийн харъяанд ажиллаж байгаа багш, ажилтан, суралцагчдын сургалт, судалгаа, үйлчилгээ, хүмүүжлийн ажлыг шууд хариуцан  ажиллана.

1.6  Сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг ажлын хэрэгцээнд дараах албан тушаалтан хэрэглэн сургуулийн тэмдэгийг дарна.

A. Захирал

Б. Дэд захирал

В. Сургуулиас  гадаадад явуулах албан бичигт захирал, түүний зөвшөөрөл өгсөн дэд захирал гарын үсэг зурах ба тэмдэг дарахгүй.

1.7 Бүрэлдэхүүн сургуулийн захирал, санхүү, сургалтын албаны дарга нар сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэн нэгжийнхээ баталгаат тэмдэгийг дарна. Оюутны зөвлөл, тэнхим нэгж сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэхгүй.

Хоёр. Багш, ажилчдыг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах

2.1  Сургуулийг төлөөлж захирал, сургалтын албаны дарга оюутан, ажиллагсадтайгаа сургалтын болон хөдөлмөрийн гэрээг бичгээр заасан хугацаагаар байгуулна.

2.2  Багш, ажилчдыг ажилд авахдаа хувь хүний сонирхол, хувийн соёл, зан харилцаа, хүнтэй ажиллах эв дүй, нийгмийн идэвх, боловсрол мэргэжлийн түвшин, хөдөлмөрийн чадвар, эрүүл мэнд, шударга зарчимч чанар, тухайн албан тушаалд тэнцэх эсэх зэргийг шалгуур болгоно.

  • Сургуулийн захиргаа ажилд орох хүмүүсээс доорх бичиг баримтыг бүрдүүлж авна. Үүнд:Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолны үнэмлэх, диплом
  • Өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Харьяа багийн тодорхойлолт
  • Бүтээлийн жагсаалт
  • Анкет
  • Бусад /Шаардлагатай бол эмнэлэг, хууль хяналтын болон өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт/

2.4  Иргэдийг ажилд авахад уг хүнийг тэнхим, салбар, нэгжүүд урьдчилан судалж, мэргэжлийн шалгаруулалт явуулж дүнг хамт олноор хэлэлцүүлэн удирдах ажилтнуудад танилцуулж, холбогдох материалыг бүрдүүлэн, захирлын тушаалаар эцсийн шийдвэр гаргана.

2.5  Ажилд орж байгаа багш, удирдах ажилтан, ажилтныг захиргааны зөвлөлийн хурлаар оруулж танилцуулна.

2.6  Ажилд орж байгаа хүнтэй сургууль хөдөлмөрийн гэрээ байгуулж харилцан гүйцэтгэх ажил үүргийн жагсаалтыг гаргуулна.

2.7  Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, захирлын тушаал гараагүй байгаа тохиолдолд уг хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

2.8  Сургуулийн захиргаа иргэдийг ажилд авахдаа дор дурьдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

  • Уг ажилтны эрхлэх ажил, хөдөлмөрийн нөхцөл, үндсэн ба нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллын журмыг танилцуулна.
  • Сургуулийн дүрэм, дотоод журам, мөрдөж байгаа хөтөлбөр зорилтоо танилцуулна.

2.9  Хариуцсан албан үүрэгт ажлыг чадварлаг хийж байгаа гадаад хэлний зохих бэлтгэлтэй багш, удирдах ажилтан, боловсон хүчнийг ажилд дэвшүүлэх, дотоод гадаадад мэргэжлийг дээшлүүлэх бодлого баримтална.

2.10 Ажил үүргээ шаардлагын түвшинд гүйцэтгэж чадахгүй байгаа ажилтан, ажилчдын хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулинд заасан үндэслэлээр цуцалж ажлаас чөлөөлнө.

2.11  Ажлаас халах, цалин хөлс бүрэн хасах ба олгохыг зогсоосон захирлын тушаал гараагүй байхад хүнийг ажлаас халсанд тооцох, ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа хүнд цалин хөлс олгохгүй байхыг хориглоно.

