70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

“МАРГАД” ДЭЭД СУРГУУЛЬД ГАДААДЫН ИРГЭНИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Гадаадын иргэнийг “Маргад” дээд сургуульд түр болон оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтална
1.2  Монгол Улсын боловсролын төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах тогтоол шийдвэр нь тус сургуулийн дүрэм, журмын гол үндэслэл болно.
1.3 Гадаадын иргэнийг “Маргад” дээд сургуульд оюутнаар суралцуулахдаа тус улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байх
1.4 Тус сургуульд гадаадын мэргэжилтэн багш ажиллах журам тусгай нөхцөл, эрх зүйгээр зохицуулагдана.
Хоёр. Гадаадын оюутан элсүүлэх
2.1  Гадаадын иргэнийг “Маргад” дээд сургуульд оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг Сургалтын алба хариуцан ажиллана.
2.2  Тус сургуульд суралцагч гадаадын иргэн хоёр улсын засгийн газар хоорондын болон хоёр тал /сургууль, байгууллага иргэн/ гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн дагуу суралцана.
2.3   Гадаадын иргэн нь элсэн суралцах өргөдлөө Монгол; улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын байгууллага, сургуулийн захиргаагаар дамжуулан Сургалтын албанд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдьсан материалыг хавсаргасан байна.
а Боловсролын үнэмлэх, диплом /нотариатаар батлуулсан хуулбар/
б. Гадаад паспорт /нотариатаар батлуулсан хуулбар/
в. Анкет /сургуулиас гаргаж өгсөн маягтаар/
г. Эрүүл мэндийн бичиг /ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн баримт/
д. 3×4 хэмжээний 4% зураг
2.4  Дээрх материалуудыг Сургалтын алба хүлээн авч хянаад захирлуудад танилцуулж, тэдний зөвшөөрлөөр харилцан гэрээ байгуулж баталгаажуулна. /Сургалтын төлбөр ньинфляцаас шалтгаалж өөрчлөгдөж болно/.
2.5   Гадаадын иргэн /суралцагч/ гэрээ байгуулж баталгаажсаны дараа төлбөрөө төлнө.
2.6  Сургалтын алба төлбөрийн баримтыг үндэслэн суралцагчид томилолт, оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгож, суралцах Тэнхимийн эрхлэгчид хүргүүлнэ.
2.7  Сургалтын менежер, Тэнхимийн эрхлэгч нар өөрийн Тэнхимийн харьяанд суралцаж байгаа гадаад оюутанд холбогдох сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуучанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.
Гурав. Гадаадын оюутныг сургууль төгсөх
3.1  “Маргад” дээд сургуулийн холбогдох сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, оюутныг үнэлж дүгнэх журмын шаардлагыг ханган, сургууль дүүргэсэн гадаадын иргэнд төгсөгчийн дипломыг, түр суралцагчдад судалсан кредит цагийг тодорхойлсон сертифкатыг англи, монгол хоёр хэл дээр үйлдэж гардуулна.
3.2  Суралцагчийн кредитийн тооцоо, үнэлгээ, дипломын дүнг нэгтгэн гаргах ажлыг Тэнхим, Сургалтын алба хариуцна.
 
“МАРГАД” ДЭЭД СУРГУУЛЬД ГАДААДЫН  ИРГЭН СУРАЛЦУУЛАХ ГЭРЭЭ
…. оны…сарын..өдөр                  дугаар…                                            Эрдэнэт хот
Гэрээг нэг талаас “Маргад” дээд сургуулийн захирал доктор, дэд профессор Ц.Эрдэнэчулуун нөгөө талаас ________________________ улсын иргэн, ……..тоот  иргэний бүртгэлийн дугаартай ………………….. овоггой……………… нь “Маргад” дээд сургуулийн…………………………………………………………ангид … .оны …….. -р сарын ………. -нээс ………. оны ……..сарын…….хүртэл………жилийн хугацаагаар суралцахаар тохиролцож хоёр талын хүлээх үүргийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулж байна.
Нэг. “Маргад” дээд сургуулийн хүлээх үүрэг
Сургалтын гэрээг БСШУЯамны холбогдох тушаал, шийдвэр,…………….. тоотын дагуу хийж  төлбөр төлөгдсөн нөхцөлд элсэгчийг оюутнаар баталж, суралцагчийн үнэмлэх,сурлагын дэвтэр, код олгох ба сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу сургана.
1.2 Суралцах хугацаанд сургах нөхцөл, анги танхим, номын санд байгаа номоор бусад оюутны адил үйлчилнэ.
1.3 Суралцагчийг хууль тогтоомжийн дагуу Монгол улсад оршин суух зөвшөөрөл авч бүртгүүлнэ.
1.4 Суралцагч сургуулийн дүрэм, журам бусад эрхийн актыг ноцтой зөрчих буюу гэрээгээр хүлээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.
1.5 Суралцах хугацаандаа сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн суралцагчдад Маргад дээд сургуулийн дээд боловсролын зэрэг олгоно.
1.6 Суралцагчийг орон байраар хангаж аюулгүй байдлыг хариуцана.
Хоёр. Суралцагчийн хүлээх үүрэг
2.1 Суралцагч нь Монгол улсад мөрдөж буй боловсролын агуулгын түвшин, стандартад дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.
2.2 Суралцах хугацаандаа сургуулийн дүрэм, журам, бусад эрхийн актыг даган мөрдөж гэрээгээр хүлээх үүргээ биелүүлнэ.
2.3 Сургуулиас зохиож байгаа сургалт-хүмүүжлийн болон бусад ажилд тогтмол идэвхтэй оролцоно.
2.4 Монгол улсад оршин суух зөвшөөрөл авахад гарах зардлыг хувь хүн өөрөө хариуцна.
2.5 Суралцагч нь дотуур байрны үнэ хөлсийг өөрөө төлнө.
2.6 Сургалтын төлбөрийг гэрээ хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор багтаан төлнө. Хугацаа хэтэрсэн хоног бүрээр 0.2 %-ийн алданга тооцно.
2.7 Суралцагч суралцах хугацаандаа шашны зан үйлийг сурталчлахгүй байх, садар самуун мансуурах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэхийг хатуу хориглоно.
Гурав. Харилцан хүлээх үүрэг
Энэхүү гэрээг тус сургуулийн Гадаад харилцааны алба, хичээлийн жилийн эцэст дүгнэж танилцуулах ба  үргэлжлүүлэн сургалцах гэрээг дараагийн хичээлийн жилийн эхэндшинэчлэн хийнэ.
Гэрээ байгуулагч
Маргад дээд сургуулийн захирал   ……………………………….. суралцагч………………………….      
20           оны        сарын    өдөр