70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Судалгааны арга зүй

Анкетын арга
Аливаа анкетыг тухайн судалгааны зорилгын дагуу тусгайлан боловсруулдаг. Анкетын судалгааг заавал туршсаны дараа зохих түүврийг бүрдүүлж, авдаг. Анкетсудалгаа нь судлах асуудлын хамрах хүрээ, холбогдох асуудлуудыг нарийн нягт судалсан судалгаанд тулгуурлан боловсруулсан хувьсагчдын анализ юм. Өөрөөр хэлбэл тодорхой агуулга, зохион байгуулалт, бүтэц, дараалал бүхий асуулт хариултаас бүрдсэн анкетын судалгаа бөгөөд ихэнх тохиолдолд сурвалжлагын хэлбэрээр судлаач биечлэн гүйцэтгэдэг.
Контент анализын арга
Судалгааны зорилго зорилт, зориулалтаас хамааран судалгааны янз бүрийн аргыг хослуулж ашиглах хэрэгцээ шаардлага үүсдэг. Баримт бичгийн шинжилгээний уламжлалт аргын зэрэгцээ мэдээлэл, тэмдэглэлийг кодлох системийг боловсруулан шинжлэх аргыг ашиглах шаардлага цөөнгүй гардаг. Энэ төрлийн судалгааг шинжилгээний томьёолсон буюу баримтын агуулгад тусгай програмын тусламжтайгаар шинжилгээ хийх замаар гүйцэтгэдэг. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, урт хугацааг хамруулах боломжтой, харьцангуй субьектив нөлөөлөл багатай судалгааны арга юм.
Сурвалжлагын арга
           Хүмүүс бие даасан бодгаль, өөр өөрийн гэсэн ертөнцтэй, тэдний үзэл бодлын нарийн чимхлүүр зүйлсийг сонсох, харилцан ярилцах замаар л
олж авна. Судалгааны зорилго зорилтоос хамааран нээлттэй, хагас бүтэцчилэгдсэн, гүнзгийрсэн, экспертийн сурвалжлагын аргуудыг хэрэглэх нь бий. Нээлттэй ярилцлага нь энэ судалгааны аргыг ашиглах нэг хэлбэр  сурвалжлагчид өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, байр суурийг чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог арга юм. Хагас бүтэцчилэгдсэн сурвалжлага нь урьдчилан бэлтгэсэн асуулга ашиглахын зэрэгцээ сурвалжлагчид өөрийн санаа бодлыг илэрхийлэх боломжийг олгодог бөгөөд  тодорхой сэдэв, чиглэлийн дагуу бүтэцчилэх нь судалгааны зорилгод илүү их анхаарч, сурвалжлага үр өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Гүнзгийрүүлсэн сурвалжлагаар тодорхой асуудлаар хариулт авахаас гадна талуудын үйл хөдлөлийг ойлгох, үйл хөдлөлийн учир шалтгаан, уг сурвалж, үзэл бодол, мэдрэмж, хандлагыг илрүүлэхэд тусалдаг. Экспертийн сурвалжлага нь тодорхой сэдвээр хангалттай мэдлэг, туршлага бүхий экспертүүдийн санаа бодлыг судалгаанд тусгах, бодлогын шийдэл боловсруулахад ашиглах, оролцоог бий болгох зорилгоор гүйцэтгэдэг судалгааны арга юм. Сурвалжлагын аргуудыг ашиглах үед ярилцлагын орчин нөхцөл бүрдүүлэх, харилцан итгэлцлийг бий болгож, хувийн нууцыг хадгалах нь чухал байдаг.
Фокус бүлгийн ярилцлага
               Тухайн судалгааны зорилгын дагуу, тодорхой асуудлаар талуудын санаа бодол, байр суурь, итгэл үнэмшил, үнэлэмж, хандлагыг судлах зорилгоор  фокус ярилцлагыг гүйцэтгэдэг. Энэ нь тухайн судалгааны зорлго, зорилтын дагуу судалгаанд тулгуурлан урьдчилан бэлтгэсэн удирдамж, асуултуудын дагуу ярилцах арга бөгөөд  олон нийт, талуудын санаа бодол, байр суурийг ойлгох, нийгмийн ялгаатай бүлгүүдэд тулгамдаж буй асуудлыг мэдрэх, эрсдлийг илрүүлэхэд энэ аргыг бүтээлчээр хэрэглэж,  судалгааг үр нөлөөг дээшлүүлж болно.
Ажиглалтын арга
Үйл явц, процессийг ажиглах, үйл явдлын өрнөлийг явц дунд нь ажиглалтын аргаар судлах зайлшгүй шаардлагатай, өөр аргаар орлуулах боломжгүй судалгааны арга байдаг.  Тухайн судалгааны зорилго, зорилтоыг хамааруулан урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний дагуу гаднаас болон бүрэн, идэвхтэй, дунд зэргийн, идэвхгүй оролцоотойгоор  ажиглах аргыг хэрэглэдэг.
Кейс судлалын арга
Судалгаанд кейс судлалын аргыг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд энэ нь  тодорхой асуудалд төвлөрөн тодорхой, бодитой жишээгээр олон талаас нь авч үзэж судалдаг арга юм. Кейсийн судалгааны дизайныг аль болох урьдчилсан байдлаар боловсруулж, дэвшүүлсэн гипотезүүдийн дагуу болон урьдчилан бүтэцчилээгүй байдлаар судалдаг. Кейсийн судалгааны арга нь экспертийн мэдлэг шаарддаг, тухайн асуудлаар мэргэшсэн байх, асуудлыг олон талаас нь авч үзэж судлахыг шаарддаг боловч судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, хэрэглэхэд дөхөмтэй, ихээхэн үр дүнтэй судалгааны арга юм.
Математик, статистикийн шинжилгээний аргууд
Судалгааны чанарын болон чанарын бус аргуудыг хослуулан хэрэглэх нь судалгаа үр дүнтэй байхын үндсэн нөхцөл юм. Чанарын аргаар судалсан судалгааны дүнг боловсруулахаас гадна эдийн засаг, статистикийн мэдээллийг боловсруулахад тоон судалгааны аргууд нь үндсэн арга хэрэгсэл болдог.  Хувьсагчдын хоорондын харилцан хамаарлын шинжилгээ, статистикийн ач холбогдол, стандарт алдааны шинжилгээ зэрэг олон аргууд  нь судалгааны чанарын арга, судлах хувьсагчийг сонгоход зам заагчийн үүргийг гүйцэтгэдэг.  Системийн шинжилгээний аргууд, загварчлалын томоохон асуудлыг судалж шинжлэх, урт, дунд, богино хугацааны прогноз боловсруулах нь судалгааны ажлын нэг хэсэг юм.Тусгай програм хангамжийн тусламжтайгаар санхүүгийн шинжилгээ, үнэлгээ хийх, орон зай мэдээллийн зураглал боловсруулах ажлыг гүйцэтгэх, шугаман бус системийн зүй тогтлыг судалж, эрсдлийг тодорхойлоход хэрэглэхэд тохиромжтой арга юм.
Судалгааны ажлын сэдэв сонгох арга зүй
Судалгааны ажлын арга зүйг сонгох
Эрдэм шинжилгээний тайлан бичих арга зүй
Диссертаци/Ганц сэдэвт зохиолбичих арга зүй