70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Ёс зүйн дүрэм

Ёс  Зүйн дүрэм

                                                                                                              Сургуулийн Удирдах зөвлөлийн 2008 оны 10 сарын 12-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав.

“МАРГАД” ДЭЭД, ДУНД, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН

УДИРДЛАГА, БАГШ, ОЮУТАН, СУРАГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

Энэхүу дүрмийг “Маргад” дээд, дунд, мэргэжлийн сургуулийн хэмжээнд даган мөрдөх бөгөөд

удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад биеэ зөв авч явах ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийг нэгэн мөр тоггоон хэвшүүлж, тэдний нэр төрийг хамгаалахад оршино.

Хоёр. Сургуулийн Ёс зүйн зөвлөл

Энэхүү дүрмийн хэрэгжилт биелэлтэд хөндпөнгийн хяналт тавих эрх бүхий “Сургуулийн ёс зүйн зөвлөл”-ийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жилийн хугацаатай, нэгж хамт олны хурлаас төлөөлөл оруулан сонгож батална. Зөвлөлийн гиш/үд анхны хурлаараа дарга, нарийн бичгийн даргаа сонгож батална.

Ёс зүйн зөвлөл нь дараах эрх эдэлнэ.

  • Тус сургуулийн “Ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа хэнээс ч хараат бус явуулах
  • Ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай асуудлыг цаг тухай бүрд нь холбогдох хүмүүсийг байлцуулан хэлэлцэж, шийдвэрлэн холбогдох хүмүүст танилцуулан зохих арга хэмжээ авах, шаардлагатай гэж үзвэл “Сургуулийн удирдах зөвлөл”-д асуудал оруулах
  • Ажлаа явуулах байр, орчин нөхцөл, тоног хэрэгслээр хангуулах
  • Ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг холбогдох хүмүүс дээр тодруулан шалгах, баримт материалтай нь танилцах, шаардлагатай бичиг баримт, материалыг шаардаж гаргуулах

Ёс зүйн зөвлөл нъ дараах үүрэг хүлээнэ

  • “Ёс зүйн дүрэм”-ийн зөрчил гаргасан хэнд ч адил тэгш, үнэн шударга, зарчимч байр сууринаас хандах
  • Зөрчилд оногдуулах шийтгэл арга хэмжээ нь зохих дүрэм, зааврын дагуу хууль зүйн үндэслэлтэй, тохирсон байх
  • Ёс зүйн зөрчлийн баримт нотолгоог шинжлэн судалж, ямар шийтгэл оногдуулах үндэслэлийг сайтар гаргаж, зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авсан байх
  • Ёс зүйн зөвлөл нь зөвхөн зөрчил гарсан тухайд гол нь биш, зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх сургалчилгаа, зохион байгуулалтын ажлыг тогтмолжуулах

Ёс зүйн зөрчлийн гомдол, өргөдөл, мэдээллийг хүлээн авах барагдуулах

  • Ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, өргөдөл, мэдээллийг “Ёс зүйн зөвлөл”- ийн гишүүдээр дамжуулан чөлөөтэй хүлээн авна
  • Хүлээн авснаас 1-3 өдрийн дотор асууд дыг шалган магадалж шийдвэрлэнэ
  • Шийдвэр гарсан өдрөөсөө хүчинтэйд тооцогдоно
  • Зөрчил 1-6 сарын дотор дахин давтагдаагүй тохиолдолд шийтгэлгүй болсонд тооцох ба хэрэв дахин давтагдвал дараах шатны арга хэмжээ, шийтгэл ноогдуулна

Ёс зүйн зөрчилд авах арга хэмжээ,шийтгэл Удирдах ажилтан, багш нарт

  • Сануулах
  • Донгодох
  • Хөдөлмөрийн гэрээ цуцлах арга хэмжээг:

1-3 сарын цалинг 10-20% хүртэл бууруулах, 3000-10000 төгрөгөөр шийтгэлийг:

  • Хавсралтад дурдсан жагсаалтаар профессорын багийн ахлагч, сургаягын менежер, тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт, багш нар, эцэг эх, хөдөлмөрчдийн өргөдөл гомдлын дагуу зөрчлийн шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан “Сургуулийн захирлын тушаал”- аар авах

Оюутанд

  • Ангийн хамт олны хурлаар хэлэлцүүлэх
  • Оюутны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
  • Багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
  • Захирлын тушаалаар арга хэмжээ авах
  • Хичээл, хүмүүжил, зохион байгуулалттай арга хэмжээг онцлох шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд ангийн багш, хичээл заадаг багш, зохион байгуулагч, тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолтоор “Ёс зүйн зөвлөл” авч хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сургуулийн удирдлагын ёс зүйн хэм хэмжээ 

             Сургуулийн эрхэм зорилго, хэтийн болон ойрын зорилго, зорилтоо хамт олондоо ухамсарлуулан ойлгуулж хэрэгжүүлэх, бүтээлч, эвсэг хамт олныг төлөвшүүлэхийн тулд нэгж хамт олон тэдгээрийн удирдлагатай хүндэтгэлтэй, хүлээцтэй харилцаж, ажил төрлийн холбоотой бодотой санал шүүмжлэлийг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх ба бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Харилцааны болон хэл яриа, биеэ авч явах соёл, зан үйлээрээ хамт олноо үлгэрлэн манлайлагч байна.

