70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Сургуулийн давуу тал

Засгийн газрын 2013 оны 181-р тогтоол, 2014 оны 71-р тогтоолтой уялдуулан багш мэргэжлээр ЭЕШ-д 600-649 оноотой элсэгчийн төлбөрийг 30%, 550-559  оноотой элсэгчийн төлбөрийг 20% хөнгөлж сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хамруулдаг

  • Оюутны хөгжил, төлөвшил, сурлагын чанарын ахицыг улирал тутам нээлттэй хэлэлцэж, төлөвшил хандлага,  чадварыг үнэлдэг өөрөөр хэлбэл мэргэжилтний мэдлэг чадвараас төлөвшсөн иргэн байхыг илүүд үздэг
  • Лаборатори сургууль, түшиц цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийж, ажил олгогчтой байнга хамтран ажилладаг
  • Оюутнууд суралцах явцдаа жолоо, компьютерийн оператор, интернет бизнес, зарим ур чадвар  олгох сургалтад хамрагдаж, давхар мэргэжил эзэмшин, сургалтын зардлаа олох боломжтой ба оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг уламжлал бий болж байгаа
  • МУБИС-тай багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хамтарсан хөтөлбөр байнга хэрэгжүүлдэг
  •  Гадаад хэлний дундаас дээш түвшний чадвартай оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр 2+1, 2+2, 4+1 бакалавр, магистрын хөтөлбөр, оюутан солилцоонд хамруулдаг
  • Тохилог дотуур байраар хангагдах боломжтой, нэг багшид оногдох оюутны тоо цөөн, олон жилийн дадлага, туршлагатай профессор багш олонтой, тэднийг дагалдан суралцах бүрэн бололцоотой