2.12  Үндсэн ажилд нь нөлөөлөхгүйгээр нэмэгдэл өөр ажлыг чадварлаг гүйцэтгэж байгаа бол уг ажил мэргэжлийн цалингийн 1-р шатлалын үндсэн цалингийн 20-30%-тай тэнцэх хөлсийг бодож олгох ба тухай ажлын үр дүнгээс хамааруулан хувийг тогтооно.

2.13  Өгөгдсөн үүрэг даалгавар болон оноосон ажлыг хийгээгүй үед тухайн хугацааны ажлын хөлсийг олгохгүй.

Гурав. Сургуулийн захиргаа, багш, ажилтан, оюутны хүлээх үүрэг

3.1  Сургуулийн захирал доорх үүрэг хүлээнэ. Үүнд:Багш ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний үндсэн ажил үүрэг, мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн ажлын болон хичээлийн байр, танхим, өрөө тасалгаа, тавилга, сургалтын болон лабораторийн багаж хэрэгсэл, номын сан, сурах бичиг, гарын авлага, ажлын хувцсаар тогтоосон журмын дагуу хангана.

  • Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах арга хэмжээ авч байна.
  • Багш ажилчдаас ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.
  • Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх бололцоотой арга хэмжээг авч ажиллана.

3.2  Багш ажилтан дор дурьдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

  • Хөдөлмөрийн хууль, сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахин, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.
  • Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмжийг хамгаалж, түүнийг зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглан, хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.
  • Мэдлэг мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлж санаачлагатай ажилллана.
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техникийн дүрэм зааврыг чанд мөрдөж ажиллана.
  • Өөрийн хариуцсан эд хогшил, материал, багаж төхөөрөмжийг бусдад ашиглуулахгүй, чанар байдлыг нь муутгахгүй байна.
  • Үндсэн мэргэжлийн хичээлийг магистр түүнээс дээш зэрэгтэй багшаар заалгана.
  • Ажлын цагаас хожимдох, эрт явах, удирдлагын зөвшөөрөлгүй бол ажлын нэг буюу хэд хэдэн өдөр үндсэн ажлаасаа хөндийрөхийг хориглоно.
  • Амралт чөлөөний хугацааг дур мэдэн хэтрүүлэхийг хориглоно.
  • Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэхийг хориглоно.
  • Элсэлт, шалгалт, төгсөлт болон бусад үйлчилгээтэй холбогдуулан хээл хахууль, шан харамж авахыг хатуу хориглоно.
  • Багшийн дүрэм хийгээд багш, ажиллагсад, суралцагчдын ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллана.

3.3  Оюутан, суралцагсад дор дурьдсан үүрэг хүлээнэ. Үүнд:

  • Сургуулийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.
  • Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын тоног төхөөрөмж, ном сурах бичиг, сэтгүүлийг гамтай хэрэглэнэ.
  • Хичээлээс хожимдох, таслахыг хориглоно.Хичээлд согтуу ирэх, сургууль дээр согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.
  • Сурах үндсэн зорилгоо биелүүлэхэд идэвх санаачлагатай хандаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэн, цагийг үр бүтээлтэй ашиглах
  • Оюутан онолын болон дадлагын хичээлд бүрэн оролцож, явцын болон улирлын шалгалт, шүүлгийг дүрмийн дагуу хугацаанд нь өгөх
  • Оюутны зөвлөлөөс зохиосон ажилд идэвхтэй оролцон, оюутны зөвлөлийн гишүүний үүргээ нэр төртэй биелүүлнэ.
  • Сургуулийн захиргаа болон оюутны зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлнэ.
  • Сургуулийн ариун цэврийн дүрмийг чанд мөрдөн, анги танхимаа цэвэр цэмцгэр байлгана.
  • Өвчний болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас хичээл сургалтанд оролцож чадаагүй оюутан, суралцагчид сургалтын албанд урьдчилан мэдэгдэж, магадлагаа болон холбогдох баримтыг бүрдүүлсэн байна.