Сургуулийн дотоод дүрэм журам, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхэд үлгэр дууриал үзүүлж, зөрчсөн дутагдал доголдлыг тухай бүрд нь засч залруулах арга хэмжээ авч ажиллана.

Ёс зүйн зөрчилд тооцох хэлбэрүүд:

  • Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх
  • Хувь хүний нууцыг хамгаалсан хууль, тогтоомжийг зөрчих
  • Хамтран ажиллагчид болон багш, оюутан сурагчдыг үндэс угсаа, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэнд болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
  • Аливаа асуудалд тодорхой судалгаа дүгнэлт хийхгүигээр өөрийн үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх, удирдлагандаа байгаа ажиллагчид, багш, оюутан сурагчдыг эрх мэдлээрээ далайлган загнаж дарамтлах, айлган сүрдүүлэх
  • Хамтран ажиллагчдаа гүтгэсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон
  • Хамтран ажиллагчдын ёс зүйн зөрчил дутагдалтай эвлэрч, санаатайгаар нуун дарагдуулсан

Багшийн ёс зүйн хэм хэмжээ

Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд байнга анхаарч, тэлний сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул, идэвх санаачлага гаргахад дэмжлэг үзүүлж, -услан зөвлөх, жолоодох, урмыг нь тэтгэн дэмжинэ.

Багш хичээлээ мэргэжлийн дээд түвшинд бэлтгэж, суралцагчдынхаа сонирхол идэвхийг нь хөгжүүлэхүйц хэмжээнд зохион байгуулна.

Багш нь мэдлэг боловсрол, заах арга ур чадвар, судалгаа шинжилгээ хийх чадвараа байнга хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн бүхий л хүч чадлаа дайчилна.

Багш суралцагчийн мэдлэг, чадвар, хүчин чармайлтыг бодотой, шударга үнэлдэг байна. Багш суралцагчийн харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэж өөрийн биеэр үлгэрлэн манлайлна.

Багш хамтран ажиллагчид хийгээд суралцагчдын талаар мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөхдөө бодотой хандах бөгөөд тэдэнтэй хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбоотой бодотой санал, шүүмжлэлийг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ.

Багшийн ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд:

  • Суралцагчийн мэдлэг чадвар, сургалтын үр дүнг үнэлэхгүй урсгалаар орхих, эсвэл бодотой, шударга биш, ялгавартай үнэлэх
  • Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан эсвэл хувийн шалтгаанаар суралцагчид үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах
  • Суралцагчийг болон бусад багшийг үндэс угсаа, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэнд болон хувийн үзэмжээр ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
  • Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, материалыг суралцагчдад тулган зарж борлуулах
  • Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
  • Сургуулийн багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах
  • Сургууль хамт олноос санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах
  • Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих
  • Суралцагчдын сургалтын төлбөр болон хувийн эд зүйлс, төгрөг мөнгийг нь хувьдаа ашиглаж албан тушаалаа урвуулан ашигласан
  • Хичээлийн тодорхойлолт, агуулга, стандарт, хөтөлбөр, ээлжит хичээлийн төлөвлөгөөгүйгээр сургалтын үйл ажиллагааг дур мэдэн явуулах

Оюутан, суралцагчдын ёс зүйн хэм хэмжээ

                 Тус сургуулийн оюутан, суралцагч нь өмнөө тавьсан тодорхой зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө мэрийн ажиллаж, суралцдаг, харилцааны болон биеэ зөв авч явах соёл, хэл ярианы соёл эзэмшсэн, багш нар, бусад нөхөдтэйгээ хүндэтгэлтэй, эелдэг боловсон харилцдаг, тэдний үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүицэтгэдэг, мэдлэгтэй чадвартай мэргэжилтэн, бие хүн болж төлөвшихийн төлөө чармайн суралцдаг байна.

Аливаа хорт зуршил болон гэмт хэрэг, хэв журмйн зөрчлөөс өөрийгөө болон нөхдийгөө сэргийлэх чадвартай байна.

Оюутан, суралцагчдын ёс зуйн зөрчлийн хэлбэрүүд

  • Хичээл сургалт хүмүүжлийн ажлыг олон цагаар шалтгаангүй таслах
  • Сургуулийн орчин, анги танхим, хамт олны дунд зүй бус байдал гаргах
  • Гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдох
  • Хортзуршил, мансууруулах бодос хэрэглэх
  • Бусдыг хэл амаар болон бие махбодоор дээрэлхэх, бүдүүлэг үг хэрэглэх
  • Оюутан, сурагчдын дүрэм журмыг ноцтойгоор зөрчих
  • Сургууль, анги танхимын эд хогшлыг эвдэх, хохирол учруулах