70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Мэндчилгээ

Бүсийн тулгуур төв Эрдэнэт хотод төрийн бус өмчийн анхны дээд сургууль Гэгээрлийн сайдын 2000 оны 65-р тушаалаар байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнгөрсөн 15 жилд тус сургууль бүрэлдэхүүндээ Ерөнхий боловсролын дунд сургууль, сургалт судалгааны болон насан туршийн боловсролын төв, бизнесийн инкубаци, Мэргэжил сургалтын төв зэрэг боловсролын үйлчилгээний дэд бүтцүүдийг бий болгон эх орныхоо хөгжил дэвшилд зохих хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Тус дээд сургууль 2006 онд Магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Бенчмаркинг ба шилдэг менежменттэй топ сургуулиудын жагсаалтад бичигдэн, манай эрдэмтэн багш нарын бүтээл гадаад, дотоодын нэр хүндтэй судалгааны сэтгүүлд нийтлэгдэв. Мөн Орхон аймгийн “Шилдэг байгуулага”-аар өргөмжлөгдсөн. Хичээлийн барилга байгууламж, оюутны байрыг “Хотхон төсөл”-ийн хүрээнд барьж байгуулан томоохон хөрөнгө оруулалтыг бие даан хийв.

Нийгмийн хөгжилд боловсролын гүйцэтгэх үүрэг хурдацтай өөрчлөгдөж, шинэ шаардлага тавигдаж байсан ч бид эдгээр сорилтуудыг амжилттай давж,  хийсэн бүтээсэн зүйл арвинтай байгуулага, хамт олон боллоо. Тус сургуулийн дээд сургуулийн салбар сургуулиуд өнгөрсөн хугацаанд  6 мэргэжлээр 620 гаруй бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчид ажлын байраар хангагдаж байгаа ба 50 гаруй Боловсролын удирдлагын магистрыг төгсгөлөө. Ахлах сургууль 640 орчим сурагчдад бүрэн дунд боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгосноос олонх нь гадаад, дотоодын тэргүүлэх дээд сургуулиудад суралцан төгсч, эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байна.

Мэргэжлийн сургууль, Бизнес инкубацийн төв 1480 иргэнд ур чадвар, мэргэжил олгосноос гадна өөрийн эх орны их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийн байгуулагуудад боловсролын захиалгат үйлчилгээг тогтмол явуулж байна.

Цаашид ирээдүйгээ өөдрөг харж тэргүүлэх чадамж, сургалтын чанарын менежментийн бодлогыг хэрэгжүүлэх явдал бидний гол зорилт болно. Эх орны төдийгүй гадаадаас сурч, ажиллаж амьдарч байгаа оюутан сурагч, төсгсөгчид, хамтран ажилладаг байгууллага хамт олон, эрдэмтэн багш нар, тус сургуулийн томоохон бүтээн байгуулалтыг хийсэн яруу алдарт барилгачдадаа сургуулийнхаа хөгжлийн гарааны 15 жилийн ойн баярын мэнд  дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Үүсгэн байгуулагчид:

Ерөнхий захирал                Ц.Эрдэнэчулуун/Доктор, профессор, Монголын математикийн
                                                       олимпиадыг  зохион байгуулах хорооны гишүүн,УФОХ-ын гишүүн/

Гүйцэтгэх захирал              Д.Наранцэцэг   /Хүндэт доктор/