3.4  Сургуулийн удирдах ажилтнууд нь захирлын шууд удирдлагад ажиллаж, дээд байгууллагын шийдвэр, удирдамж, захирлын тушаал, захиргааны зөвлөлийн шийдвэрийг ажил хэрэгчээр шийдвэрлэж, үр дүнг захиралд тайлагнаж байна.

3.5  Захиргаа, аж ахуйн ажилтнууд нь ажиллах хугацаандаа хариуцсан албан үүргийнхээ эрх хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна. Албан үүргээ зохих ёсоор биелүүлэхэд нийцэхгүй ямар нэгэн ажиллагаа явуулахыг хориглоно.

3.6  Сургалтын алба, тэнхимийн эрхлэгч нар хичээл эхлэхээс өмнө төхөөрөмжүүдийг бэлэн болгохын зэрэгцээ өөрийн салбарын нийтийн эзэмшил буюу эд хөрөнгө, хогшлыг бүрэн бүтэн байлгах асуудлыг биечлэн шалгаж хариуцах ба тэнхимийн эрхлэгч нар 09.00-18.00 хүртэл ажлын байрандаа байх бөгөөд ажилтнуудын ажлын цагийн гүйцэтгэлд хяналт тавина.

3.7  Анги бүлэг бүр захирлын тушаалаар томилогдсон анги удирдсан багш \зөвлөх багш\-тай байна.

3.8  Анги удирдсан багш \зөвлөх багш\ нь ангийнхаа оюутанд зөвлөгөө өгөх, тэдний бие дааж сурах, амьдрах, хөдөлмөрлөх, хүмүүжлийн ажил зохиоход нь туслалцаа үзүүлэх хариуцсан ангийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.

Дөрөв. Ажлын цаг

4.1  Сургуулийн захиргаа нь ажлын цагийг Монгол улсын хөдөлмөрийн хуулийг үвдэслэн ажлын 5 өдрөөр тогтооно. Ажлын цагийг тооцохдоо сургалт, хөдөлмөрийн бүтээмжийн чанарыг бууруулахгүй багш, ажилтан, оюутны эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн горим, нийгмийн үйлчилгээг хохироохгүй байх зарчмыг баримтална. Удирдах ажилтан, санхүү аж ахуй, сэтгэл зүйч нийгмийн ажилтан, хичээлийн туслах ажилтан зэрэг албан хаагчдын хувьд ажлын өдрийн үргэлжлэх хугацаа нь 8 цаг, зарим багш нарын хувьд хичээлийн хуваарьтай холбоотойгоор ажлын цагийг өөрөөр тогтоож болно.

4.2  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хориглоно.

Тав. Хичээлийн байранд баримтлах дэг журам

5.1  Сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургуулийн захиргаанаас батлан гаргасан хичээлийн хуваариар явуулна. Хичээлийн цагийн хуваарийг сургалтын алба хичээл эхлэхээс 3 хоногийн өмнө гарган багш оюутнуудад мэдээлсэн байна.

5.2  Хичээл сургалтын ажил өглөө 08.30 цагт эхэлнэ. Хичээлийн үргэлжлэх хугацаа 80-90 минут, хичээл хоорондын завсарлага 5-10 минут байна. Хичээлийн явцад дэд захирал болон сургалтын алба, тэнхимийн эрхлэгчид, тухайн өдрийн ерөнхий жижүүр хяналт тавина.

5.3  Бямба, ням гаргийн сургалтын хичээл өглөө 9.00 цагаас эхлэн 50 минутаар хичээллэж, 10 минутын завсарлагатайгаар үргэлжилнэ. Хичээл дуусах цаг 16.00 цагаас хэтрэхгүй байна. Орой 21.00 цаг гэхэд бүх төрлийн хичээл, сургалтын ажлыг дуусгаж хичээлийн байрыг чөлөөлсөн байна.

5.4  Сургуулийн орчинд дараах зүйлийг хориглоно.

