70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

"МАРГАД" ДЭЭД СУРГУУЛИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбоо, Орхон аймаг дах “Маргад” дээд сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтнуудад хэрэгжүүлэх “Насан туршийн боловсрол”-ын 2 жилийн хөтөлбөрийн нээлт 2016 оны 2 дугаар сарын 23-нд “Маргад” дээд сургуулийн сургалтын “ Б” танхимд боллоо. Нээлтэд компаний ҮЭ-ийн Холбооны дарга Н.Батбаатар, ҮЭ-ийн хороодын дарга нар, ажлын албаны ажилтнууд Маргад” дээд сургуулийн захирал доктор, профессор Ц.Эрдэнэчулуун, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн захирал доктор профессор С.Хаш-Эрдэнэ, орлогч захирал Д.Наранцэцэг, хөтөлбөрийн багийн ахлагч доктор, профессор Д.Мэндээ нар болон тус сургуулийн багш, оюутнууд оролцлоо. Амьдрах ухааны боловсролын энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зах зээлийн нийгмийн шинэ нөхцөлд хувь хүн дасан зохицож, бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, амьдрах ухааны мэдлэгт суралцахад чиглэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнууд, тэдний гэр бүлийг хөтөлбөрт өргөн хамруулах ажлыг санаачлагатай зохион байгуулснаар 40 гаруй мянган хүн хамрагдах бөгөөд “Маргад” дээд сургуулиас хэрэгжүүлж буй 5 дах томоохон төсөл юм. Ажилтнуудынхаа хувь хүний хөгжил, зөв хандлагыг төлөвшүүлэх талаар тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа энэ ажлыг үр дүнд хүргэх нь маш чухал ач холбогдолтойг нээлтийн үеэр онцлон тэмдэглэж байлаа