70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

СОЛОНГОСЫН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТУХАЙ ТОВЧ

“Маргад” дээд сургууль нь Солонгосын Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд  Эрдэнэт хотын иргэд, оюутан, сурагч та бүхэндээ Солонгос улсад 2+2 хөтөлбөрөөр бакалавр, 4+1 хөтөлбөрөөр магистрт сурч боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх оюутан солилцоог санал болгож байна.

Солонгосын Олон Улсын Их Сургууль нь 2 дах удаагаа шинэчлэгдсэнээ тунхаглаж, шинэ их сургууль болон орон нутагт нэр цуутайгаар гарч ирж, мэдээллийн зуун болох XXI зуун, глобальчлалын эрин үед тохирсон сургалтын арга барилаар сургалтаа явуулан, Олон улсын удирдлагын чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилго, мөн өөрийн бүс нутгийн хөгжил, хөгжингүй улсын бүтээн босголт, дэлхийн менежментийн уламжлалд хүч сорьж байна.

Түүхэн өөрчлөлт

  • 1977.07.30 Хууль ёсны сургуулийн тэнхимийн зөвшөөрөл авсан
  • 2002.11.16 Чинжү Олон Улсын Их сургууль нь дээд сургууль байгуулах зөвшөөрөл авсан
  • 2004.06.16 Орон нутгийн их сургуулийн шинэчллэлийн чадавх нь 2 төрлийн бизнесээс тогтдог
  • 2005.01.07 Их сургуулийн анхны системтэй боловсрол эзэмшүүлэх ISO 9001 батламж авсан
  • 2006.02.09   12 дах жилдээ үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний судалгааны үйл ажиллагаагаараа орон даяар I зэрэгт орсон
  • 2007.03.05 Ажилд орогчдын ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа Хөдөлмөрийн Яамны судалгаагаар Пүсан, Үлсан, ажилд орогчдын эзлэх хувиар тэргүүлсэ. Гённамдн
  • 2008,03.12 Сургуулийнхаа нэрийг Солонгосын Олон Улсын Их Сургууль болгон өөрчилсөн.

Мэргэжлийн чиглэлүүд

                  Багшийн дээд сургууль                                                            

  • Хүүхдийн боловсролын тэнхим
  • Бага ангийн тусгай боловсролын тэнхим
  • Тусгай биеийн тамирын тэнхим

                  Нийгмийн шинжлэх ухааны тэнхим

  • Менежментийн тэнхим
  • Цагдаагийн удирдлагын факультет
  • Медиа зар сурталчилгааны тэнхим
  • Нийгмийн хамгааллын тэнхим
  • Эмнэлгийн удирдлагын тэнхим
  • Зочид буудал аялал жуулчлалын факультет
  • Аялал жуулчлал япон хэлний тэнхим
  • Торго загварын тэнхим
  • Физик эмчилгээний тэнхим
  • Цацраг идэвхт туяаны тэнхим
  • Эм үйлдвэрийн анги

                  Инженерийн дээд сургууль

  • Гал сөнөөгч бэлтгэгч факультет
  • Барилгын дотоод заслын тэнхим
  • Механик авто машин инженерийн тэнхим
  • Компьютер инженерийн тэнхим

                  Гоо сайхны дээд сургууль

  • Гоо сайхан урлагийн тэнхим
  •  Интерьер аж үйлдвэр дизайны тэнхим
  • Хөгжмийн тэнхим
  • Нийгмийн биеийн тамирын тэнхим

Та болон таны үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхдөөс тань дээрх мэргэжлүүдийн дагуу Солонгос улсад суралцах хүсэлтэй болон манай сургуулийн дүйцүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэл сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой.

                                                          Хэлний бэлтгэл болон магистрт элсэх дараалал

                     Солонгос хэлний бэлтгэл

Солонгос хэлний бэлтгэлд элсэхэд тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх
  2. 2014 оны 12.10-ны байдлаар МУ-ын Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  3. Өмнө нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй болон тус улсын хуульд харшлах ямар нэг ажиллагаанд оролцож байгаагүй байх

       4. Цаашид тус улсад суралцах эрүүл мэндийн болон санхүүгийн чадвартай байх

 Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Гадаад паспортын хуулбар
  4. Дипломын эх хувь
  5. Дипломын дүнгийн хуулбар эхээрээ
  6. Хэрэв дээд сургууль төгсөөгүй бол БДБ-ын үнэмлэх (аттестат) эх хувиараа
  7. Банкны баталгаа
  8. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  9. Төгссөн сургуулийн сургалтын албаны тодорхойлолт
  10. Төгссөн сургуулийн профессорын тодорхойлолт
  11. Цагдаагийн тодорхойлолт
  12. Оршин суугаа хорооны тодорхойлолт
  13. Өөрийн танилцуулга
  14. Цаашид суралцах төлөвлөгөө