  • Хичээлнйн хуваарь, анги танхимын зохицуулалтыг сургалт, судалгааны алба хариуцах ба түүннйг багш нар дур мэдэн өөрчлөх
  • Хичээлийн дундуур багш, оюутныг дуудах, тэднээр өөр ажил гүйцэтгүүлэх, гар утсаар ярих
  • Сургалтын алба холбогдох тэнхимийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр гадны хүнийг хичээлд суулгах
  • Багш, оюутнууд хичээлийн цагаас хожимдох, урьтаж тараах, хичээл таслах болон гадуур хувцастай болон дүрэмт хувцасгүй суух, багшийн зөвшөөрөлгүй хичээлээс гарч явах
  • Хичээлнйн байранд хашгирах, үймж шуугих, гүйх, хөгжим тавих, цонхны тавцан дээр гарах, анги танхим, сургуулийн байранд шүлсээ хаях, хана налж зогсох, хог, цаас, бохь наах, хаях
  • Сургууль дээр аливаа шашныг сурталчлах, шинжлэх ухааны эсрэг сурталчилгааны үйл ажиллагаа явуулах,
  • Хана, хаалга, цонх, ширээ бусад эд хогшил дээр элдэв зүйл бичих, зурах, өнгө үзэмжийг нь алдагдуулах, ном сурах бичиг, тоног төхөөрөмж, үзүүлэнг сургалтын бус зориулалтаар ашиглах, зөвшөөрөлгүйгээр эд хогшлыг шилжүүлэх, авч гарах, бусдад ашиглуулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэх, архи, спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн тохиолдолд хичээлийн байранд нэвтрэх, бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай бодис, хутга мэс биедээ авч явах, зориулалтын бус газар тамхи татах
  • Шаардлагагүй тохиолдолд ус, уур, гэрэл цахилгааныг үр ашиггүй зарцуулах явдлыг гаргахгүй байхад нийтээр анхаарна.

5.5  Нийгмийн хэв журам сахиулахаар нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг сахих, бусдад шаардлага тавьж, багш, ажилтан, ажилчид, оюутнууд нийтээр хяналт тогтоож ажиллана.

5.6  Хичээл дуусмагц лаборатори, анги танхимыг цоожлон, түлхүүрийг жижүүрт хүлээлгэн өгнө.

5.7  Хичээлийн байранд гарсан аливаа зөрчил дутагдал, ослыг мэдсэн хүн тэр даруй, цаг алдалгүй жижүүрт мэдээлж байна.

Зургаа. Чөлөө олгох

6.1  Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн холбогдох бүлэг, зүйлийг үндэслэн сургуулийн захиргаа багш, ажилтан, оюутанд чөлөөг дараах журмаар олгоно.

  • Чөлөө авахыг хүссэн ажилтан чөлөө авах болсон учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, тэнхим салбар, нэгжийн дарга эрхлэгчид хүсэлтээ гаргана.
  • Байгалийн гамшигт өртөх, аваарь осолд орох зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд багш ажилтанд /эхнэр нь төрөх, төрсөн аав ээж, асрамжинд нь байдаг хадам аав ээж, үр хүүхэд нь өвчлөх, нас барах зэрэг/ гачигдал зовлон тохиолдсон нөхцөлд багш ажилтан, ажилчдад чөлөө, дэмжлэг, тусламж тэтгэмж олгох асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
  • Биеийн эрүүл мэнд, хүүхэд төрүүлэх болон бусад хүндэтгэх шалтгаанаар хоёр сараас илүүгүй хугацаагаар оюутанд чөлөө олгоно.
  • Чөлөөтэй байсан хугацаа нь суралцах хугацаанд хамаарахгүй.
  • Багш ажилчид нь ажлаа тасалдуулахгүйгээр зохицуулсан нөхцөлд 1-3 хоногийн чөлөөг сургалт, судалгааны албаны даргаас авч болно. Түүнээс дээш хоногийн чөлөөг захиргааны зөвлөлөөр хэлэлцэж захирлын тушаалаар олгоно. Чөлөөг сунгуулаагүй тохиолдолд ажил хоцорсон хоног тутмыг ажил тасалсанд тооцно.
  • Багш, тэнхимийн эрхлэгч нар сараас дээш хугацаагаар чөлөө авах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө. /Хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд/

6.2  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу хүүхэд төрүүлсэн багш, зохих насны хүүхэдтэй ганц бие эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүст тэдний хүсэлтийг харгалзан хүүхдээ асрах чөлөө олгоно.

