70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

МАРГАД БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ

МАРГАД БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ

Тус төв нь  2007  оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ХЭҮТ, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсүүд, төслийн газруудтай хамтран ажил хөдөлмөр эрхлээгүй, орлого багатай болон бизнес эрхлэхийг хүссэн иргэдэд зориулан бизнесийн сургалтуудыг зохион байгуулж, орлогыг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгоход нь туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Жижиг бизнесийг эрхлэхийг хүсэгч болон бизнес эрхлэгч иргэдэд шаардлагатай иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэн бойжуулах замаар зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас зарласан тендерт манай сургуулийн “Бизнес инкубатор” багийн төсөл шалгаран “МАРГАД”  Бизнес Инкубатор Төв” болон өргөжлөө. Тус төвд профессорын зөвлөх баг, ОУХБ-ын “Бизнесээ эхэл”, “Бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн сургагч багш нараас бүрдсэн туршлагатай баг ажиллаж байна.