Долоо. Амралт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж

7.1  Сургуулийн захиргаа, багш, ажилтан, ажилчдын ажилласан хугацаа, амралтын хоногийг хичээлийн жилийн эхэнд шинэчлэн тогтоож, амралтын хуваарь гарган, амралтыг биеэр эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

7.2  Багш ажилчдын цалинг сард 2 удаа тогтоосон хугацаанд /сар бүрийн 15, 30/ олгох ба гэрээгээр ажиллагсдын хөлсийг ажлыг хийж дуусгасны дараа ажлын бүтээмж, үр дүнг харгалзан гэрээнд заасны дагуу тооцон олгоно.

7.3  Байгууллагын санхүүгийн боломжийг харгалзан хоол унааны зардлыг өгч болно.

7.4  Багш ажиллагсдын цалинг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон жишгээс бууруулахгүй тооцон олгохын дээр ажлын үр дүнгээр нэмэгдэл, урамшил олгоно.

7.5  Сургуулийн захиргаа нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан буюу цөөрүүлсэн, эрүүл мэнд, гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон,тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар ажлаас халагдаж байгаа ажилтанд хуулийн дагуу  тэтгэмж олгоно.

Найм. Шагнал урамшуулал

8.1  Шударгаар хөдөлмөрлөн, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилтныг сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:

  • Мөнгөн шагналаар урамшуулах
  • Хөдөлмөр алдрыг тэмдэглэх
  • Хүндэт доктор, профессор цол олгох
  • Сургуулийн зардлаар аялал, амралтанд явуулах
  • Төрийн дээд шагнал, дээд байгууллагын шагналд тодорхойлох

8.2  Үүргээ сайн биелүүлж, сурлагын амжилт гаргасан оюутан, суралдагчдыг багш нарын хурал болон оюутны зөвлөлийн хурлаар хэлэлцэн, сургуулийн бусад журам, захирлын тушаалаар шагнаж урамшуулна.

Ес. Хөдөлмөрийн сахилга бат, эд хөрөнгийн хариуцлага

9.1  Ажил таслах, ажилдаа согтуу ирэх, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөх, удаа дараалан ажлаас хоцрох, эрт явах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэргээр хөдөлмөрийн сахилга, сургуулийн дүрэм, дотоод журам зөрчсөн багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ноогдуулна. Үүнд:

  • Урьдчилан сануулах
  • Тодорхой хугацаагаар тушаал бууруулж ажиллуулах
  • Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20% хүртэл хувиар бууруулах
  • Дээрх арга хэмжээний аль нэг нь авагдсан боловч дахин зөрчил дутагдал гаргавал гэрээг цуцалж, ажлаас хална.

9.2  Сургуулийн эд хогшил, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсэн хүмүүсээр эвдрэл гэмтлийн хохирлыг акт гарган төлүүлж, сахилгын арга хэмжээ авах асуудлыг эд хариуцагч нар санаачилж, хууль тогтоомжийн дагуу өмч эзэмшигчийг хохиролгүй болгоно.

9.3  Хичээл тасалсан, хичээлээс хоцорсон, ажлын цагийг шамшигдуулсан багшийн үндсэн цалингаас заагаагүй хөлсийг суутган тооцох ба тухайн сард тасалсан цагийн цалинг хасах, тасарсан ажлын цагийн тоо 8-аас хэтэрвэл үүрэгт ажлаас чөлөөлнө.

9.4  Сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар оногдуулна.

9.5  Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан хугацаанд нь энэ журамд заасан шагнал урамшуулал олгохгүй.